АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
З.Баянсэлэнгэ гишүүний мөнгө тараасан хэргийн шүүх хурал маргааш болно
Нэг үе АТГ том Тул барихгүй жараахай бариад байна гэдэг шүүмжлэлд өртөж байсан. Тэгвэл сүүлийн үед сонгуулийн үеэр мөнгө тараасан хэрэгтнүүд яг энэ зарчмаар явах болжээ. Увсын хоёрын мөнгө тараасан хэргээс болж 7 хүн ял авч, 13 сая төгрөгийг СЕХ хохирогчдод олгоод байгаа бол түүнтэй адил бас нэг хэрэг Чингэлтэйд болсон байна.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулиар мөнгө тараасан нь нотлогдсон нөхдүүдийг яллах шүүх хурал маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд болох юм байна. Өөрөөр хэлбэл МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нар хоёр сая 460 мянган төгрөгийг тарааж, МАН-аас нэр дэвшигч Т.Ганболдын болон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад хийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон тул маргааш шүүх хурлаар тэдэнд ял оногдуулах аж.
Тэд ийнхүү гэм буруутай нь тогтоогдсон боловч Н.Хишигсүрэн нь намын даалгавараас болж хохирсон, тэдний тараасан мөнгө нь намын мөнгө гэдгийг илэрхийлсэн төдийгүй УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй холбоотойг ч хэлсэн билээ. Гэвч УИХ-ын гишүүнийг шалгах эрх Монголын хууль шүүхийнхэнд одоохондоо байхгүй. Ингээд сонгуулийн маргаанаас болж Чингэлтэй дүүрэгт дахиад л Тул биш, жараахайнууд ял сонсохоор болж байгаа бололтой.
Нэг үе АТГ том Тул барихгүй жараахай бариад байна гэдэг шүүмжлэлд өртөж байсан. Тэгвэл сүүлийн үед сонгуулийн үеэр мөнгө тараасан хэрэгтнүүд яг энэ зарчмаар явах болжээ. Увсын хоёрын мөнгө тараасан хэргээс болж 7 хүн ял авч, 13 сая төгрөгийг СЕХ хохирогчдод олгоод байгаа бол түүнтэй адил бас нэг хэрэг Чингэлтэйд болсон байна. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулиар мөнгө тараасан нь нотлогдсон нөхдүүдийг яллах шүүх хурал маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд болох юм байна. Өөрөөр хэлбэл МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нар хоёр сая 460 мянган төгрөгийг тарааж, МАН-аас нэр дэвшигч Т.Ганболдын болон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад хийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон тул маргааш шүүх хурлаар тэдэнд ял оногдуулах аж.
Тэд ийнхүү гэм буруутай нь тогтоогдсон боловч Н.Хишигсүрэн нь намын даалгавараас болж хохирсон, тэдний тараасан мөнгө нь намын мөнгө гэдгийг илэрхийлсэн төдийгүй УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй холбоотойг ч хэлсэн билээ. Гэвч УИХ-ын гишүүнийг шалгах эрх Монголын хууль шүүхийнхэнд одоохондоо байхгүй. Ингээд сонгуулийн маргаанаас болж Чингэлтэй дүүрэгт дахиад л Тул биш, жараахайнууд ял сонсохоор болж байгаа бололтой.
0 Сэтгэгдэл























