АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Салхи ихтэй, хуурайшилттай байгаа энэ үед ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарч, хоёр аймгийн гурван сумыг хамран их хэмжээний га талбай шатжээ. Түймэр гарсан талбайд салхины чиглэл тогтворгүй байнга өөрчлөгдөж, салхины хурд 12-14 м/сек хүрч байсны улмаас түймэр тархаж, унтраах нөхцөл байдал хүндэрсэн талаар орон нутгаас Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлэл ирсэн байна.
Мэдээллийн дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва ОБЕГ-ын даргын зөвлөлийг яаралтай хуралдуулж үүрэг чиглэл өгсний дагуу энэ сарын 6-ны өдөр нэмэлтээр Аврах тусгай ангийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх бүлгийн 20 албан хаагчийг “МИ 171Е” нисдэг тэргээр илгээж, хээрийн түймрийн голомтод хүргэх ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна.
Богино хугацаанд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд зэргэлдээх Матад сум руу гал түймэр орох байсныг бүрэн унтрааж, нийтдээ 368 хүн, 37 автомашин ажиллан их хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлж чадсан байна.
Иймд, намрын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэд замд гарахдаа орон нутгийн Онцгой байдлын албанаас зөвшөөрөл авч, галын аюулгүй байдлыг сайтар хангаж, өвс ихтэй газраар явахгүй байх, ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Хавар, намрын хуурайшилт ихтэй, 12-14 м/сек хүчтэй салхитай үед талын түймэр салхины чиглэлийн дагуу нэг минутад 720 метр хүртэлх талбайд тархах боломжтой байдаг байна.
Салхи ихтэй, хуурайшилттай байгаа энэ үед ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарч, хоёр аймгийн гурван сумыг хамран их хэмжээний га талбай шатжээ. Түймэр гарсан талбайд салхины чиглэл тогтворгүй байнга өөрчлөгдөж, салхины хурд 12-14 м/сек хүрч байсны улмаас түймэр тархаж, унтраах нөхцөл байдал хүндэрсэн талаар орон нутгаас Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлэл ирсэн байна.Мэдээллийн дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва ОБЕГ-ын даргын зөвлөлийг яаралтай хуралдуулж үүрэг чиглэл өгсний дагуу энэ сарын 6-ны өдөр нэмэлтээр Аврах тусгай ангийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх бүлгийн 20 албан хаагчийг “МИ 171Е” нисдэг тэргээр илгээж, хээрийн түймрийн голомтод хүргэх ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна.

0 Сэтгэгдэл