АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
ОХУ 1,7 тэрбум ам.долларын зэвсэг зарж магадгүй
Манай хойд хөршийн Батлан хамгаалахын сайд Шойгу ирэх долоо хоногт Бразиль, Перу улсад айлчлал хийж 1,7 тэрбум ам.долларын байлдааны техник, зэвсэг зарах гэрээнд гарын үсэг зурах бололтой. Бразильд айлчлах явцад Шойгу нь Бразилийн Батлан хамгаалахын сайд, жанжин штабын даргатай уулзахаас гадна Ерөнхийлөгч Дилма Руссефтэй ч хэлэлцээ хийж магадгүй байгаа аж. Бразильчуудад Оросын тал зөөврийн зенитын пуужингийн цогцолбор “Игла” хоёр батерей, агаарын дайралтаас хамгаалах “Панцирь-С1” системийн гурван батерей худалдан авахыг санал болгоно. Хэрэв хэлэлцээ амжилттай болвол эдгээр зэвсгийг худалдан авахад Бразиль тэрбум ам.доллар зарцуулна. Бразильчууд дараа жил хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутаг дээрээ явуулах үед чухал объектуудын аюулгүй байдлыг хангахын тулд ийм зэвсэглэл худалдан авч байгаа аж.
Харин Перуд айлчлах явцад хуягт техник санал болгох аж. Перу нь анхлан өөрийн зэвсэглэлд байгаа Т-55 танкыг сайжруулан шинэчлэх асуудал сөхөж байсан ч Т-90 танктай танилцсаны дараа шинээр худалдан авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн аж. Гэрээнд гарын үсэг зурвал Орос нь хамгийн хямддаа 700 сая ам.долларын үнэтэй нийт 110 ширхэг Т-90С танк, БТР-80А хуягт тээвэрлэгчийг Перуд зарна.
Манай хойд хөршийн Батлан хамгаалахын сайд Шойгу ирэх долоо хоногт Бразиль, Перу улсад айлчлал хийж 1,7 тэрбум ам.долларын байлдааны техник, зэвсэг зарах гэрээнд гарын үсэг зурах бололтой. Бразильд айлчлах явцад Шойгу нь Бразилийн Батлан хамгаалахын сайд, жанжин штабын даргатай уулзахаас гадна Ерөнхийлөгч Дилма Руссефтэй ч хэлэлцээ хийж магадгүй байгаа аж. Бразильчуудад Оросын тал зөөврийн зенитын пуужингийн цогцолбор “Игла” хоёр батерей, агаарын дайралтаас хамгаалах “Панцирь-С1” системийн гурван батерей худалдан авахыг санал болгоно. Хэрэв хэлэлцээ амжилттай болвол эдгээр зэвсгийг худалдан авахад Бразиль тэрбум ам.доллар зарцуулна. Бразильчууд дараа жил хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутаг дээрээ явуулах үед чухал объектуудын аюулгүй байдлыг хангахын тулд ийм зэвсэглэл худалдан авч байгаа аж.Харин Перуд айлчлах явцад хуягт техник санал болгох аж. Перу нь анхлан өөрийн зэвсэглэлд байгаа Т-55 танкыг сайжруулан шинэчлэх асуудал сөхөж байсан ч Т-90 танктай танилцсаны дараа шинээр худалдан авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн аж. Гэрээнд гарын үсэг зурвал Орос нь хамгийн хямддаа 700 сая ам.долларын үнэтэй нийт 110 ширхэг Т-90С танк, БТР-80А хуягт тээвэрлэгчийг Перуд зарна.
0 Сэтгэгдэл
























