АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Сайд нар хэдэн төгрөг олж, хэдийг нь зарцуулах вэ
Ирэх онд Монгол Улс зургаан их наяд 865 тэрбум төгрөг олоод, долоон их наяд 275.1 тэрбум төгрөг зарлагадахаар төлөвлөөд байгаа. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын бие даан оруулж ирж буй анхны төсвийн төсөл. 2013 оны төсвийг өмнөх Засгийн газар баргийг нь хийчихсэн байсан гэдэг тайлбарыг Ерөнхий сайд болон сайд нар хэлдэг. Тэгэхээр энэ удаад Н.Алтанхуягийн танхим дангаараа боловсруулж, тооцоолсон улсын нэгдсэн төсвөө өргөн барилаа.
Ирэх оны төсөв алдагдалтай гарна гэж Сангийн сайд Ч.Улаан мэдэгдсэн. Төсвийн алдагдал 410,1 тэрбум төгрөг болно гэж тооцжээ. Алдагдлаа нөхөх болон шинээр гаргах үнэт цаасанд Засгийн газар нэг их наяд 400 тэрбум төгрөг төлөвлөж байгаа юм. Мөн үүнээс гадна 289 тэрбум 971.1 сая төгрөгийн гадаад зээл авч байж төсвийн алдагдлаа нөхөх гэнэ. 2013 оны төсвийг хэтэрхий өөдрөг төсөөлж хийснээс болж 1.5 их наяд төгрөгийн алдагдал гарч магадгүй болсныг хэлж байгаа.
Тэгэхээр ирэх жилийн төсвөө боловсруулахдаа зарим зардлаа танаж, яамдад урсгал зардлаа хасах үүрэг өгсөн. Тухайлбал, төсвийн байгууллагуудыг баяр ёслол тэмдэглэх, шагналын сан, ажилчдын аялал зугаалгын зардал, орон сууцны дэмжлэгийг хасах үүрэг өгснөө Засгийн газрын тэргүүн хэлсэн. Хөрөнгө оруулалтын зардлыг танаж байгаад УИХ дахь МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж буй. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтын хэлснээр хөрөнгө оруулалтын зардлыг 425 орчим тэрбум төгрөгөөр хасах тооцоо хийсэн байна.
Орлогоо бүрдүүлэхдээ Эдийн засаг хөгжлийн яам, Уул уурхайн яам хамтарч гаргасан тооцоогоор 2014 онд 31 сая тонн нүүрс экспортолно гэж. Өмнөх онуудынх шиг төсвөө бүрдүүлэхдээ өөдрөгөөр төсөөлөхгүй гэдгийг Ерөнхий сайд, Сангийн сайд нар хэлээд байгаа. Харин сөрөг хүчнийхэн энэ оны төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасарч, хууль зөрчин, иргэдийн амьжиргааны төвшин улам дордож, бодит эрсдэл нүүрлэж буйд Засгийн газрыг хариуцлага хүлээх ёстой гэж хоёр ч удаа мэдэгдэл гаргасан. Үүнд нь одоогийн байдлаар ямар нэг хариу өгөөгүй байгаа юм. Ирэх оны төсвийг парламентын бүтцийн байгууллагуудаар хэлэлцэж эхлэхээр энэ асуудлыг хөндөж магадгүй биз. Яагаад гэвэл 2014 оны төсвийг хэлэлцэхээс урьтаж, энэ оны төсөвт тодотгол хийж, асуудлыг шийдэх ёстой гэж МАН-ынхан үзэж байгаа юм. Тэгэхээр төсвийн тодотголоо хэлэлцсэний дараа л ирэх жилийн төсөв яригдах нь. Түүнчлэн Засгийн газрын зарим сайдад хариуцлага тооцох, огцруулах тухай асуудал үүнтэй зэрэгцэн орж ирэх нь бололтой. Гишүүд ч Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлтэй танилцаж, нягтлан, тунгааж эхлээд байгаа юм. Удахгүй түшээд байр сууриа илэрхийлж, тэдэн төгрөг яах гэж тийм зүйлд зарцуулахаар төсөвлөж байна вэ гэсэн асуулт урсч эхлэх нь дамжиггүй.
Сангийн яамныхан урьд өмнөх жилүүдээс харьцангуй бодитойгоор тооцоолон төсвөө боловсруулсан гэж тодотгож байгаа. Ямар нэг татвар нэмж, иргэд, аж ахуйн нэгжид дарамт үзүүлэхгүй аль болох тогтвортой байлгахыг эрмэлзсэн гэнэ. Төсвийн алдагдлыг нөхөхдөө татвар нэмж, энэ нь эргээд иргэдэд дарамт учруулдаг аргыг халж байгаа гэж тайлбарлана. Ямар ч байсан шинэлэг байдлаар боловсруулан тооцоолсон учраас үр дүнд нь эдийн засаг 14.8 хувиар өснө гэж үзжээ. Бас нэг онцлог ч гэмээр юм уу зүйл төсөлд тусгагдсан. Өмнөх жилүүдэд авч ашигласан зээлийн урьдчилгаа төлбөрийг ирэх оноос нөхөн суутгуулахаар болсон юм. Энэ бол Оюу толгойн 250 сая, Таван толгойн 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр. “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэн бүрт 21 мянган төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийн тэтгэмж өгсний зээлийн төлбөрийг төлнө. Энэ жил нийтдээ 450 орчим тэрбум төгрөг болж, суутгуулан, төсвөөс төлж эхэлнэ гэсэн үг юм.

Ингээд Шинэчлэлийн Засгийн газрын боловсруулсан ирэх оны төсвийн төсөлтэй танилцъя. Сайд нараас хамгийн бага орлогыг Эдийн засаг хөгжлийн сайд бүрдүүлэх аж. Харин “үрэхдээ” мэдээж олсноосоо илүүг зарцуулна. Эдийн засаг хөгжлийн сайдын багцад 45 сая төгрөгийн орлого бүрдүүлэх тооцоо байгаа ч зарлага нь 58 тэрбум 434.1 сая төгрөг. Сангийн яам төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг жишгээ баримталж, дөрвөн их наяд 96 тэрбум 841.5 сая төгрөг төсөвт төвлөрүүлэх бол буцаан зарцуулахдаа нэг их наяд 834 тэрбум 26.6 сая төгрөг зарлагадах юм байна. Сангийн сайдын араас Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсөв хамгийн ихдээ орж байгаа юм. БШУ-ны сайдын мэдэлд нэг их наяд, 170 тэрбум 753.8 сая төгрөг төсөвлөжээ. Үүний нэлээд хувь нь багш нарын цалин, тэтгэмж, сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд явах нь мэдээж. Тэгвэл хамгийн бага хөрөнгө зарцуулах төсөв ерөнхийлөн захирагч нь Уул уурхайн сайд 25 тэрбум 393.3 сая төгрөг. Харин нэг ч төгрөгийн орлого бүрдүүлэхгүй мөртлөө 212 тэрбум 642.0 сая төгрөг Эрчим хүчний сайд “үрэх” нь. Магадгүй алдагдалтай ажилласаар ирсэн эрчим хүчний салбартай ч холбоотой биз. Хэн хэдэн төгрөг олж, хэдийг зарцуулах эрхтэй байгааг дээрх хүснэгтээс харна уу.

Төсвийн шинэ хууль энэ жилээс мөрдөгдөж эхлээд орон нутагт захирал зарцуулах эрхийг шилжүүлсэн. Тэгвэл энэ жил орон нутаг хөгжүүлэх санд нийтдээ 282 тэрбум 72.6 сая төгрөг төсөвлөснөөс аль аймаг хэдэн төгрөг зарцуулахыг эндээс харж болно. Хүн ам цөөнтэй Говьсүмбэр аймаг хамгийн бага буюу долоон тэрбум 838.3 сая төгрөг ирэх жилд зарцуулах бол Говь-Алтай аймагт 13 тэрбум 205.1 сая төгрөг хуваарилжээ. Харин нийслэлийн орон нутаг хөгжүүлэх санд улсын төсвөөс 48 тэрбум 456.4 сая төгрөг төлөвлөсөн байна. Цөөхөн аймаг улсын төсөвт нэмэр болж, орлого бүрдүүлдэг. Жишээ нь, Өмнөговь аймаг ирэх онд 26 тэрбум 257.4 сая төгрөг, Орхон аймаг 139.1 сая төгрөг орон нутаг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр болж. Улаанбаатар хот тус санд 42 тэрбум 613.8 сая төгрөгийн орлого оруулна гэж 2014 оны улсын төсөвт төлөвлөж байгаа аж.

0 Сэтгэгдэл