Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгүүлч Х.Уламбаяр мэдэгдэл гаргажээ
Ийгл телевизийн гадаад мэдээний тоймч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүн нар Сирийн дайны талаар сурвалжлага бэлтгэхээр явсан билээ. Энэ бол Монголын сэтгүүл зүйд дайны үйл явдал сурвалжилж байгаа анхны тохиолдол. Гэвч тэдний бэлтгэсэн мэдээллийг “Монгол HD” телевизийнхэн гадаадын сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээлэл, зургийг ашигласан хуурамч хэмээн олон нийтэд зарласан. Үүнээс бол дээрх хоёр ажлаасаа халагдсан тухай мэдээлэл гарах болсон. Тэгвэл сэтгүүлч Х.Уламбаяр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

МЭДЭГДЭЛ I

Юуны өмнө Фэйсбүк сүлжээнд дэх найзууддаа энэ өдрийн мэнд хүргэхийн ялдамд та хэдийгээ сайн сууж байсан гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд ийн бичиж буй нь сүүлийн үед болж өнгөрсөн зарим зүйлүүдэд албан ёсоор тайлбар хийх нь зүйтэй гэж үзсэнтэй холбоотой юм. Зураглаач А. Билгүүн, сэтгүүлч Х. Уламбаяр нар нь 2013 оны 9 дүгээр сарын 12-29-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсад газар дээрээс нь сурвалжлага хийхээр явсан билээ.

Бидний үндсэн зорилго Сирийн Иргэний дайн тэр дундаа тус улсад чухам юу болж буй талаарх мэдээ, мэдээллийг Монголчуудад хүргэх байсан. Хэдийгээр бид Туркт 30 хоногийн визгүй зорчих эрхтэй байсан ч цааш Сирид нэвтрэх визгүй байсан гэдгийг олонх нь мэдэж байгаа. Хэрвээ бид ОХУ болон БНХАУ дахь Сирийн Консулын газарт хандан виз хүссэн тохиолдолд бүтэх магадлал тун бага. Товчхондоо тэд бидэнд “үгүй” гэсэн хариу өгөх нь ойлгомжтой байсан. Мөн бидний төлвөлсөн ажил ч цаг хугацаандаа багтахааргүй байсан тул яаралтай хөдлөхөөөс өөр сонголт байгаагүй юм.

Бид 17 өдрийн турш Турк, Сирийн нутагт хэвлэл мэдээллийн үүргээ гүйцэтгэж, тодорхой хэмжээний мэдээ сэлтийг бэлтгэн хүргэж, тэнд юу болж буй үй явдлын талаар бага боловч мэдээллийг та бүхэнд хүргэсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Турк, Сирид ажилласан дээрх хугацаанд бид хоёр 3 цаг орчмын бичлэг хийж, 200 гаруй гэрэл зураг авсан. Тэдний эхний хэсгийг “Ийгл Ньюс” телевиз болон Фэйсбүк дэх өөрсдийн хуудсаараа дамжуулан хүргэж байсан. Гэхдээ олж цуглуулсан мэдээ бүрийг онлайн орчинд дэлгээгүй гэдгийг ойлгоорой. Техникийн хувьд ч хүндрэлтэй зүйлүүд гарсан.

Биднээс өмнө манай цөөнгүй тооны ахмад сэтгүүлч, зураглаачид тэртээ Дэлхийн II дайнаас эхлээд Афганистан, Ирак, Судан зэрэг манай гарагийн халуун цэгүүдэд ажил үүргээ амжилттай гүйцэтгэж байсан билээ. Харин бид хоёрын хувьд Монголоос анх удаа дайны бүсэд албан бусаар, ямар ч хамгаалалтгүй, өөрсдийн цэвэр эр зориг, чин сэтгэлдээ итгэж найдан ажилласан улс. Ямар ч зүйлд зүйлд үнэн гэж бий. Түүнийг хэнд ч харлуулах эрх байхгүй. Аливаа зүйлийг хийж бүтээх амаргүй. Харин шүүмжилж, муулах хялбар.

Биднийг эх орондоо ирж амжаагүй байхад л хэсэг этгээдүүд “Энэ хоёр Турк, Сирид очоогүй, манайдаа байхгүй программ ашиглаж тэнд ажилласан мэтээр мэдээ цацлаа, бараг л Төв аймагт хонь хариулж байгаад ирсэн” ухааны зүйл ярьж, бичиж байсан гэнэ. Энэ талаар фэйсбүк, твиттерт маргаан, мэтгэлцээн өрнөсөн төдийгүй зарим нэг телевиз хүртэл бидний өмнөөс тайлбар хийж, тэд бидний толгойг эргүүлж байна гэсэн утга бүхий зүйлийг цацсан бололтой. Тэдгээр хүмүүс биднийг сүү хадаг бариад угтах “албагүй”. Гэхдээ асуудлын мөн чанарын танилгүйгээр элдвээр бичиж, ташаа мэдээлэл нэвтрүүлж байгаад эмзэглэсэн. Харин одоо бол зүгээр ээ. Байдаг л зүйл шүү дээ.

Бидний хувьд тэр бүрийн араас хөөцөлдөн өөрсдийгөө зөвтгөн, тэднийг буруутгаж явах шаардлага бас цаг хугацаа ч байхгүй ээ. Бүгдэд 100% таалагдаж, хүлээн зөвшөөргдөнө гэдэг өөрөө сүйрлийн “дохио”. Гэхдээ ямар нэг зүйлийг арай илүү бодитойгоор харж, эрүүл ухаанаар хүлээн авч чадах хүмүүс түүнээс хавьгүй олон гэдэгт итгэлтэй байна. Бид мөн бусдаас түрүүлж халуун цэгт ажиллаа гээд хэн нэгнээс алдар хүнд гуйж, элдвийн шагнал горьдохгүй. Өнөө цагийн ямар ч залуу хүнд тодорхой хэмжэний амбиц, карьер байдаг нь нууц биш. Гэхдээ хэн болгонд амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй газар очих “эр зориг” тэр тусмаа “сэтгэлийн хат” байхгүй л болов уу. Юутай ч өнгөрсөн хугацаанд бидний төлөө санаа зовнин хүлээж байсан хүмүүс хийгээд элдвээр муулан гоочилсон хэсэгт ч гэсэн чин сэтгэлээсээ “баярлалаа” гэж хэлье.

Энэхүү мэдэгдэлийг бичиж байх зуур онлайн орчинд бидний талаар олон зүйл нийтэлж, дэмжигч болон эс дэмжигчдийн хооронд нэлээдгүй үзэл бодлын зөрчилдөөн гарч байгаа нь ойлгомжтой. Зарим хүмүүс Бэбэ, Улмаа хоёр айж, ичихдээ чимээгүй болж, фэйсбүк хуудсаа хааж, амьд үхсэн нь мэдэгдэхгүй болсон талаар ам уралдан бичиж байгаад бид харамсах биш харин ч “өрөвдөж” байна. А.Билгүүн бид хоёр хэдийн эх орондоо ирж, бусдын адил хотын гудамжаар алхаж, кино, тоглолт үзэж, цаашдийн уран бүтээлийнхээ талаар санал бодлоо хуваалцсаар явна.

Мэдээж бид хоёр залуу хүмүүс учраас цаашид хийж бүтээх олон сайхан хүсэл тэмүүлэл бий. Тэр бүхнийг бодит амжилт болгохын тулд ирээдүйд улам илүү хичээх болно. Мөн бидний хийж чадсан тэр зүйлс Монголын Сэтгүүл зүйн салбарт бага боловч дэвшил, шинэчлэл авчраасай гэж хүснэ. Манай үзэгчид ч гэсэн дэлхийн нөгөө бөөрөн дээрх үйл явдлыг дотоод мэдээ шиг ээ хүлээн авч, өөрсдийнхөөрөө дүгнэдэг тэр үе хэдийн хаяанд иржээ. Эцэст нь хэлэхэд аливаа хүн өөрөө зориглоод хөдлөж чадвал бүтэхгүй зүйл огт байдаггүй гэдгийг бидний зоригт аялал “харуулсан” гэдэгт итгэж байна.

ТИЙМ ЭЭ ТУЛАЛДААНД ЗӨВХӨН ШОНХОРУУД НИСДЭГ ЮМ...

А. Билгүүн
Х. Уламбаяр

2013.10.08

0 Сэтгэгдэл
EAGLE TV ANHAARALD!!!!!!!!!!!!!!!!!!!!! TANAI TV MASH MUUHAI BALYAAR ZAWAAN!!! ODOO BAITLAA GEMGUI MUNDAG SETGUULCHIIG AJILAAS N HALJ BDAG HAMGIIN ARCHAAGUI DOROI TV AMERCIIN UTSAN HUUHELDEE!!! EAGLE TV AMERCIINHAA BUGSIIG DOLOOGOOD TAMRUUGAAN TONILTSGOO!!! OILGOWUU NIIGMIIN HOG SHAARUUD MINE!!! TANAI TV DANDAA NIIGMIIN HOG SHAARNUUD TSUGLDAG GAZAR BIZDEE CHRISTUUD N BUR MEDLEG BOLOWROLGUI HOG SHAARNUUD UHTSGEEGEESEE TA NAR!!!
Хамгийн их уншсан