Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуучуудын гэр бүлийн хороо байгуулагдана
МЗХ энэ онд бүхий л ажлаа “Оролцъё” уриан дор явуулж, залуусыг өөрсдийнх нь оролцоон дээр хөгжүүлэх, тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх гарц хайх зорилгоор мэргэжил, хүсэл сонирхлоороо нэгдсэн хороодыг байгуулан ажиллаж байгаа. Одоогоор 11 хороо идэвхитэй ажиллаж байгаа бөгөөд ирэх 7 хоногт “Залуучуудын гэр бүлийн хороо” байгуулагдах юм байна. Орчин үед залуу гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа, тогтвортой байдлын талаар нилээдгүй шүүмжлэлтэй хандах болсон. Энэ талаар сургалт, судалгаа, сэтгэл зүйчдийн зөвлөмж, нэгдсэн бодлого ч дутагдаж байгаа. Саяхан болсон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан “Гэр бүлийн үнэ цэнэ, Хөгжил шинэчлэл” Үндэсний чуулганы үеэр 2000 онд болсон Монгол Улсын өрхийн тооллого судалгаагаар манай улс 540 мянган өрх гэртэй байсан бол 2012 оны байдлаар 17 хувиар өсч , 768 мянгад хүрсэн судалгаа дурьдагдаж байсан. Тиймээс МЗХ-ын дэргэд байгуулагдах залуучуудын гэр бүлийн хороонд хамтран ажиллах хүсэл сонирхолтой залуусыг урьж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан