Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмгөөлөгч Л.Баттогтоход эрүүгийн хэрэг үүсгэжээ
Сэлэнгэ аймгийн эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Бусдаас мөнгө авч, захиалгаар гэмгүй хүний нэр төрийг нь хэвлэл мэдээллээр гутаан доромжлож, гүтгэсэн” гэх эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэж шалгаж эхэллээ.
Учир нь өмгөөлөгч Л.Баттогтох нь 2013 оны есдүгээр сарын 30-нд хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг цуглуулан мэдээлэл хийхдээ өөрийн үйлчлүүлэгч болох гэмт хэрэг үйлдээд цагдан хоригдож байгаа “Сэлэнгийн эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг Прокурорууд зохиомол хэрэгт ял тулгаж, заавал хэрэгт унагах гээд улайрч байна, үүнийг Сэлэнгэ аймгийн орлогч прокурор ш.Болд-Эрдэнэ захиалан өш хонзонгоо авахын тулд худал мэдээлэл өгч, хэрэг үүсгүүлэн хорьж, хэлмэгдүүлж байна” гэж мэдэгдсэн юм.
Гэтэл Ш.Болд-Эрдэнэ нь одоогийн П.Өлзийсайханыг хорьж, мөрдсөн эрүүгийн хэрэгт өмнө нь ч, одоо ч ямар нэг байдлаар огт хамааралгүй байхад түүнийг ямар ч үндэслэлгүйгээр гүтгэж доромжилсон нь шууд нотлогдсон бөгөөд П.Өлзийсайханыг хорьж шалгаж байгаа гэмт хэрэг нь хөдөлбөргүй нотлох баримтуудаар батлагдаж, хуулийн дагуу хорьж шалгах шаардлагатай байгаа гэж албаны эх сурвалжаас мэдээллээ.
Өмгөөлөгч Л.Баттогтох нь яагаад ингэж бусдыг үндэслэлгүйгээр гүтгэх болсон шалтгаан нь П.Өлзийсайхан болон АТГ-ын мөрдөн байцаагч Бат-Олзвой гэгчтэй нийлж Ш.Болд-эрдэнийг хилс хэрэгт ял шийтгүүлсэнийг өмнө нь прокуророос шалгаад нотлож, шүүхээр оруулсан бөгөөд дээрх этгээдүүд танил тал ах дүүгээ ашиглан хэргээс мултарч чадсан гэх асуудал үүсээд байгаа бөгөөд Болд-Эрдэнийг хэлс хэрэгт бусдаар гүтгүүлж, хохироосон гэдэг асуудал ч үнэний ортой болох нь эхнээсээ ийнхүү баримттайгаар илэрч байна.
Шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа П.Өлзийсайханы хэргийн шийдвэрт хууль бусаар хөндлөнгөөс нөлөөлж, бусдын анхаарлыг татах гэсэн хандлага явж байгаа талаар ч эх сурвалжууд ярьж байна. Эдгээр хүмүүс хуульчийн ёс зүйгээ умартан, албаны эрхээ хэмжээгээ хортойгоор ашиглан бусдыг гүтгэх, бусдаар гэмгүй хүнийг гүтгүүлэн гэмтэн болгож өшөө хорсолоо авч хохироодог гэх асуудлыг бодит байдал дээр харууллаа гэх нь ч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан