АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Дүүргийн шилдгүүд нийслэлд өрсөлдөнө
Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авъяасыг хөгжүүлэх зорилгоор “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг”-ыг шалгаруулах уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит энэ уралдаан 21 дэх жилдээ болж байна. Сүхбаатар дүүргийн хувьд ерөнхий боловсролын нийт 8 сургуулийн 640 сурагчид оролцож 1-р байр 1-р сургууль, 2-р байр 45-р сургууль, 3-р байр 4-р сургууль, шилдэг удирдаачаар 45-р сургуулийн багш О.Жавзансилмаа шилдэг найруулагчаар 1-р сургуулийн багш С.Чулуун-Оюун нар шалгарч, байр эзэлсэн сургуулиуд дараагийн шатанд оролцох эрхээ авлаа. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Баасанбат шалгарсан хамтлаг, багш сурагчдыг хүлээн авч Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа.
Дүүрэг бүрээс шалгарсан 3 шилдэг хамтлаг 10 дугаар сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөх юм. Уралдааны шагналын сан 4,5 сая төгрөг бөгөөд 1-р байр эзэлсэн хамтлагийг 2 сая төгрөг, 2-р байр 1.5 сая, 3-р байрыг 1 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах аж.

0 Сэтгэгдэл