АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Бид түүнд өртэй
Хүний амьдралд олон зүйл ээлж дараалан өрнөж, түүний хэрээр бид хөгжиж, өсч дэвжиж, хааяа алддаг. Гэхдээ бусдын дэмээр амьдралын сайхныг үзэж, өдөр өдрийн нарыг харах гэж хүмүүн бид тэмүүлсээр. Амьдралын энэ өдөр хоногууд ээлжлэн солигдох бүрт хамгийн баяр жаргалтай, сайн сайхан ерөөл, буянтай зүйл бол хүний амь аврах.

Өнгөрсөн долдугаар сараас сэтгүүлч Б.Эрдэнэцогтын биеийн байдал муудаж, элэгний үйл ажиллагаа бүрэн зогссон гэж мэдээлж байсан. Элэгний “С” вирус идэвхжсэнээс элэг хатаж, жижгэрэх замаар үүсдэг энэ хүндрэл, сүүлийн шатандаа орвол элэг солиулах хагалгаанаас өөр авралгүй, хүний биеийг идэж, хоёрхон сарын дотор амьд хүнээр тоглож, алтан амийг нь авч оддог аж. Үзэг нэгт анд маань ийм аюултай нүүр тулж, эмчилгээний зардлаас гадна түүнд элгээ өгөх донор олдохгүйгээс сар гаруйн өмнө алтан амь нь минут, секундээр хэмжигдэн хутганы ирэн дээр байлаа.
Сэтгүүлч нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар хагалгааны зардал нь бүрдсэн ч донор таарахгүй хэцүү байдалд орсон юм. Б.Эрдэнэцогт эхээс дөрвүүлээ. Мөн түүний ээж айлын ганц охин. Хамаатан садан, гэр бүл цөөн учраас боломжтой гэсэн хүн бүр л шинжилгээ өгч. Хоёр ч тохиромжтой донор гарсан ч нэгнийх нь цуснаас вирус илэрч, нөгөөгийнх нь судас таарахгүй буцсан.
Энэ хүнд үед ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан гэж Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргал эгч ярьсан юм. Арга тасраад байтал Энэтхэг эмч Намиш Мехта хүргэн, бэрийн талаас донор авч болно гэдгийг зөвлөжээ. Ингээд Б.Баасанжаргал эгч төрсөн ганц охиныхоо нөхөр буюу хүргэнийхээ ээж Ц.Долгоржавт ханджээ. Ц.Долгоржав эгч ч гэсэн айлын ганц охин, гурван хүүхдийн ээж учраас байдлыг зөвөөр ойлгож, өөрөө болон охиноо шинжилгээнд хамруулсан байна. Ингээд хоёул донорт тохирсон ч, залуу хүүхдийнх арай илүү хурдан төлжинө байх гэж санаад охиноо донор болгохоор явуулсан юм. Цэцэг цэврүү шиг дөнгөж 20 насны босго алхаж, амьдралд хөл тавьсан охиноо хүний нутаг руу донор болгох гээд явуулахдаа хаанаас нь хэрхэн элгийг нь авах, ямар хүндрэл гарч болох, хэр удаан хугацаанд хүний гарт асруулахыг нь ч мэдэхгүй, зөвхөн хүний амь аварна гэсэн сайхан сэтгэл тээн үлдсэн. Г.Батцэцэг охин ч “Хэрэв би донорт тохирвол ахынхаа амийг авраад ирье” гэсэн итгэл өвөртлөн хүний нутаг зорьсон билээ. МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийн эдийн засгийн гуравдугаар курст орох охин хүний алтан амь аврах гэж явахдаа “чадна” гэсэн итгэлээр явсан болоод ч тэрүү түүнийг араас хагалгаанд шаардлагатай 30 мянган ам.доллар долоо хоног хүрэхгүй хугацаанд л цугласан юм.
Б.Баасанжаргал эгч донорыг Энэтхэг улсыг зорьсны маргааш бидэнд хандсан. Хэдийгээр үзэг нэгт нөхөд, яруу найрагч андууд, сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар эхний ээлжинд 20 гаруй сая төгрөг цугласан ч Энэтхэг явах зардал, шинжилгээ, анхан шатны эмчилгээ мөн донорын шинжилгээнд зарцуулагдснаар дансандаа гурван сая төгрөгтэй л үлджээ. Одоо хагалгааны мөнгө 30 ам.доллар хэрэгтэй байна гэсээр ирсэн. Энэ бол есдүгээр сарын 14-ний өдөр байв. “Ардчилал” сонин, assa.mn сайт, С1 телевизийнхэн анд нөхрийнхөө алтан амийг аюулт өвчинд харсаар байгаад залгиулахыг хүсээгүй учраас хамт олон дундаасаа 20 сая төгрөг босгож чадсан юм. Ингээд есдүгээр сарын 16-ны өглөө Б.Эрдэнэцогтынхоо ээж Б.Баасанжаргал эгчид сайхан сэтгэлийн хандиваа гардуулан өгч байсан. Гэсэн ч үүнээс дөрөвхөн өдрийн дараа Б.Эрдэнэцогтын маань хагалгаа төлөвлөгдсөн учраас үлдсэн зардлыг нь гэр бүлийнхэнд нь даатгаад орхих боломжгүй байсан юм. Ингээд учраас дөрвөн өдрийн турш сайхан сэтгэлт хүмүүс, Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан, байгууллага аж ахуйн нэгжүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар болон Ерөнхий сайдыг энэ аяндаа нэгтгэн уриалж чадсанаар хагалгааны төлбөр болох 30 мянган ам.долларыг есдүгээр сарын 19-нд шилжүүлж чадсан.
Хагалгаа 17 цагийн турш үргэлжилж, амжилттай болсон мэдээ Монголын сэтгүүлзүйн өрх гэрийн элэг бүтэн байдлыг зарлаж, хүүгээ хүлээсэн эхэд сэтгэлийн амар амгаланг өгч, ханиа хүлээсэн гэргий, аавыгаа хүлээсэн хүүхдүүд, дүүгээ, ахыгаа хүлээсэн гэр бүлийнхэн, андынхаа төлөө залбирсан бүгдийн сэтгэлийн шаналлыг зөөллөж, магнайг нь тэнийлгэсэн юм. Хүн бүрийн сэтгэлийн хүчээр аврагдсан андын маань хамгийн том аврагч бол цоо эрүүл эрхтэнээсээ өгсөн тэр л жаахан охин юм. “Цогтоо ахыгаа л аваръя” гээд л явсан тэр охинд Б.Эрдэнэцогтын амийг аврах гэж хичээсэн, сэтгэл гаргасан, түүнийг алдахыг хүсээгүй хүн бүр өртэй. Тэр бидний нөхөр, үзэгний минь ирийг хурцлах өрсөлдөөний сэдэл, “Эрдэнэцогт мэдээлж байна” гэж орой бүр цэнхэр дэлгэцээр айл бүрийн хойморьт дураараа цангинах тэр л сөөнгө хоолойг аварсан учраас Монголын сэтгүүлзүй түүнд хамгийн их өртэй үлдлээ.
Ингээд 17 цагийн хагалгааг давж, долоон өдрийн эмчилгээний ард гарсан донор маань өчигдөр өглөөний 10:30 цагт эх орондоо ирлээ. Гэр бүлийнхэн нь монгол ёсоо хүндэтгэн алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүтэй донор охиныг угтсан юм. Тээшээ аваад гарч ирэх хооронд нь түүнийг хүлээж догдолсон хүмүүс нулимсаа барьж ядаж байв. Эмчийн зөвлөгөөний дагуу нааш явж болно гэсэн зөвшөөрөл мөн Б.Эрдэнэцогтын найз Энэтхэгт хувийн ажлаар очоод буцахтай нь давхцуулан хань болгож эх орондоо ирсэн нь энэ.
Энэтхэгээс Бээжин хүртэл найман цаг нисээд Бээжинд нэг хоноод иржээ. “Гурван сардаа юм өргөж болохгүй гэдгийг хатуу анхааруулсан учраас ханьтай ирсэн маань оносон байна лээ” хэмээн ярин зовиуртай хөдөлж байгаа ч “Би зүгээр ээ. Одоо гайгүй” гээд инээмсэглэх энэ охины сэтгэлийг гаднаас нь харж болмоор. “Бээжинд ирээд агаар нь шал өөр болчихож байна лээ. Дотор онгойгоод...” гэж ирээд л ярих түүнийг тоссон бидний хувьд асууж лавлах зүйл их байлаа.
Гэр бүлийнхэнтэй нь ам өрсөн биеийн байдал, байсан орчин гээд л донор Г.Батцэцэгээс асууж шалгааснаа хүргэе.
-Анх ахынхаа амийг аварна гэсэн итгэл дүүрэн явсан шүү дээ. Хагалгаанд орох мөчид ямар байв?
-Хагалгаанд орохдоо нэг их юм бодоогүй. Нойрсуулах тарианы үйлчилгээ гараад сэрсэн чинь их өвдсөн. Тэр үед ёстой их айсан. Гэхдээ намайг нэг сэрэхэд нэг эмч монголоор “бие нь гайгүй юу, өвдөж байна уу” гэсэн. Тэгээд л түүнээс хойшхи хэсгийг санахгүй байгаа. Өвдөөд байж байхад тэгж асуусан нь их сайхан санагдсан. Анх очиход Намиш эмч энэ төрлийн хагалгаа 92 хувийн амжилттай болж байсан, айх зүйлгүй гэж хэлсэн учраас тайван байгаа. Намиш эмч хэлэхдээ “Монголоос элэгний өвчин нь хүнд үедээ орсон хүн олон ирж байна. Хэрэв элэгний өвчлөлийг эрт оношилж чадвал хүний амь авах өвчин биш“ гэж байсан. Хагалгаанд орсны дараа бушуухан гэртээ харьж, гэрийнхнээ элэгний вирусын шинжилгээнд хамруулмаар санагдсан.
-Элэгнийхээ хэдэн хувийг өгсөн бэ, шарх нь хэзээ аних талаар эмч нар хэлсэн үү?
-Элэгнийхээ 60 хувийг өгсөн. Цөс наалдсан хэсгийг нь. Хүмүүс хаашдаа л цөсөө авахуулдаг болохоор нэг их нөлөө үзүүлэхгүй. Гурван сардаа гам барих ёстой. Хүнд юм өргөж болохгүй, газтай ундаа, тос өөх ихтэй хоол идэхийг хорьсон. Гэхдээ зарим донорт бүтэн жилийн уух эм өгдөг ч, надад долоо хоног уух эм өгсөн. Бас антибиотикуудыг нь хассан.
-Тэнд элэг солиулах хагалгаа хийлгэж байгаа монгол хүн хэр олон байна вэ?
-Цогтоо ах бид хоёр 15 дахь монгол хүн болсон. Биднийг очсон долоо хоногт хоёр ч хүн ирсэн. Тэнд байгаа монголчууд нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй юм билээ. Хагалгаанд орсны дараа хоол идэж болохгүй их хэцүү байсан. Энэтхэг хоол халуун ногоо ихтэй болохоор идэж чадахгүй байхад тэнд эмчлүүлэхээр очсон монголчууд авчирсан ясны шөлнөөсөө өгөөд, өдөр бүр биеийн байдлыг маань асуудаг байсан.
-Энэтхэгийн эмнэлгийн үйлчилгээ хэр санагдав?
-Сэхээн амьдруулах өрөөгөө арай өөрөөр нэрлэдэг юм билээ. Өвчин намдаах өрөө гээд арай зөөлрүүлсэн утгатай нэрээр. Тэнд шилжихэд нэг сувилагч байнга хажууд харж байсан. Намиш эмч монгол хэл мэддэг учраас өглөө бүр “Сайн байна уу” гээд л инээгээд орж ирээд үзлэг хийдэг. Бас хагалгаанд ороод гарсны маргаашнаас хүн бүр л надаас “хүндэрсэн үү” гэж асуугаад байсан. Хагалгаанд орсон хүнд хүндрэх нь хамгийн сайн үр дүнтэй юм шиг байна лээ. Гэхдээ би хоол идсэн ч дөрөв хонож байж хүндэрсэн.
-Б.Эрдэнэцогтын маань биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Цогтоо ах 14 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Одоо дархлааны эмчилгээ хийлгэж байгаа. Дархлааны эмчилгээ нь хүний бие, насны онцлогоос шалтгаалаад их нөлөө үзүүлдэг юм билээ. Нэг ёсондоо, хүний элгийг өөрийнхөө болгож дасгах эмчилгээ л дээ. Бид хоёрын өмнө орсон нэг ах энэ эмчилгээг хийлгэсэн чинь согтуу хүн шиг болчихсон гэсэн. Гэнэт гудамжинд явж байгаад эхнэртээ агсам тавиад, бүжиглээд, янз бүрийн юм ярьсан гэж эхнэр нь ярьж байна лээ. Гэхдээ Цогтоо ахад ийм хүндрэл гарахгүй байх гэж эмч хэлсэн.
-Наашлах тов гарсан уу?
-Үгүй ээ. Намиш эмч ирэх сарын эхээр ирнэ гэсэн. Тэгэхдээ Цогтоо ахтай хамт ирнэ гэсэн ч ах наашаа их яарч байгаа. Хамгийн наад талын хугацаа энэ сарын 25 гэсэн.
Ингэж хөөрөлдсөөр бид Б.Баасанжаргал эгчийнд ирэхэд утас дуугарч Б.Эрдэнэцогт маань ярив. Тэрээр ээжтэйгээ хэдхэн үг солиод Батцэцэгтэй яръя гэжээ. Донор болсон охин утсаар ярьж дуусаад “Цогтоо ах намайг юм өргөсөн үү” гэж асууж байна. Наашаа ирэхэд биеэ сайн бодоорой гээд зөндөө захисан. Бид хоёр нэг нэгэндээ байнга л захидаг юм” гээд инээв. Тэгснээ “Нээрээ Цогтоо ахын хөл хавантай байгаа учраас яг тахиа шиг догонцож явдаг” хэмээн ярилаа. Түүний ээж Ц.Долгоржав эгч үе, үе охиныхоо толгойг илж үнэрлэнэ. Харин Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргал эгч “Би төрүүлсэн ганц л охинтой байсан бол одоо хоёр охинтой боллоо” хэмээн нулимсаа арчина. “Зун ахыгаа нэгдүгээр эмнэлгийн сэхээнд хэвтэхэд хүүхнд нь харсан охин шүү дээ. Лам олдохгүй бол буцахдаа залъя гэдэг шиг Батцэцэгийгээ донор болох юм чинээ санаагүй” хэмээн ярилаа.
Ямартай ч, хүний алтан амь авраад, түүнийгээ бодон бодон ээждээ яаран ирсэн энэ охин баатар. “Нойрсуулах эмийн үйлчилгээ гараад маш их өвдөөд уйлсан” хэмээн яриад ичингүйрэх түүний хийсэн үйлдэл энэ хорвоогийн буяны дээд билээ.
Хүмүүсийн туслах гэсэн сэтгэл хариу нэхээгүй нь мэдээж. Бид нар чинь ердөө л хүмүүс гэдэгтэй л хамаг учир нь байгаа шүү дээ.
Erdenetsogt hevlel medeelliinhen bolood ene ohind tulj barahgvi urtei bolloo doo Odoo bie sain emchlvvleed edgeer hvmvvstee ergeed tuslah heregetei hevlel medeelliinhen argagvi hvchtei baina shvv jiriin neg Dondog Dulmaa baisan bol ungursuun
Хүний амьдралд олон зүйл ээлж дараалан өрнөж, түүний хэрээр бид хөгжиж, өсч дэвжиж, хааяа алддаг. Гэхдээ бусдын дэмээр амьдралын сайхныг үзэж, өдөр өдрийн нарыг харах гэж хүмүүн бид тэмүүлсээр. Амьдралын энэ өдөр хоногууд ээлжлэн солигдох бүрт хамгийн баяр жаргалтай, сайн сайхан ерөөл, буянтай зүйл бол хүний амь аврах.

Өнгөрсөн долдугаар сараас сэтгүүлч Б.Эрдэнэцогтын биеийн байдал муудаж, элэгний үйл ажиллагаа бүрэн зогссон гэж мэдээлж байсан. Элэгний “С” вирус идэвхжсэнээс элэг хатаж, жижгэрэх замаар үүсдэг энэ хүндрэл, сүүлийн шатандаа орвол элэг солиулах хагалгаанаас өөр авралгүй, хүний биеийг идэж, хоёрхон сарын дотор амьд хүнээр тоглож, алтан амийг нь авч оддог аж. Үзэг нэгт анд маань ийм аюултай нүүр тулж, эмчилгээний зардлаас гадна түүнд элгээ өгөх донор олдохгүйгээс сар гаруйн өмнө алтан амь нь минут, секундээр хэмжигдэн хутганы ирэн дээр байлаа.
Сэтгүүлч нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар хагалгааны зардал нь бүрдсэн ч донор таарахгүй хэцүү байдалд орсон юм. Б.Эрдэнэцогт эхээс дөрвүүлээ. Мөн түүний ээж айлын ганц охин. Хамаатан садан, гэр бүл цөөн учраас боломжтой гэсэн хүн бүр л шинжилгээ өгч. Хоёр ч тохиромжтой донор гарсан ч нэгнийх нь цуснаас вирус илэрч, нөгөөгийнх нь судас таарахгүй буцсан.
Энэ хүнд үед ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан гэж Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргал эгч ярьсан юм. Арга тасраад байтал Энэтхэг эмч Намиш Мехта хүргэн, бэрийн талаас донор авч болно гэдгийг зөвлөжээ. Ингээд Б.Баасанжаргал эгч төрсөн ганц охиныхоо нөхөр буюу хүргэнийхээ ээж Ц.Долгоржавт ханджээ. Ц.Долгоржав эгч ч гэсэн айлын ганц охин, гурван хүүхдийн ээж учраас байдлыг зөвөөр ойлгож, өөрөө болон охиноо шинжилгээнд хамруулсан байна. Ингээд хоёул донорт тохирсон ч, залуу хүүхдийнх арай илүү хурдан төлжинө байх гэж санаад охиноо донор болгохоор явуулсан юм. Цэцэг цэврүү шиг дөнгөж 20 насны босго алхаж, амьдралд хөл тавьсан охиноо хүний нутаг руу донор болгох гээд явуулахдаа хаанаас нь хэрхэн элгийг нь авах, ямар хүндрэл гарч болох, хэр удаан хугацаанд хүний гарт асруулахыг нь ч мэдэхгүй, зөвхөн хүний амь аварна гэсэн сайхан сэтгэл тээн үлдсэн. Г.Батцэцэг охин ч “Хэрэв би донорт тохирвол ахынхаа амийг авраад ирье” гэсэн итгэл өвөртлөн хүний нутаг зорьсон билээ. МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийн эдийн засгийн гуравдугаар курст орох охин хүний алтан амь аврах гэж явахдаа “чадна” гэсэн итгэлээр явсан болоод ч тэрүү түүнийг араас хагалгаанд шаардлагатай 30 мянган ам.доллар долоо хоног хүрэхгүй хугацаанд л цугласан юм.
Б.Баасанжаргал эгч донорыг Энэтхэг улсыг зорьсны маргааш бидэнд хандсан. Хэдийгээр үзэг нэгт нөхөд, яруу найрагч андууд, сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар эхний ээлжинд 20 гаруй сая төгрөг цугласан ч Энэтхэг явах зардал, шинжилгээ, анхан шатны эмчилгээ мөн донорын шинжилгээнд зарцуулагдснаар дансандаа гурван сая төгрөгтэй л үлджээ. Одоо хагалгааны мөнгө 30 ам.доллар хэрэгтэй байна гэсээр ирсэн. Энэ бол есдүгээр сарын 14-ний өдөр байв. “Ардчилал” сонин, assa.mn сайт, С1 телевизийнхэн анд нөхрийнхөө алтан амийг аюулт өвчинд харсаар байгаад залгиулахыг хүсээгүй учраас хамт олон дундаасаа 20 сая төгрөг босгож чадсан юм. Ингээд есдүгээр сарын 16-ны өглөө Б.Эрдэнэцогтынхоо ээж Б.Баасанжаргал эгчид сайхан сэтгэлийн хандиваа гардуулан өгч байсан. Гэсэн ч үүнээс дөрөвхөн өдрийн дараа Б.Эрдэнэцогтын маань хагалгаа төлөвлөгдсөн учраас үлдсэн зардлыг нь гэр бүлийнхэнд нь даатгаад орхих боломжгүй байсан юм. Ингээд учраас дөрвөн өдрийн турш сайхан сэтгэлт хүмүүс, Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан, байгууллага аж ахуйн нэгжүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар болон Ерөнхий сайдыг энэ аяндаа нэгтгэн уриалж чадсанаар хагалгааны төлбөр болох 30 мянган ам.долларыг есдүгээр сарын 19-нд шилжүүлж чадсан.
Хагалгаа 17 цагийн турш үргэлжилж, амжилттай болсон мэдээ Монголын сэтгүүлзүйн өрх гэрийн элэг бүтэн байдлыг зарлаж, хүүгээ хүлээсэн эхэд сэтгэлийн амар амгаланг өгч, ханиа хүлээсэн гэргий, аавыгаа хүлээсэн хүүхдүүд, дүүгээ, ахыгаа хүлээсэн гэр бүлийнхэн, андынхаа төлөө залбирсан бүгдийн сэтгэлийн шаналлыг зөөллөж, магнайг нь тэнийлгэсэн юм. Хүн бүрийн сэтгэлийн хүчээр аврагдсан андын маань хамгийн том аврагч бол цоо эрүүл эрхтэнээсээ өгсөн тэр л жаахан охин юм. “Цогтоо ахыгаа л аваръя” гээд л явсан тэр охинд Б.Эрдэнэцогтын амийг аврах гэж хичээсэн, сэтгэл гаргасан, түүнийг алдахыг хүсээгүй хүн бүр өртэй. Тэр бидний нөхөр, үзэгний минь ирийг хурцлах өрсөлдөөний сэдэл, “Эрдэнэцогт мэдээлж байна” гэж орой бүр цэнхэр дэлгэцээр айл бүрийн хойморьт дураараа цангинах тэр л сөөнгө хоолойг аварсан учраас Монголын сэтгүүлзүй түүнд хамгийн их өртэй үлдлээ.
Ингээд 17 цагийн хагалгааг давж, долоон өдрийн эмчилгээний ард гарсан донор маань өчигдөр өглөөний 10:30 цагт эх орондоо ирлээ. Гэр бүлийнхэн нь монгол ёсоо хүндэтгэн алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүтэй донор охиныг угтсан юм. Тээшээ аваад гарч ирэх хооронд нь түүнийг хүлээж догдолсон хүмүүс нулимсаа барьж ядаж байв. Эмчийн зөвлөгөөний дагуу нааш явж болно гэсэн зөвшөөрөл мөн Б.Эрдэнэцогтын найз Энэтхэгт хувийн ажлаар очоод буцахтай нь давхцуулан хань болгож эх орондоо ирсэн нь энэ.
Энэтхэгээс Бээжин хүртэл найман цаг нисээд Бээжинд нэг хоноод иржээ. “Гурван сардаа юм өргөж болохгүй гэдгийг хатуу анхааруулсан учраас ханьтай ирсэн маань оносон байна лээ” хэмээн ярин зовиуртай хөдөлж байгаа ч “Би зүгээр ээ. Одоо гайгүй” гээд инээмсэглэх энэ охины сэтгэлийг гаднаас нь харж болмоор. “Бээжинд ирээд агаар нь шал өөр болчихож байна лээ. Дотор онгойгоод...” гэж ирээд л ярих түүнийг тоссон бидний хувьд асууж лавлах зүйл их байлаа.
Г.Батцэцэг: Хүн бүрт элэгний вирусын шинжилгээ хийлгэмээр санагдсан
Гэр бүлийнхэнтэй нь ам өрсөн биеийн байдал, байсан орчин гээд л донор Г.Батцэцэгээс асууж шалгааснаа хүргэе. -Анх ахынхаа амийг аварна гэсэн итгэл дүүрэн явсан шүү дээ. Хагалгаанд орох мөчид ямар байв?
-Хагалгаанд орохдоо нэг их юм бодоогүй. Нойрсуулах тарианы үйлчилгээ гараад сэрсэн чинь их өвдсөн. Тэр үед ёстой их айсан. Гэхдээ намайг нэг сэрэхэд нэг эмч монголоор “бие нь гайгүй юу, өвдөж байна уу” гэсэн. Тэгээд л түүнээс хойшхи хэсгийг санахгүй байгаа. Өвдөөд байж байхад тэгж асуусан нь их сайхан санагдсан. Анх очиход Намиш эмч энэ төрлийн хагалгаа 92 хувийн амжилттай болж байсан, айх зүйлгүй гэж хэлсэн учраас тайван байгаа. Намиш эмч хэлэхдээ “Монголоос элэгний өвчин нь хүнд үедээ орсон хүн олон ирж байна. Хэрэв элэгний өвчлөлийг эрт оношилж чадвал хүний амь авах өвчин биш“ гэж байсан. Хагалгаанд орсны дараа бушуухан гэртээ харьж, гэрийнхнээ элэгний вирусын шинжилгээнд хамруулмаар санагдсан.
-Элэгнийхээ хэдэн хувийг өгсөн бэ, шарх нь хэзээ аних талаар эмч нар хэлсэн үү?
-Элэгнийхээ 60 хувийг өгсөн. Цөс наалдсан хэсгийг нь. Хүмүүс хаашдаа л цөсөө авахуулдаг болохоор нэг их нөлөө үзүүлэхгүй. Гурван сардаа гам барих ёстой. Хүнд юм өргөж болохгүй, газтай ундаа, тос өөх ихтэй хоол идэхийг хорьсон. Гэхдээ зарим донорт бүтэн жилийн уух эм өгдөг ч, надад долоо хоног уух эм өгсөн. Бас антибиотикуудыг нь хассан.
-Тэнд элэг солиулах хагалгаа хийлгэж байгаа монгол хүн хэр олон байна вэ?
-Цогтоо ах бид хоёр 15 дахь монгол хүн болсон. Биднийг очсон долоо хоногт хоёр ч хүн ирсэн. Тэнд байгаа монголчууд нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй юм билээ. Хагалгаанд орсны дараа хоол идэж болохгүй их хэцүү байсан. Энэтхэг хоол халуун ногоо ихтэй болохоор идэж чадахгүй байхад тэнд эмчлүүлэхээр очсон монголчууд авчирсан ясны шөлнөөсөө өгөөд, өдөр бүр биеийн байдлыг маань асуудаг байсан.
-Энэтхэгийн эмнэлгийн үйлчилгээ хэр санагдав?
-Сэхээн амьдруулах өрөөгөө арай өөрөөр нэрлэдэг юм билээ. Өвчин намдаах өрөө гээд арай зөөлрүүлсэн утгатай нэрээр. Тэнд шилжихэд нэг сувилагч байнга хажууд харж байсан. Намиш эмч монгол хэл мэддэг учраас өглөө бүр “Сайн байна уу” гээд л инээгээд орж ирээд үзлэг хийдэг. Бас хагалгаанд ороод гарсны маргаашнаас хүн бүр л надаас “хүндэрсэн үү” гэж асуугаад байсан. Хагалгаанд орсон хүнд хүндрэх нь хамгийн сайн үр дүнтэй юм шиг байна лээ. Гэхдээ би хоол идсэн ч дөрөв хонож байж хүндэрсэн.
-Б.Эрдэнэцогтын маань биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Цогтоо ах 14 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Одоо дархлааны эмчилгээ хийлгэж байгаа. Дархлааны эмчилгээ нь хүний бие, насны онцлогоос шалтгаалаад их нөлөө үзүүлдэг юм билээ. Нэг ёсондоо, хүний элгийг өөрийнхөө болгож дасгах эмчилгээ л дээ. Бид хоёрын өмнө орсон нэг ах энэ эмчилгээг хийлгэсэн чинь согтуу хүн шиг болчихсон гэсэн. Гэнэт гудамжинд явж байгаад эхнэртээ агсам тавиад, бүжиглээд, янз бүрийн юм ярьсан гэж эхнэр нь ярьж байна лээ. Гэхдээ Цогтоо ахад ийм хүндрэл гарахгүй байх гэж эмч хэлсэн.
-Наашлах тов гарсан уу?
-Үгүй ээ. Намиш эмч ирэх сарын эхээр ирнэ гэсэн. Тэгэхдээ Цогтоо ахтай хамт ирнэ гэсэн ч ах наашаа их яарч байгаа. Хамгийн наад талын хугацаа энэ сарын 25 гэсэн.
Ингэж хөөрөлдсөөр бид Б.Баасанжаргал эгчийнд ирэхэд утас дуугарч Б.Эрдэнэцогт маань ярив. Тэрээр ээжтэйгээ хэдхэн үг солиод Батцэцэгтэй яръя гэжээ. Донор болсон охин утсаар ярьж дуусаад “Цогтоо ах намайг юм өргөсөн үү” гэж асууж байна. Наашаа ирэхэд биеэ сайн бодоорой гээд зөндөө захисан. Бид хоёр нэг нэгэндээ байнга л захидаг юм” гээд инээв. Тэгснээ “Нээрээ Цогтоо ахын хөл хавантай байгаа учраас яг тахиа шиг догонцож явдаг” хэмээн ярилаа. Түүний ээж Ц.Долгоржав эгч үе, үе охиныхоо толгойг илж үнэрлэнэ. Харин Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргал эгч “Би төрүүлсэн ганц л охинтой байсан бол одоо хоёр охинтой боллоо” хэмээн нулимсаа арчина. “Зун ахыгаа нэгдүгээр эмнэлгийн сэхээнд хэвтэхэд хүүхнд нь харсан охин шүү дээ. Лам олдохгүй бол буцахдаа залъя гэдэг шиг Батцэцэгийгээ донор болох юм чинээ санаагүй” хэмээн ярилаа.
Ямартай ч, хүний алтан амь авраад, түүнийгээ бодон бодон ээждээ яаран ирсэн энэ охин баатар. “Нойрсуулах эмийн үйлчилгээ гараад маш их өвдөөд уйлсан” хэмээн яриад ичингүйрэх түүний хийсэн үйлдэл энэ хорвоогийн буяны дээд билээ.
0 Сэтгэгдэл
2013.10.08
2013.10.08























