Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Оросын оддыг эх орондоо

УДБЭТ өнгөрсөн долоо хоногт 51 дэх улирлын нээлтээ “Чингис хаан” дууриар эхэлсэн. Шинэ улирлын нээлттэйгээ зэрэгцүүлэн театрынхан гадаадын зочдоо ч хүлээн авсаар байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Эрхүү мужийн филармоний 100 шахам уран бүтээлч зочлон гайхамшигт аялгуугаар нэгэн үдшийг хөглөн үзэгчдэд сонгодог урлагийн дээд ташаалыг мэдрүүлсэн бол дараагийн зочид хэдийнэ тоглолтын товоо зарлажээ. Тэд бол “Оросын балетын одод”. Өнгөрсөн жил “Оросын балет одод” тоглолтоо Монголд анх удаа зохион байгуулж, сонгодог урлагт хайртай хүмүүсийн хүслийг биелүүлж байсан. Учир нь, уг тоглолтод Оросын нэрийн хуудас болж, балетын урлагийг дэлхийд манлайлдаг “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”, “Новосибирский театр” гэсэн таван том театрын 16 балетын гоцлооч ирж байсан билээ. Монголд төдийгүй Азид анх удаа хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр аялан тоглосон уг тоглолтыг “Рус Арт” продюсерийн компани зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн тоглолтыг ч мөн тэд зохион байгуулж, сонгодог урлагийн сор болсон балетын гоцлоочдыг Монголын үзэгчдэд дахин толилуулах гэж байгаа юм.
Энэ сарын 19, 20-ны ДБЭТ-т тайзнаа бүжих “Оросын балетын одод”-ын тоглолтод ОХУ-ын “Их театр”-ын гоцлоочид ОХУ-ын Гавьяат жүжигчин Анастасия Горячева, Андрей Болотин, “Мариинскийн” театрын гоцлооч ОХУ-ын Ардын жүжигчин Юлия Махалина, Михайловскийн театрын гоцлооч Михаил Венщиков, “Кремлевский балет” театрын гоцлоочид ОХУ-ын Гавьяат жүжигчид Александра Тимофеева, Михаил Мартынюк, ОХУ-ын Гавьяат жүжигчин Вера Арбузова, “Михайловскийн театр”-ын гоцлооч Андрей Касьяненко, Украйн улсын “Үндэсний театр”-ын гоцлоочид Екатерина Ханюкова, Украйн улсын Гавьяат жүжигчин Сергей Сидорский Идорский, “Новосибирск”-ийн дуурь бүжгийн театрын гоцлоочид Вера Сабанцева, Роман Полковников нар Монголд ирэх аж. Мөн К.С.Станиславский, В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Пермь хотын дуурь бүжгийн театрын бүжигчид гээд дэлхийн балетын урлагийн нүүр царай болон гялалзаж байгаа ОХУ-ын долоон хотын 20 уран бүтээлч ирж байгаа юм. Уг тоглолтод УДБЭТ-ын балетын гоцлоочид ч хамтран бүжиглэх аж. “Оросын балетын одод” тоглолтыг ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ дэмжин ажиллах юм.

0 Сэтгэгдэл