АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ЗОХИОЛ АМИЛАХ ЦАГААР ХӨШИГНИЙ АРД
Дэлхийн улс орнуудын драмын театрын тайзнаа заавал тоглосон байх ёстой хүн төрөлхтний хэдэн сонгодог бүтээл бий. Үүний нэг бол “Дон Кихот”. Мигель Сервантесийн энэ бүтээл манай УДЭТ-т ирэх сарын 10-нд тавихаар ажиллаж байна. Жүжгийн сургуулилалт өчигдрөөс эхэлжээ.

Театрын тайзны арын хаалгаар ороход “чишш, чимээгүй” гээд урууландаа долоовор хуруугаа гозойлгох хүн бол тус жүжгийн туслах найруулагчаар ажиллахаар сонгогдсон Ч.Түвшин байв. Учраа хэлээд цааш алхвал тайзны ард тавьсан сандал дээр жүжигчин С.Болд-Эрдэнэ, Ж.Пүрэвдорж нар зэрэгцэн суугаад тайзан дээрх хүмүүсийг чимээгүй ажиглана. Ингээд лоожинд суух санаатай аяархан алхвал хоёр давхар руу өгсдөг шатан дээр жүжигчин Г.Амгаланбаатар цааш хараад зогсчээ. Түүний гартаа барьсан зохиолыг харвал үгээ сургуулилж, дүрдээ хувирч байгаа бололтой. Ингээд лоожинд орлоо.
Нүдэнд тусах нь бага ч, сэтгэлд тусах нь...
Хэр баргийн хүн харахад энгийн л нэг нас тогтсон эр, жаахан туранхай ч гэсэн хар пиджак өмссөн тийм л хүн тайзны урдуур алхаж, уран бүтээлчдийг “жижигрүүлнэ”. Энэ бол УДЭТ-ын найруулагч Б.Баатар. Түүний шулуухан зан, арга барил жүжигчид төдийгүй театрын үүдээр орж, сургуулилтыг нь сонирхох гэсэн хэний ч болгоомжлолыг төрүүлж, өөрийн эрхгүй өлмий дээрээ явахад хүргэдэг. Энэ эр өнгөрсөн хугацааг зөвхөн Монголын театр урлагт зориулсан гэхэд болно. Тэр нэгэнтээ “Урлагийн хамгийн харгис нь жинхэнэ уран бүтээлч байнга өөрийгөө занаж явдаг. Баатар аа, чи бусдыг хуулсан байна шүү, Баатар аа, чи ингэх ёстой шүү гэж насан туршдаа өөрийгөө занаж явдаг.Түүнээс биш урлаг чиний нүдийг сохлох, гэмтээх гэдэг харгис эд биш. Чиний дайсан чи л байдаг. Түүнээс чиний дарга биш, бусад тойрон хүрээлэгч ч биш” хэмээн ярьсан. Ингэж л насан туршдаа өөртэйгөө тэмцэлдэж яваа түүнд өрсөлдөгч байхгүй мэт.
Тайзан дээр жүжигчин М.Түвшинхүү, Ж.Пүрэвдорж, С.Болд-Эрдэнэ нар зохиолоо бариад зогсчээ. Тэд цээжилж амжаагүй үгээ түгдрэн хэлж, одоохондоо чадахаараа л хоорондоо жүжиглэлт үүсгэх боловч Б.Баатар найруулагч тэднээс тэс өөр зүйл хүсчээ. Тэр тайзны сургуулилтын эхний өдөр жүжигчдээр биеийн хэл буюу үйл хөдлөлөөрөө өөрийгөө илэрхийлэх тэр л чадварыг хүсч. Үгээ хараахан гүйцэт цээжилсэн эсэх нь түүнд огтхон ч хамаагүй бололтой. Тэр жүжигчдийн яриаг таслан үе үе “хөдөл, хөдөл” гэж хэлэх аж. Тэгснээ жүжигчдээс “Чи хэн билээ” гээд л асууна. Нөгөө хэд нь ээлжлэн дүрийнхээ нэрийг хэлэх ч тун удалгүй дахиад л асууна. Энэ богинохон хугацаанд дүрээ мартсандаа биш, харин ч жүжигчинд чи энэ тайзан дээр гарсан л бол дүрдээ хувирах ёстойг хэлээд байх шиг. Тэгснээ “Та нарын энэ хөдөлгөөнгүй, хөшүүн байдлаас гарах ганц арга бол би энэ үйл явдлын үеэр ингээд зогсч байх хүн үү, би юу хийж ёстой вэ гэдгээ бодож ол” гээд л зөвлөгөө өгнө.
Хэнэггүй үгийг хаана ч, хэнээс ч ичихгүй унагах тэрээр үүнийгээ шударга зан гэж нэрлэнэ. Найруулагч болно гэж огт төсөөлж байгаагүй энэ театрын урлагийн амьд цагаан толгой залуудаа сахилгагүй нөхөр байж. Тийм ч учраас Электрон тооцооны машины инженерийн ангийн хувиар авсан 10 жилийн төгсөгч Б.Баатар хүүхэд зодоод, хуваариасаа мултарчээ. Энэ нь ч онож, өнөөдөр бидний өмнө өөрийн дотоод сэтгэлээс төрсөн эмзэглэлээ дэлгэхээр ажиллаж байна. Тэр уран бүтээлийг эмзэглэлтэй зүйрлэдэг.
Монгол Улсын Гавьяат жүжигчин гэсэн цол түүнд хүртээсэн. Гэтэл тэр буцаагаад өгчихсөн. Ийм л хэнэггүй, тэгсэн мөртлөө ааш муутай, зөрүүд, шулуухан, өөрийнхөөрөө нөхрийн эмзэглэлд монголчууд дуртай. Тийм ч учраас өнгөрсөн тавдугаар сард түүний биеийн байдал муудсан ч, сайхан сэтгэлийн хандиваар БНСУ-д хагалгаа хийлгээд ирсэн. Ирээд удсангүй уран бүтээлдээ яаравчлан орсон тэрээр урлагийн төлөө гэсэн сэтгэл, тэр эмзэглэлээ бусдад дэлгэх гэсэн зүтгэл нь харуулдаг юм.
Тэд өөрт ногдсон нэг л дүрийг бүтээх гэж төрсөн
Дэлхийн алдартай сонгодог бүтээлүүдийг театрт дуртай цагтаа тавиад байдаггүй шалтгаан нь тухайн сонгодог жүжгийн гол дүр тэр урлагийн алтан өлгийд төрөөгүй учраас тэр. Ингээд бодохоор жүжигчин бүр өөрийн гэсэн дүрийг бүтээх гэж төрдөг юм шиг. Алтан үеийн жүжигчид ид уран бүтээлээр оргилж байх үед алдарт У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тавьсан нь Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав театрын тайзнаа гялалзаж, өөрийн дүрийг бүтээхээр сойгдож байсан хэрэг. Энэ онд “Гамлет” жүжгийг сүр дуулиантайгаар дахин тоглоход зарим хүний шүүмжлэлтэй хандсан зүйл бол Гамлет төрөөгүй байхад хүчээр жүжгийг нь тавьсан явдал. Гэхдээ жүжигчин С.Болд-Эрдэнийн жүжиглэлтийг муу байсан гэх хүн гарахгүй л болов уу.
Хаа газрын театрын менежмент эрэгтэй жүжигчид эмэгтэйчүүдээс хоёр дахин их байж гэмээнэ хэвийн гэж тооцогддог ч манай теарт эрчүүд цөөхөн. Эмэгтэйчүүдтэй тоогоороо бараг л тэнцүү. Бүтээл амилах энэ цагаар уран бүтээлийн ноён нуруу болж явдаг тэдний талаар багахан зүйл бичихээр шийдлээ.
“Драмын дөрөв”. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, найруулна, хөтөлнө. Өөрсдийн хийж чадах бүхэнд биеэ дайчилсан шижигнэсэн дөрвөн залуу тайзны урлагт хөл тавьсан нь 2001 он байв. Их сургууль төгсөөд УДЭТ-т дагалдангаар орсон залуусыг жинхэлж авах тухай яриа хөндөгдөхгүй л байв. Тэр үед залуус “Надаар тоглосон хайр” уянгын драмын жүжиг театрын тайзнаа амилуулж, олон хүнийг уяраасан нь театрт үлдэх том суурь нь болов. Түүнээс хойш сонгогдсон дүр болгон нь үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан юм.
Тэр л дөрвөн залуу 10 гаруй жилийн дараа өөрийн гэсэн байр суурийг бий болгож чаджээ. Жүжигчин Н.Наранбаатар. Жүжиглэхээс илүү найруулахад авьяасаа зориулсан түүний зүтгэл амжилтад хүрч, тэрээр одоо УДЭТ-ын ерөнхий найруулагч. Харин баатарлаг дүрд хамгийн их зохицдог жүжигчин Г.Эрдэнэбилэг маань өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болсон Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Модуний дүрийг чадварлаг бүтээснээр хүмүүст хайрлагдаж чадсан. Ур чадвараараа, тайзны хэллэгээрээ ч тэр үнэлэгддэг жүжигчин. С.Болд-Эрдэнийн үзэгчдийн дунд хоногшиж үлдсэн басхүү бие арзайлгасан дүр бол “Тэнгэрийн хүү” жүжгийн Манжийн хааны элч. Түүний бүтээсэн энэ туслах дүр “Тэнгэрийн хүү” жүжгийн тайзнаа гялалзаж чадсан. С.Болд-Эрдэнэ эсрэг талын, эерэг дүрийг ч үзэгчдийн сэтгэлд хүртэл амилуулж чаддаг тийм л жүжигчин. Харин найз нарынхаа баталгаатай ар тал болж чаддаг, өөрийн дүрээ ч тэр чадварлаг амилуулдаг жүжигчин бол Г.Амгаланбаатар. Тэр одоо “Дон Кихот” жүжгийн Сан чо Панчод тоглохоор бэлдэж буй. Энэ магадгүй, түүний бүтээх гэж төрсөн дүр ч юм бил үү. Үүнийг үзэгчид л мэргэн ухаандаа тунгаах биз ээ.
Тайзны ар талаас чимээгүйхэн харж зогсоод, хаа нэг залуу жүжигчдэд ганц нэг үг хэлэх эрхэм олон бий. Ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин С.Дамдин гээд л. Театрын тайзнаа хийх зүйлээ хийж, үзэгчдийн нүдэнд залуухан, идэр, нас хэвийсэн гээд бүтээсэн дүрээрээ мөнхөрсөн жүжигчид. Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан. Тэр энэ удаа Кихот ноён. “Монголчуудын амьдралыг харахаар үнэтэй машин, байшингийн араас хөөцөлдсөн капиталист төрхтэй болжээ. Сэтгэхүй нь огт өөрчлөгдөөгүй. Ийм улиг болсон нийгмийг Кихот ноён шиг хүмүүс л өөрчилдөг. Тиймээс би Монголын Кихот ноёныг их өөрөөр төсөөлж байгаа” гэж найруулагч Б.Баатар хэлсэн юм. Тэгэхээр Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан бол Б.Баатар найруулагчийн нүдэнд туссан Кихот ноён.
Тэр бүр гол дүр бүтээгээд байхгүй ч амилуулсан дүр нь сүрлэг, бас үзэн ядмаар, хайрлаж, өрөвдмөөр тийм л чадвартай харчуул театрт маань олон бий. Тайзнаас харахаар сүрдмээр. Хаа нэгтээ таарахаар чин сэтгэлээсээ яриа дэлгэсэн, хошигнож, инээлдсэн гүндүүгүй монгол эрчүүд.
Чингис хааны дүрийг наадам бүрээр амилуулах ч яг халз таарахаар хүүхдэрхүү ааштай, өндөр залуу бол М.Түвшинхүү. Хоолойг нь сонсохоор л айж, сандармаар тэгсэн мөртлөө хаяа нэг “Таниас яриа авч болох уу” гэсэн асуултад маань “Ах нь юм ярихдаа жаахан тааруу” гэж цааргалах Ц.Цэрэнболд, сахал үснээс нь сүрдмээр Ж.Пүрэвдорж, тайзан дээр чадварлаг аальгүйтдэг Д.Баттөмөр. Тэд бол театр урлагийн түүхийн хуудсанд зурайх нэрс.
Тэдний араас “Тэнгэрийн хүү”-гийн дүү болсон жүжигчин А.Алтантөр, “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн Алестараар хайрлагдаад буй жүжигчин Б.Тамир, “Театр студи”-ийн чадварлаг сурагч Г.Дөлгөөн-Аюуш нар билээ. Театрын тайзнаа ханхалзаж, уран бүтээлийн ноён нуруу болдог энэ л жүжигчид зөвхөн өөрт ногдсон нэг л дүрийг бүтээх гэж жүжигчин болсон. Тэд өөрсдийн тэр л дүрээрээ үүрд хайрлагдана.

0 Сэтгэгдэл