Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архангайн залуус чууллаа

Онгон дагшин байгальтай түүх дурсгалын өлгий нутаг болсон Архангай аймгийн залуучуудтай Монголын Залуучуудын Холбооныхон очиж нутгийн залуустай уулзан, тэдний дуу хоолойг сонч тус аймгийн залуучуудын холбооны ээлжит чуулга уулзалтыг 10-р сарын 4-өөс 5-ны хооронд  зохион байгуулжээ.  Энэхүү чуулганд тус аймгийн 19 сумын 150 гаруй залуу оролцож, нутгийн залууст тулгамдаад байгаа асуудал болон цаашид хийх ажлын талаар санал бодлоо  чөлөөтэй хуваалцсан байна. Тус аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр Х.Отгонбат (Мерси Кор - Монгол ОУБ-ын мэргэжилтэн ) сонгогдсон бөгөөд салбар бүрийн шилдэг залуусын төлөөлөл болсон 17 гишүүнийг тэргүүлэгчээр сонгосон юм. Чуулганы дараа тус аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат болон удирдлагуудыг хүлээн авч уулзан, залуучуудаа цаашид дэмжин ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зуржээ. Мөн аймгийн Иргэдийн хурлын дарга Ч.Мөнхбаттай  уулзаж тус аймгийн ИТХ –ын дэргэд “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг байгуулан, нутгийн залуусын дуу хоолойг сонсч тэднийг дэмжин ажиллах талаар ярилцсан байна.  Дашрамд дуулгахад Архангай аймаг онгон дагшин байгаль, түүх дурсгалын өлгий нутаг болохын хувьд “Ногоон хөгжлийн аймаг” болохоор зорилт тавин ажиллаж байгаа ажээ.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан