Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгчдийн цалин нэмэгдэх эсэхийг УИХ-аар шийднэ
Шүүхийн ерөнхий зөв­лөлийн дарга Н.Лүн­дэндорж энэ сарын 1-нд Бүх шатны шүү­хийн 2014 оны төсвийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Учир нь, Шүүхийн тухай хуулийн 28.4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Бүх шатны шүүх ирэх онд нийт 238.18 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар төлөвлөн батлуулахаар өргөн барьжээ. Үүнд, шүүхийн ирэх оны урсгал төсвийн зардал 135.51, хөрөнгө оруулалтын төсвийн зардал 102.65 тэрбум төгрөг байхаар тусгасан байна. Үүнээс шүүхийн урсгал төсөв нь өмнөх оныхоос 3.3 дахин нэмэгдсэн аж. Ингэж нэмэгдэх болсон шалтгаан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрээр шүүгчдийн цалинг ирэх онд нэмэгдүүлэхээр болсонтой холбоотой гэнэ.
Дашрамд, ирэх оны нэг­дүгээр сарын 2-ноос хэрэгжих шийдвэрээр анхан шатны шүүхийн шүүгчийн цалин 3.7 сая, давж заалдах шатных 3.9-4.0 сая, хяналтын шатны шүүхийн шүүгч 4.5 сая хүртэл байхаар тогтоож өгсөн байна. Түүнчлэн ажил, мэргэжлийн түвшинг нь тогтоогоод, та­ван жил тутмынхаа хоёр хувийг нэмж тооцвол шүүгч сард дунджаар 5.0 сая гаруй төгрөгийн цалин авах юм.
0 Сэтгэгдэл
Монгол Улсын маань эдийн засаг хүнд байхад Шүүгч нар ийм цалин авна гэж битгий давар, ер нь хийж гийгүүлсэн юм бэ. Та нар цалин их байсан авдаг авилгаа авахгүй , мөн шударга шийдвэр гаргана гэж бодож байна уу, тэр нь шиг худал зүйл байхгүй. Цалин бага гэж голоод байвал заавал шүүгчээр ажиллах ямар шаардлага байгаа юм. Одоогийн цалингаар ажиллах хүсэлтэй шударга иргэн байж байгаа шүү дээ. Шүүгчдийг бүү давруул

шүүгч нарын цалинг нэмүүл шудрага шийдэх болно
Хамгийн их уншсан