АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Улаанбаатар-Хонконгийн нислэгийн тоо нэмэгдэнэ
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа тэргүүтэй төлөөлөгчид, Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн Тээвэр, орон сууцны газрын тээврийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга хатагтай Кэнди Нип тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан байна. Талууд агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хонконгийн Засаг Захиргааны Онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн асуудлаар хэлэлцээ хийжээ.
Уг хэлэлцээрийн “Маршрутын хуваарь”-т өөрчлөлт оруулж, Монголын талаас томилогдсон агаарын тээвэрлэгчийн нислэг гүйцэтгэх цэгийг Хонконг, дундын болон чанад орших цэгийг БНХАУ-ын болон Тайваны цэгүүдээс бусад чиглэлийг талууд Иргэний нисэхийн удирдах байгууллагууд тусгайлан тогтох аж. Мөн Хонконгийн талаас томилогдсон агаарын тээвэрлэгчийн нислэг гүйцэтгэх цэгийг Монгол Улс дахь цэг, дундын болон чанад орших цэгүүдийг хожим тодорхойлоход нээлттэй цэгүүд байхаар, нислэг гүйцэтгэх маршрутыг тусгайлан тогтоохоор тохиров.
Багтаамжийг нислэгийн давтамжаар тохирсныг хэвээр үлдээж, өмнө нь долоо хоногт найман удаа байсныг зорчигч, ачаа хосолсон болон дан ачаа тээврийн нислэгийн хэмээн 11 болгон нэмэгдүүллээ.
Аяллын дугаар хамтран эзэмших зохицуулалтыг бүрдүүлснээр агаарын тээвэрлэгчдийн нислэгийн давтамж нэмэгдэж, агаарын хөлгийн суудал ашиглалт сайжирах юм. Түүнчлэн хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Монгол-Хонконгийн хооронд төдийгүй өөрийн аяллын дугаарыг болон гуравдагч улсын агаарын тээвэрлэгчийн аяллын дугаарыг хуваах зарчмаар гуравдагч улсаас зорчигч тээвэрлэх боломж бүрдэх гэнэ. Тухайлбал, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь Хонконгийн төдийгүй Энэтхэг, Сингапур, Австрали зэрэг гуравдагч орны агаарын тээвэрлэгчтэй өөрийн дугаараа хуваах зарчмаар Хонконгоор дамжуулан тухайн орноос зорчигч тээвэрлэх өргөн боломж нээж өгч байна.
Энэхүү хэлэлцэн тохиролцсон асуудлуудаар хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж баталгаажуулжээ.

0 Сэтгэгдэл