Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япончууд Монгол хүүхдүүдийг мэдээлэл технологийн чиглэлээр дадлагажуулна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ Япон улсын “АСТ” корпорацын ерөнхийлөгч Ишихара Кэничи, Нептуне группын ерөнхийлөгч Ёшидо Нобуяа нарыг хүлээн авч уулзан харилцан санал солилцлоо. Тэд Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжлийн сургууль байгуулах хүсэлтээ илэрхийллээ. Эдгээр компани нь боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, Япон улсад үйлдвэрлэгдсэн шинэ цахилгаан үүсгүүрийг гэр хороолол болон хөдөө орон нутагт нэвтрүүлэх, боловсролын талаар харилцан мэдээлэл солилцох зорилготой байгаа аж.

Тэд манай улсын “Шинэ Монгол” дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцсан тухайгаа дурдаад ер нь монгол хүүхдүүд сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй, оюун ухааны цар хүрээ сайтай байгаа нь ажиглагдсан. Бидний байгуулах сургуульд мэдээлэл, технологийн чиглэлээр ажиллах хүсэлтэй сурагчдыг шалгаруулан авч сургаад Япон улсад 3-4 жил үйлдвэрлэлийн болон мэргэжлийн дадлага хийлгэх бөгөөд ажлын байраар ханган дэлхийд танигдсан монголын шилдэг боловсон хүчнийг бэлтгэх хүсэлтэй хэмээн танилцуулав.

З.Баянсэлэнгэ Монгол Улсын Их Хурал, шинэчлэлийн Засгийн газар нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт эрс шинэчлэл хийж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож байна. Засгийн газраас “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өнөөдөр бидэнд орчин үеийн мэдээлэл, технологийн ур чадвар эзэмшсэн ажилтан бэлтгэх, давтан сургах, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг үйл ажиллагаа болон мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажилласан иргэдээ дэмжих бодлого баримталж байна. Эдийн засаг, уул уурхайн салбарт орчин үеийн техник, технологи эзэмшсэн мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Та бүгдийн ирүүлсэн санал хүсэлтийг дэмжиж байна, Япон улсын ард түмний тусламж дэмжлэгт талархаж байна гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан