Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Инфляц долоон хувиас хэтрэхгүй
Монголбанк инфляцын түвшинг нэг оронтой тоонд оруулах зорилт тавьж ажиллаж ирсэн.
Үүний үр дүнд хоёр оронтой байсан инфляцыг 9.4 хувь болгоод байгаа билээ. Тэгвэл үүнийг ирэх онд найман хувьд хүргэх зорилго тавиад байгааг Монголбакны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлж байна. Мөнгөний бодлогоор дамжуулж эдийн засгийн дархлааг сайжруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, мөн­гөний бодлогын хүрээнд иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах, эдийн засагт байгаа ажлын байрыг хадгалах зорилгоор инф­ляцыг ийн барих шаард­ла­гатай байгаа гэв. Харин дунд хугацааны буюу 2015-2016 оны зорилтоор инфляцыг долоон хувиас хэтрүүлэхгүй байх аж. Инфляц дунд хугацаандаа 7-8 хувийн төвшинд байна гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан