АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Тарваганы олон тооны арьс хил давуулахыг завджээ
Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цолцолбороор энэ сарын 9-нд 28-10 ДГО улсын дугаартай ачааны машинд тарваганы олон тооны арьс нууж, хууль бусаар хил нэвтрүүлэхийг задсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Гаалийн Ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх галаийн газрын байцаагч нар болон албаны эрэлч нохойн тусламжтайгаар илрүүлжээ. Тухайлбал, энэ хэргийг Монгол Улсын иргэн Б гэгч үйлдэх гэж байжээ. Тэрээр хилээр 2290 ширхэг тарваганы арьсыг зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн явах эд ангийг нуувч болон ашиглан гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Гэмт хэргийн шинжтэй энэ хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа аж.
Жич дурьдахад, монгол орны тарваганы нөөц эрс хомсдож, устаж үгүй болж байгааг харгалзан үзэж тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдн тушаалаар хориглосон байдаг билээ.

Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цолцолбороор энэ сарын 9-нд 28-10 ДГО улсын дугаартай ачааны машинд тарваганы олон тооны арьс нууж, хууль бусаар хил нэвтрүүлэхийг задсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Гаалийн Ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх галаийн газрын байцаагч нар болон албаны эрэлч нохойн тусламжтайгаар илрүүлжээ. Тухайлбал, энэ хэргийг Монгол Улсын иргэн Б гэгч үйлдэх гэж байжээ. Тэрээр хилээр 2290 ширхэг тарваганы арьсыг зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн явах эд ангийг нуувч болон ашиглан гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Гэмт хэргийн шинжтэй энэ хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа аж. Жич дурьдахад, монгол орны тарваганы нөөц эрс хомсдож, устаж үгүй болж байгааг харгалзан үзэж тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдн тушаалаар хориглосон байдаг билээ.

0 Сэтгэгдэл























