Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
Хүүхдийн найрал дууны наадам 21 дэх жилдээ болно
Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг 1993 оноос эхлэн нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Уралдааныг 2005 оноос Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон юм. Энэ жил “Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой”-д зориулан 21 дэх жилдээ “Хүүхдийн найрал дууны наадам” –ыг зохион байгуулна. Наадамд 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхэд багачууд, Хөгжим бүжгийн коллеж, Монголын Хүүхдийн ордон, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 116-р тусгай дунд сургууль, нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачуудын найрал дууны хамтлагууд оролцоно. 2013 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд дүүргийн хэмжээнд анхан шатны шалгаруулалт болох бөгөөд дүүрэг бүрээс 3 шилдэг хамтлаг шалгарч, төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцох юм. Төгсгөлийн шатны шалгаруулалт 10-р сарын 23-ны өдөр “Монголын Хүүхдийн ордон”-д болж, шалгарсан шилдэг хамтлагууд Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөнө. Уралдааны шагналын сан 4,5 сая төгрөг бөгөөд 1-р эзэлсэн хамтлагийг 2 сая төгрөг, 2 байр 1.5 сая, 3 байр 1 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл