АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
С.Эрдэнэбаяр: Гал түймрийн дуудлага 17.6 хувиар нэмэгдээд байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 14, аврах ажиллагааны таван дуудлага ирж харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд ажиллажээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, “Найрамдал” явах замд “МТ” ШТС-ын зүүн талд гэр шатаж, 24 настай эрэгтэй галд өртөж нас барсан бол 26, 23 настай эрэгтэй нар түлэгдэж гэмтсэн байсныг Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ. Уг гэр нь дулааны шугам хоолой суурилуулж байсан нэгэн компанийн ажилчдын гэр байсан аж. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы гудамжид байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06:13 цагт НОБГ-т өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 2х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай эд зүйлсийн хамт шатаж байсан бөгөөд галыг цаг алдалгүй унтраажээ. Ер нь, өвлийн улиралд обьектын гал түймрийн дуудлага ихэсдэг иймээс ард иргэд сонор сэрэмжтэй байхыг НОБГ-аас анхааруулж байна. Учир нь, өвлийн улиралд галлагааны улмаас гал алдах тохиолдол нэмэгддэг байна.
Энэ талаар тус газрын ахлах байцаагч ахмад С.Эрдэнэбаяраас тодрууллаа.
-Нийслэлд гал түймрийн дуудлага нэмэгдээд байна гэсэн. Энэ талаар анхааруулга мэдээлэл өгөөч?
-Нийслэлд аравдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 2271 удаагийн обьектын галын дуудлага ирсэн. Галын улмаас 38 хүн түлэгдэж, 26 хүн нас барж аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 8.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Энэ онд гарсан гал түймрийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.6 хувиар нэмэгдсэн.
-Галтай холбоотой ирж байгаа дуудлагыг байршлаар нь ангилбал нийслэлийн аль хэсэгт хамгийн их гарч байна вэ?
-Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их буюу 550 галын дуудлага ирсэн. Дараа нь Баянзүрх дүүрэгт 496, Баянгол дүүрэгт 371 удаа гал түймэр гарсан. Харин Баганхангай дүүрэгт хамгийн бага буюу хоёр дуудлага ирсэн.
-Галын шалтгаан ихэвчлэн юунаас болоод байна. Энэ талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэхгүй юү?
-Ихэвчлэн цахилгааны аюулгүй байдал хангаагүйгээс болдог. Иймээс иргэд барилга байшин, обьектынхоо цахилгааны аюулгүй байдлыг мэргэжлийн байгууллагад хандаад шалгуулж байх хэрэгтэй. Мөн цахилгааны утасны холболтыг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх шаардлагатай. Түүнчлэн одоо өвлийн улирал эхэлж байна. Иймээс иргэд гэр, орон сууц, барилга байгууламжид зориулалтын бус халаалтын хэрэгслийг аль болох хэрэглэхээс зайлсхийх, эвдэрч гэмтсэн цахилгааны унтраалга, залгуур ашиглахгүй байхыг анхааруулж байна. Мөн ил асгасан үнс нурмаа зориулалтын төмөр тагтай саванд хийж байх ёстой.
-Өвлийн улиралд гаражиндаа машинаа халаах гээд угаартах, хөлдсөн машинаа гэсгээх гэж машиныхаа дор халуун нурам тавих, бамбардах зэргээс гал алдах тохиолдол элбэг. Мөн нийтийн дулаан гражид гал гарах нь нэмэгддэг. Энэ талаар танайхаас ямар ажил хийж байгаа вэ?
-Тийм ээ, ийм тохиолдлууд өвөл яах аргагүй нэмэгддэг. Жолооч нарт анхааруулаад байхад тоодоггүй. Мөн олон машин тавьдаг дулаан гражид иймэрхүү тохиолдол нэмэгддэг. Иймээс манайхаас жил бүр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дулаан граж гамшгаас хамгаалах болон гал түймрээс хэрхэн сэргийлж байгаа талаар шалгалт хийдэг. Тухайн шалгалтаар авто зогсоол ба ерөнхий ангилал, галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж стандарт норм дүрмийг хэрхэн хангаж байгааг хянадаг. Гражийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж тухайн тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай хэмжээг алдагдуулахгүй байх шаардлагатай. Гэтэл манайхан аль болох олон машин тавиулах гээд зай завсаргүй чихэж, гарц гармыг хүртэл таг хаачихдаг. Энэ нь гал түймэр унтраахад хамгийн хүндрэлтэй асуудал байдаг. Иймээс барилга байгууламжийнхаа аюулгүй байдлыг хангаж норм дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулахыг онцгой анхаарах хэрэгтэй.
Дашрамд сэрэмжлүүлэхэд, өнгөрсөн амралтын өдрөөр нийслэлд нойтон цас орсонтой холбогдуулан НОБГ-т шавар, усанд суусан гэх дуудлага нэмэгдсэн байна. Иймээс иргэдийг хотоос гарахдаа замаа зөв сонгож явахыг анхаарууллаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, хуучнаар “Улиастайн ферм”-ийн дэргэд намагт автомашин суусан, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын модон гүүр гараад, Чингэлтэй дүүргийн ахмадын сувиллын харалдаа Туул голд суудлын автомашин живж байгаа тухай мэдээллүүд НОБГ-т ирж аврах ажиллагаа явуулжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 14, аврах ажиллагааны таван дуудлага ирж харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд ажиллажээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, “Найрамдал” явах замд “МТ” ШТС-ын зүүн талд гэр шатаж, 24 настай эрэгтэй галд өртөж нас барсан бол 26, 23 настай эрэгтэй нар түлэгдэж гэмтсэн байсныг Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ. Уг гэр нь дулааны шугам хоолой суурилуулж байсан нэгэн компанийн ажилчдын гэр байсан аж. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы гудамжид байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06:13 цагт НОБГ-т өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 2х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай эд зүйлсийн хамт шатаж байсан бөгөөд галыг цаг алдалгүй унтраажээ. Ер нь, өвлийн улиралд обьектын гал түймрийн дуудлага ихэсдэг иймээс ард иргэд сонор сэрэмжтэй байхыг НОБГ-аас анхааруулж байна. Учир нь, өвлийн улиралд галлагааны улмаас гал алдах тохиолдол нэмэгддэг байна. Энэ талаар тус газрын ахлах байцаагч ахмад С.Эрдэнэбаяраас тодрууллаа.

0 Сэтгэгдэл