АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Улаанбаатарын өдрүүд Улаан-Үүдэд болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаан-Үд хотын Захирагч Голков Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хоттой Улаанбаатар хот найрсаг харилцаатай байж, олон талын салбарт хамтран ажиллаж ирсэн. Тэр дундаа Улаанбаатар хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж байгаа үйлсэд Улаан-Үд хотын оруулж буй хувь нэмэр их юм гээд хотын дарга нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал Улаанбаатар хотыг 2030 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, зам барилга ажлын талаар танилцуулж бүтээн байгуулалтын ажилд Улаан-Үд хоттой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгасан юм. Харин Улаан-Үд хотын Захирагч халуунаар дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, ойрын үед Улаан-Үд хотод Улаанбаатарын өдрүүдийг зохион байгуулах саналтай байгаагаа хэлж, Улаанбаатар хотын Захирагчийг Улаан-Үд хотод айлчлахыг урьлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл