АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Малайзын эмнэлгүүдийн төлөөлөгчийн газар Монголд нээгдлээ
“Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс” гэсэн содон уриатай тус төлөөлөгчийн газрын менежер М. Замбагатай ярилцлаа.

Эрүүл мэндийн аялал жуулчлал гэж сүүлийн үед их ярих болсон байна. Ер нь энэ аялалыг яагаад зохион байгуулах болсон бэ?
Эрүүл мэндийн аялал дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байна. Ганцхан баримт хэлэхэд л судалгаагаар 100 тэрбум гаруй долларыг дэлхийн хүмүүс ийм төрлийн эмчилгээ, оношлогоонд зардаг болжээ. Манайхан ч дутахгүй байна. Монголчуудын явж эмчлүүлж, оношлуулж байгаа Тайланд, Солонгос, Сингапурын эмнэлгүүдээс дутуугүй, эмчилгээ, үйлчилгээний зардал харьцангүй хямд болохоор нь бид Малайзын эмнэлгүүдийн төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээгээд байна.
Яг хэдэн хувиар хямд болохыг хэлэх бололцоотой юу?
За, хамгийн багадаа 30-50 хувиар хямд гэж хэлэхэд болно.
Гол төлөв ямар эмчилгээнд хамрагдахаар хүмүүс танайд хандаж байна?
Түгээмэл байдаг зүрх судасны өвчин болон хавдрын өвчин орж байна. Ирэх сарын эхээр Малайз руу хийх анхны аялалын бүртгэл эхэлчихсэн байгаа. Ер нь боломж байвал манай иргэд 2-3 жилд нэг удаа нарийн шинжилгээ, оношлогоонд орж байвал эрүүл байхын үндэс болно шүү дээ. Ийм жишигт дэлхий нийт аль хэдийн шилжчихсэн байна.
Малайзад очоод ямар байр, буудалд хэрхэн яаж үйлчлүүлж болох вэ?
Куала Лумпур хотын төвд байрлах Малайзд төдийгүй олон улсад танигдсан Принс Корт, Эйч Эс Си эмнэлгүүдэд оношлогоо, эмчилгээний зорилгоор хүмүүсийг явуулах учир бид тухайн эмнэлгүүдтэйгээ аль болох ойр байрлалтай, цэвэр тухтай орчинг бүрдүүлж чадсан, үйлчилгээ сайтай хамгийн гол нь хямд үнэтэй буудлуудаас сонгон санал болгож байгаа. Буудлын зэрэглэлийн хувьд 3-5 одтой буудлууд байна. Тухайлбал: бидний зохион байгуулж буй нээлтийн эрүүл мэндийн багийн аялалаар бид 4 одтой буудлыг сонгосон ба энэ буудал бидний оношлогоо, шинжилгээнд хамрагдах эмнэлгээс 3 км-ийн зайд 6 минут л унаагаар явах зайтай. Буудал маань зөвхөн эмнэлэгтэйгээ ойр байгаад зогсохгүй томоохон худалдааны төвүүд, хотын дурсгалт болон аялалын газруудтай ойр байрласан давуу талтай. Буудлаасаа дөнгөж гарахад л Куала Лумпурын Дэлхийд алдартай томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд байрлаж байгаа юм.
Гэр бүлээрээ явж болох уу?
Аялалд гэр бүлийн хэдэн ч гишүүн хамрагдан хамт явах боломжтой. Хэрэв гэр бүлийн гишүүд хамт явах боломжгүй, ганц нэгээрээ явах болсон тохиолдолд та санаа зовох хэрэггүй. Бидний аялалын бүхий л хугацаанд тантай хамт хөтөч, эмнэлэгт орчуулагч байх тул та ганцаараа явна гэж огт санаа зовох зүйлгүй юм. Энд би настай аав ээж, англи хэлгүй ах эгчээ явуулчихвал яах бол гэж асуудаг хүмүүст л хандан хэлж байгаа юм.
Тэндхийн хоол ундны талаар ярихгүй юу?
Малайз бол хоолоороо алдартай. Тиймээс ази тивийн бүхий л соёлыг өөртөө шингээсэн энэ орны хоол нь ч мөн адил олон орны соёлыг шингээсэн байдаг. Малай, хятад, энэтхэг гэсэн 3 үндсэн хүн амын бүлгийн үндэсний хоолноос гадна тай, араб хоолнууд байдаг. Ер нь дэлхийн аль ч орхоолыг эндээс амтлах боломжтой. Бүх хоол нь халуун ногоотой, манай монголчууд идэхэд хэцүү учир Малайзад байх хугацаанд хоол ундны талаас асуудал гарах байх гэж бодож байгаа бол тийм биш. Энд халуун ногоотой, халуун ногоогүй, давслаг, чихэрлэг гээд бүх л төрлийн хоолноос та өөрийн идэж чаддаг хоолоо сонгон идэх боломжтой. Тэгээд ч та нэгэнт олон үндэстэн бүрдсэн Малайз оронд очсон болохоор яагаад үндэстэн бүрийн хоолыг сонирхон идэж болохгүй гэж. Хямд боломжийн үнээр хэд хоног сайхан хоол амтлаад ирнэ.
Цаг агаарын талаар манайхан ойлголт муутай байх? Ирэх 11 сард Малайз руу эмчилгээнд явлаа гэхэд хэдэн градус орчим байх бол? Ямар хувцастай явах вэ?
Экваторын бүсээс хойш орших халуун, дулаан уур амьсгалтай, жилийн турш температур нь 22-30 хэмийн хооронд хэлбэлздэг учир хэдийд ч очсон манайхны хувьд монголын зун мэт санагдана. Ялгаатай нь чийглэг уур амьсгалтай. Уулархаг газраараа сэрүүвтэр байдаг. Малайзыг зорих гэж байгаа хүмүүс зуны хөнгөн, нимгэн хувцастай явахад тохиромжтой.
Малайз улс хөгжлийн түвшингээр “Азийн таван бар” орны тоонд ордог, мэдээж үзэж харах зүйл багагүй байх гэж бодож байна? Тухайлбал ямар зүйл үзэж болох вэ?
Тиймээ. Азийн 5 бар орны нэг Малайз оронд үзэх харах зүйл үнэхээр их. Аялал жуулчлал ч өндөр түвшинд хөгжсөн учраас зохион байгуулалт сайтай. Түүхийн тодорхой үеүдэд Португал, Голланд, Английн колони байсан учир европын соёл, барилга байгууламжийн хэв маяг зарим газраараа хадгалагдан үлдсэн байдаг. Тухайлбал Мелака хотод энэ талаар үзэж сонирхох зүйлс их бий. Манай аялалын хөтөлбөрт энэ хотоор аялах хуваарь тусгагдсан байгаа. Мөн эмнэлэгт иж бүрэн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хугацаандаа тус улсын нэрийн хуудас болсон 88 давхар 451 метр өндөр, Петронас ихэр цамхаг, Куала Лумпур цамхаг, хятад хороолол, хааны ордон, хуучин төмөр замын буудал, тусгаар тогтнолын талбай зэргийг үзэж сонирхоно.
Энд эмчилгээний хувьд орчин үеийн байхаас гадна уламжлалт эмчилгээг хавсран хийдэг үү? Хэрэв ийм төрлийн эмчилгээ хийлгэе гэвэл яах вэ?
Одоогийн байдлаар манай төлөөлөгчийн газар Куала Лумпур хотын Принс Корт, Эйч Эс Си зэрэг эмнэлгүүдтэй холбоотой ажиллаж байгаа. Эдгээр эмнэлгүүд нь европ эмчилгээний аргаар дагнан үйл ажиллагаагаа явуулдаг учир энэ эмнэлгүүд дээр уламжлалт эмчилгээ хийгддэггүй. Гэхдээ Малайзын эмнэлгүүдээс европ болон уламжлалт анагаах ухааныг хослуулдаг эмнэлгүүд цөөнгүй бий. Ингэхдээ гол төлөв Хятадын, Энэтхэгийн уламжлалт эмчилгээний аргуудыг ашигладаг. Яваандаа бид дээрх чиглэлээр дагнан ажилладаг эмнэлгүүдтэй холбоо тогтоон ажиллах болно.
Эрүүл мэндийн энэхүү аялал жуулчлалыг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ямар давтамжтайгаар , хэд хэд дүгээр сард зохион байгуулах вэ? Хандах хаяг, утсаа хэлнэ үү?
Манай энэ удаагийн аялал 15-20 хүний бүрэлдэхүүнтэй зохиогдож байгаа бөгөөд эхний нээлтийн аялал 11-р сарын эхний 7 хоногт яваад 4 шөнө, 5 өдөр үргэлжлэх юм. Цаашдаа бид улирал, сар тутам эрүүл мэндийн багийн аялалаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
Хэрэв та манай аялалыг сонирхож байгаа бол доорх хаягаар ирж уулзах болон утсаар мэдээлэл авах боломжтой.
Хаяг: Сонор Плаза, 701 тоот
Энх Тайвны өргөн чөлөө, СБД, 8-р хороо
Улаанбаатар хот
Утас: +976 7011 0652, 9114 0652

0 Сэтгэгдэл