Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Он гарсаар 12106 иргэн газраа өмчилж авчээ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар газрын харилцаатай холбогдуулан гар­гасан нийслэлийн За­саг даргын 2013 оны за­хирамжуудын танилцуулга болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөв­шөөрөл, барилга ашиглалтад хүлээн авахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Нийс­лэлийн Өмчийн харилцааны га­зар нэгдүгээр сараас эх­лэн энэ  сарын 1-нийг хүр­тэл газрын тухай, хот байгуулалтын тухай  хууль болон бусад хууль тог­тоом­жийг баримтлан 1 022 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 1 573 га газрын асуудлыг шийдвэрлэсэн байна. Ингэхдээ иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас газрын харилцаатай холбогдуулан гаргасан өргөдөл, хүсэлт, албан бичгийг үндэслэн нийслэлийн Ерөнхий төлөв­лөгөөний газрын техникийн зөвлөлийн хурлаар хэлэл­цүүлж, тус хурлаас зөвшөөр­сөн тохиолдолд газрыг нь эзэмшүүлж байгаа гэдгийг   онцоллоо. Мөн энэ хугацаанд Засгийн газрын тогтоол, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ, авто замын трасст орсон гэх үндэслэлээр есөн  байгууллагад 188,1 га газрыг эзэмших эрх олгосон бол  холбогдох хууль тогтоомж зөрчсөн 1 127 иргэн аж ахуйн нэгжийн 114,7  га газрын  газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
Түүнчлэн газраа өмчлөх хүсэлт гаргасан 12106 иргэний 509,26 га газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаад байгаа аж.

Харин энэ оны байдлаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүс­сэн 648 хүсэлт хүлээн авснаас 500 барилга байгууламжид зөвшөөрөл өгсөн бол ямар нэг баримт бичгийн бүрдэл дутуу, дүрэм журам зөрчсөн 148 иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох боломжгүйг албан ёсоор мэдэгджээ.

Мөн ОХУ-ын Бүгд най­рам­дах Буриад улсын Улаан­баатар хот дахь тө­лөөлөгчийн газрын барилгын зо­риулалтаар 0,33 га, 640 хүүхдийн суудалтай сур­гуулийн зориулалттай 0,33 га, Баянголын амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барих үерийн далан сувгийн барилга байгууламжийн зориулалтаар 10,35 га, аж ахуйн зориулалтаар Мон-Атом компанид хоёр га газар эзэмшүүлэх асуудлыг  шийдвэрлэжээ.  Удирдлагын зөвлөлийн гишүүд Буриад улсын төлөөлөгчийн газ­рын зориулалтаар олгох 0,33 га газрын байршлыг коор­динатаар тодорхойлж, холбогдох хуулийн дагуу газар олголтыг шийдвэрлүүлэхээр тогтсон. Харин “Мон атом” ХХК-ийн хувьд баримт бич­гийн бүрдүүлэлт хан­галт­гүй, зориулалт нь тодорхойгүй учир  газар эзэмшүүлэх асуудлыг дахин судлах шаардлагатай гэж үзсэн юм.

Цаашид газар, барилгын зөв­шөөрөл олгохдоо нийс­лэлийн Ерөнхий төлөв­лөгөөтэй уялдуулж мэргэж­лийн байгууллагын дүг­­нэл­тийг үндэслэн Засаг дар­га шийдвэр гаргадаг зарчимд шилжих хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргад хуулиар олгосон томоохон эрх нь газар эзэмшүүлэх, өмчлүүлэх захирамж гаргах эрх юм.
Тиймээс хууль зөрчсөн, ерөнхий тө­лөв­лөгөөтэй уялдаагүй, зориу­лалт нь тодорхойгүй зэ­­рэг нөхцөлийг нягтлан үзэл­гүйгээр шийдвэр гарга­хаас сэр­гий­лэхийн тулд газар болон барилгын зөвшөөрөл хүс­сэн асуудлыг Удирд­лагын зөвлөлийн хурал­даа­наар хэлэлцүүлдэг байхаар шийд­вэрлэлээ. Түүнчлэн ка­дастрын зургийг газар эзэм­ших эрх цуцалсан захи­рамжтай тул­гаж, хүчингүй болсныг нь хасч тэмдэглэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан