Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндийн салбарыг шинэчлэхэд шаардлагатай судалгааг бүрэн хийжээ

Эрүүл мэндийн яамны удирдлагууд өчигдөр жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав. Юуны түрүүнд  Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа “Эрүүл чийрэг Монгол хүн” гэсэн бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна гэдгээ албаныхан хэлсэн. Аливаа ажлыг хийхэд бодит тоон мэдээлэл судалгаа хэрэгтэй байдаг тул эхлээд судалгаа, шинжилгээний ажлаа хийж дуусгажээ. Тухайлбал, өнгөрсөн хуга­цаанд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын талаар анх удаа хам­гийн том судалгаа хий­сэн аж. Түүнчлэн эрүүл мэндийн харьяа бай­гуул­лагуудын тусламж үйл­чил­гээний хүлээгдлийн су­дал­­гаа, үйлчлүүлэгчид, үйл­­­­­чилгээ үзүүлэгчдийн сэт­­­гэл ханамжийн байдал, эрүүл мэндийн салбар дахь ал­бан бус төлбөрийн бо­лон эмнэлгийн орны ашиг­лалт, эрүүл мэндийн ажилт­ныг хариуцлагын даат­галд хамруулах эмнэлгийн ажилт­ны эрсдлийн үнэл­гээ­ний судалгааг ч гаргажээ. Иргэний хяналтын төрийн бус байгууллагатай хамт­ран иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээ ямар төв­шинд байгааг тодор­хойлсон байна. Ийн судалгааныхаа дүнд эрүүл мэндийн салбарын эрсдэл, доголдол нь хаана байна, аль чиглэлд анхаарал тавих вэ гэдгийг суурь шинэчлэлийн бодлогын баримт бичгийн үндсэн дээр нотолгоотой гаргах ажлыг хийнэ хэмээн Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг хэлсэн юм.
Жилийн өмнө буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард эрүүл мэндийн салбарт суурь шинэчлэл хийх сайдын тушаал гарчээ. Тушаал гарсан гол шалтгаан нь өвчтөн үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүлээгдэл их байна. Иргэд албан бус төлбөр төлж үйлчилгээ авч байгаа, эмч ажилчдын харилцаа хандлагын доголдол зэрэг олон тулгамдсан асуудал бий тул салбар дотроо тогтолцооны зохион бай­гуулалт, харилцаа хандлага болон бусад үйл ажиллагааны шинэчлэл хийх шаардлагатай гэж үзжээ.  Ийм учраас суурь шинэчлэлийн хүрээнд эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагуудын зохион байгуулалтыг хэрхэн өөрчлөх вэ, хоёр, гуравдугаар шатлалд үүсээд байгаа ачааллыг яаж бууруулах вэ, түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд хэрхэн ойртуулах  зэргийг цогцоор нь авч үзэж суурь шинэчлэлийнхээ бодлогыг гаргаж ирсэн гэдгийг яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл танилцуулсан.  Ер нь, манай эрүүл мэндийн салбар хуучны Зөвлөлтийн тогтолцоогоор хийгдсэн нэлээд нүсэр бүтэцтэй. Нөгөө талаар өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд техник технологийн шинэчлэлээс хоцорсон. Тиймээс зөвхөн зохицуулалтын шинэч­лэ­лийг хийхээс гадна тог­тол­цооны өөрчлөлт хийх шаард­лагатай гэж үзжээ. Иймээс тогтолцооны чиг­лэлээр зургаан бодлого бо­ловсруулсан байна. Үүнд, Эрүүл мэндийн бай­гууллагын бүтэц зохион бай­­гуулалт, гуравдугаар шат­лалын эмнэлгийн үзүүлэх үйлчилгээний нэр төр­­лийг нэмэгдүүлэх, ялан­гуяа нийслэлд ажиллаж буй дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний төрлүүд нь тэр бүр үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцэхгүй зэргийг онцолжээ. Иймээс үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлж наад зах нь төрөлжсөн нарийн мэргэжлийн долоон төрлийн үйлчилгээ үзүүлдэг болгож өргөжүүлэх шаардлагатай. Нөгөө талаар өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлж буй үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, оношлогоо эм­чилгээ, багажийг сайжруулах мөн гуравдугаар шатлалын жинхэнэ үйлчилгээ буюу өндөр ур чадвар шаардсан үйлчилгээ үзүүлэхэд сан­жүү­жилт, хүний нөөц, мэдээллийн тогтолцооны бо­лон эм, эмийн хэрэгслийн өөрчлөлт хийж гэмээнэ үйл­чилгээний хүртээмж, сэтгэл ханамж дээшилнэ гэж үзэж байна” гэв.

Эмнэлгийн ачааллыг хувийн хэвшилтэй хамтран зохицуулж эхлэв

Эрүүл мэндийн яамны  Эмнэлгийн тусламж үйл­чил­гээний хэлтсийн дар­га Я.Амаржаргал “Эрүүл мэндийн тусламж үйл­чилгээний шинэчлэл хийхийн тулд бодитой судалгаан дээр ажлаа төлөвлөх ёс­той. Яам ЭМШУИС-тай хамтраад эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хаа­наа доголдоод байна вэ, үйлчлүүлэгчийн талд ямар асуудал байна, эмч, сувилагч нарын зүгээс юуг анхаарах вэ,  төсөв хөрөнгө хүрэлцэж байна уу гэсэн бүрэн судалгаа хийсэн. Тайлан болгож хэвлүүлэхэд бэлэн болголоо. Судалгааны дүнд үндэслээд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн шинэчлэх, төлөвлөгөө хэрхэн гаргах зэргийг тодорхойлохоор ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна” хэмээв. Мөн тэрээр иргэдийн хувьд эмнэлгийн ачаалал, оочер тэднийг хамгийн их бухимдуулдаг. Иймээс бид аль эмнэлэгт дугаарлалт их үүсээд байгааг судалсан. Тухайлбал, улсын хэмжээнд ХСҮТ-д, Улсын нэг, гуравдугаар төв эмнэлгийн гемодиализын тасагт хүлээгдэл харьцангуй их гэсэн дүн гарсан. Хүлээгдэл их байгаа газар тусламж үйлчилгээг зохицуулах талаар Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. ХСҮТ-д үүсээд байгаа ачааллыг бууруулахын тулд аймаг, орон нутагт хавдрын хими эмчилгээний тусламж үзүүлэх талаар шийдвэр гаргасан. Үүний дагуу шилжүүлэх тусламж үйлчилгээг хийж эхэллээ. Өнөөдрийн байдлаар долоон аймагт хими эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон. Ингэснээр 11 аймгийн иргэд Улаанбаатар хот руу явахгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг нутагтаа авах боломжтой.  Хөвсгөл, Ховд,Увс, Завхан, Дорнодод хими эмчилгээ үзүүлж байна. Цаашдаа арван аймагт хими эмчилгээ хийдэг болох талаар ирэх сарын 1-нээс ХСҮТ-д эмч нарыг бэлтгэнэ” гэв. Түүнчлэн манай улсад бөөрний аппаратын хүлээгдэл хамгийн их байдаг. Улсын Гуравдугаар төв эмнэлэгт бөөрний тасаг шинээр байгуулж иргэдэд үйлчилж эхэлсэн. Мөн ЭХЭМҮТ-д бөөрний дутагдалтай эх, хүүхдэд бөөр орлуулах эмчилгээг хийх боломжгүй байсан бол шинээр байгуулсан тасаг нь үр дүнгээ өгч байна. Бүсийн эмчилгээ, оношлогооны төвд хоёр, хоёр бөөрний аппарат өгсөн гэнэ.

Мөн ГССҮТ ачаалал ихтэй байдаг. Үүнийг төр хувийн, хэвшлээр хамтран зохицуулж буй аж. Улсын тусламж үйлчилгээг хамт­ран хийх боломжтой  эмнэлгийн судалгаа гаргаад эхнээс нь зарим тусламж үйлчилгээг шилжүүлсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт “Моннис” нэртэй хувийн эмнэлэг бий. Энэ эмнэлэгтэй Сонгинохайрхан дүүргийн зарим хороо, Хан-Уул дүүргийн иргэдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ хийжээ. Мөн “Ачтан”, “Номуун” эмнэ­лэгт Сонгинохайрхан, Баян­гол дүүргийн иргэдийг үйлч­лүүлэхээр зохицуулсан аж.
Хүн амын дунд тархины цус харвалт, зүрхний шигдээсээр өвчлөх нас за­луужиж буй нь сүүлийн жи­лүүдэд илт мэдрэгдэх бол­сон. Энэ тал дээр Мон­голын мянганы сорилтын сан, ДЭМБ-тай хамтран ажил­ласны үр дүнд Улсын гурав­дугаар төв эмнэлэгт орчин үеийн олон улсын жишигт нийцсэн зүрхний шигдээс, тархины харвалтыг эмчлэх 40 ортой тасаг нээсэн. Энд цогц үйлчилгээ үзүүлж байгаа гэдгийг хэлсэн юм.

Эрүүл мэндийн яамнаас Шинэчлэлийн бодлогын хү­рээнд “Эрүүл мэндийн бай­­гууллагын хөгжил” хө­төл­бөр боловсруулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Сэт­гэлд нийцсэн найман үйлчилгээ”-ний удирдамжийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Мөн эмч, эмнэлгийн мэр­гэжилтэн, ажилтны ха­рил­цааг дээшлүүлэх хэм хэмжээний удир­дамж боловс­руу­лан салбарын хүрээнд хэ­лэл­цүүлж, сурталчилж бай­на. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагатай холбоотойгоор ЭМЯ-наас “Эмнэлгийн мэр­гэжилтний хариуцлагын даат­галын тухай” хуулийн тө­сөл боловсруулжээ. Энэ асуудлаар тус яамны  Эм­нэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал ха­риуц­сан мэргэжилтэн С.Ган­туяа танилцууллаа. Урьд нь, манай улсад эмнэл­гийн мэргэжилтний мэр­гэжлийн алдаанаас болж үйлчлүүлэгч, иргэд хохирсон тохиолдолд иргэ­дийн хо­хирлыг барагдуулах та­лаар хууль эрх зүйн зохицуулалт бай­гаагүй. Хууль батлагдсанаар эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанаас үүдэж гарч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, эрсдэл учирсан тохиолдолд хохирлыг даатгалын байгууллагаар төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах харилцааг зохицуулах юм. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн байгууллагууд, аймгуудын эрүүл мэндийн газрын дэргэд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын болон салбар хороо ажиллаж байна гэв. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан