Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай лам Мексикт айлчилж байна

Мексикт албан ёсны айлчлал хийж буй шарын шашны тэргүүн 14 дүгээр Далай лам Христийн шашны католик урсгалын төлөөлөгчидтэй уулзсан байна. Уулзалтын явцад Далай ламыг Холливудын од Ричард Гир дагалдаж байжээ. Далай лам уулзалтын үер “Хэрэв би бурхантай танилцах боломжтой байсан бол Бурхан гэж юу юм бэ, ямар мөн чанартай юм бэ гэж асуух байлаа” гэж хэлжээ. Цаашлаад Христийн шашны католик урсгалын үндсэн мөрдлөгүүдийн нэг болох хайр, энэрэл, нигүүлсэхгүй, оюунлаг байдал зэргийг онцгойлсон аж.
Үүнтэй зэрэгцэн Далай лам шашныг бизнес болгон ашиглаж, мөнгөний эх сурвалж болгож байгааг шүүмжлээд “Би өөрийгөө ийм хүмүүсийн нэг биш байх гэж найдаж байна” гэсэн байна.
Шарын шашны тэргүүнийг дагалдаж яваа Ричард Гир “Би туулж өнгөрүүлсэн амьдралаа харахаар үхэлтэй нүүр тулах цагт тоглож байсан кинонуудын хэсэг бус харин бусад хүнд бий болгон үлдээсэн жинхэнэ хайр, нигүүлсэхүйн дүр зургийг харна гэдгээ мэдэрдэг” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан