АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Хүй долоон худагт олон нийтийн арга хэмжээ, баяр наадмыг тогтмол зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу “Хүй долоон худаг”-т “Монгол наадам цогцолбор” барьж ашиглалтад оруулахаар НИТХ-ын тогтоол гарсан. “Монгол наадам цогцолбор” барих ажлын хүрээнд энэ жилийн баяр наадмаас өмнө Хүй долоон худагт хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоолыг хийснээс гадна 361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозам шинээр барьж ашиглалтад оруулсан юм. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Монгол наадам” цогцолбор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг тогтоосон бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар тус газрын бүтэц, орон тоог баталлаа. Ингэснээр “Монгол наадам цогцолбор”-ын хүрээнд шинээр байгуулсан бүтээн байгуулалт хамгаалах, арчлах хариуцах эзэнтэй болж, Хүй долоон худагт олон нийтийн арга хэмжээ, баяр наадмыг тогтмол зохион байгуулах боломжтой болж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл