Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Туяад 22 жилийн чанга дэглэмтэй ангид хорих ял оноожээ
Хардалт, өс хонзонгийн сэдлээр татван байцаагч Э-г хүйтэн мэсээр 75 удаа хутгалж, амь насыг нь егүүтгэсэн Туяад Баянгол дүүргийн шүүхээс 22 жилийн чанга дэглэмтэй ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргажээ. Шүүх хуралдаан болтол хоригдсон хоногийг ял эдэлсэн хоногт оруулах тооцох аж.
Ц.Туяад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Түүний дагуу шүүх бүрэлдэхүүн иргэн Ц.Туяагийн гэм  буруутай болох нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзсэн байна. Мөн ЭБШХ-ийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Боржигон овгийн Цэгмидийн Туяа өс хонзонгийн сэдлээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.2.12-т зааснаар шүүгдэгч Ц.Туяад оноосон 22 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин хохирогч Э-гийн ар гэрийнхэн, түүний ээж Ц.Туяад шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй, амийг амиар солино гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
ЭНЭ АСУУДАЛ НУХАЦТАЙ ХЭЛЭЛЦЭЖ МОНГОЛ ГЭР БҮЛИЙГ БАТ БЭХ БАЙЛГАХ, НӨХӨР, ЭХНЭРИЙН УРАГ ТӨРӨЛ, НИЙГМИЙН БОЛОН МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ӨМНӨ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ЦАГ БОЛЖЭЭ. ЭС ТЭГВЭЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН МӨХӨХ ГАМШИГ НҮҮРЛЭЭД БАЙНА ДАА. БАТБОЛД ГЭГЧ ӨНӨӨ ЦАГИЙН ДОН ЖУАНААС БОЛЖ НЭГ ЭМЭГТЭЙ АВСАНД, НӨГӨӨ НЬГЯНДАНД ОРСОН НЬ МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ЭМГЭНЭЛ, МОНГОЛ ҮНДЭСТНИЙ МӨХӨЛ НҮҮРЛЭЖ БУЙ БОДИТ ЖИШЭЭ БОЛОЙ. ЕР НЬ АЙЛ ГЭР ҮЙМҮҮЛЭГЧ ЛАЛАР ЭРС, ЯНХАН ЭМС МОНГОЛД ХЭТ ОЛШИРЧЭЭ.
Хамгийн их уншсан