Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2016 он хүртэл 500 лифт шинэчилнэ
“Лифтний угсралт, ашиглалтад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 11-нд болно. МХЕГ, Барилгын хөгжлийн төв, “Улаанбаатар лифт” НӨҮГ-аас зохион байгуулж буй эл хэлэлцүүлгээр аж ахуйн нэгж, компаниудад лифтний угсралт, шинэчлэлт, засвар, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, зураг төсөл, угсралтын технологийн явцад тулгарч буй бэрхшээл, цаашид салбарын хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох талаар ярилцах аж.  Дашрамд, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд нийтийн зориулалттай орон сууцны лифт засварын цех байгуулж, ашиглалтын шаардлага хангахгүй 100-гаас доошгүй лифтийг жил бүр 13.0 тэрбум төгрөгөөр орон сууцны 500 лифт шинэчлэх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан