АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
“Автобус-3” компанийхан дахин ажил хаяхад бэлэн
“Автобусны жолооч кондуктор нар үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол ажилладаг. Ар гэр гэдгийг үнэндээ бараг мартаж, ажлаараа амьдрал хийж явдаг хүмүүс гэхэд хилсдэхгүй. Гэтэл компанийн зүгээс төлөвлөгөөт орлого чинь биелэхгүй бол цалин өгөхгүй хэмээн гүрийх нь бий.
“Манай байгууллага үйлчилгээний байгууллага болохоос орлогын төлөөх байгууллага биш биз дээ. Тэгээд ч бидний нийгмийн халамжийн асуудалд хэн ч анхаарал хандуулдаггүй. Энгийн хүмүүс өдөрт 9-10 цаг ажилладаг бол бид бараг 24 цаг ажилладаг. Жолооч нар сард 430 мянган төгрөгийн цалин авдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байхад энэ цалин маань амьдралд хаана ч хүрэхгүй байна” хэмээсээр “Автобус-3” компанийн жолооч Н.Төрбат биднийг угтсан юм. Ажлын байрны дарамт шахалт ч их байдаг талаар ажилтан албан хаагчид нь өгүүлэв. Тус компанийн зарим албан хаагч оны өмнө цалин хөлсийг 30 хувь нэмэгдүүлэх шаардлага тавьж түр хороо байгуулсан. Үүнтэй холбогдуулан МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар сурвалжлагчдын хамтаар “Автобус-3” компанийн ажилтан албан хаагчидтай өчигдөр уулзсан юм.
Уулзалтад оролцож санал бодлоо илэрхийлсэн жолооч, кондуктор нарыг компанийн зүгээс нэг нэгээр нь дуудаж хурлаас гаргаж байгаа ч харагдав. Эндээс харахад “Автобус-3” нийслэлийн өмчит компанийн ажилтан албан хаагчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй дарамтанд ажиллаж байгаа нь тодорхой байв. Бидний зүгээс М.Цэвээн-Очир даргатай уулзъя гэсэн боловч тэрээр татгалзсан. Ер нь ажил хаях түр хороо М.Цэвээн-Очир даргыг томилогдох үеэс л байгуулагдсан гэнэ.
Өнгөрсөн оны наймдугаар сард тус компанийн ажил хаях түр хороо байгуулагдаж таван үндсэн шаардлага тавьсан. Үүнд, нийтийн тээврийн ажилчдын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, шугаманд ажиллаж байгаа цагийн буюу замын түгжрэл, саатлын нэмэгдэл авах, нэг цагийн үнэлгээний хөлсийг нэмэх, нийт ажилчдынхаа цалинг нэмүүлэх, засварчдын ажлын байрны нөхцөлийг сайжруулах гэжээ. Эдгээр шаардлагыг биелүүлсэн гэж үзээд түр хороо нь тухайн үед татан буугдсан бол өнгөрсөн хоёрдугаар сард 15 хүний бүрэлдэхүүнтэй шинээр түр хороо дахин байгуулжээ. Шинэ хорооноос ажлын орчноо сайжруулъя, захиргаа удирдлагаа сольё гэсэн шаардлага хүргүүлсэн гэнэ. Харин өнөөдрийн байдлаар ажлын байрны орчин сайжраагүй, цалин хөлсөнд нь олигтой нэмэгдэл гараагүй учир арбитрын зөвлөмж гаргасан гэв. Хэрэв арбитрын зөвлөмжийг хэрэгжүүлбэл хамтын маргаан дуусна. Харин арбитрын зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол хамтын маргаан ажил хаялтад шилжихэд бэлэн гэдгийг тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэлсэн. Хэрэв “Автобус-3” компанийн ажилтан албан хаагчид ажил хаялт зарлавал энэ нь тэдний хувьд гурав дахь удаагийнх болох юм. Тус компанийн тухайд байгуулагдаад 20 жил болж байна. Одоогийн байдлаар жолооч, кондуктортойгоо нийлээд 400 гаруй ажилчинтай. Таван засварчин, таван инженертэй үйл ажиллагаа явуулдаг юм.
Компанийн зүгээс цалин хөлсийг нэмэгдүүлэхэд санхүүгийн бололцоогүй. Учир нь жилдээ бараг тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг гэдэг. Харин энэ талаар ажилчид явж байгаа шугам, кондуктороос хамаараад сардаа багаар бодоход хоёр автобус таван сая 500 мянгын орлого хангалттай оруулдаг гэж хэлж байлаа. Уг компани нь “Бэлх-Мишээл экспо”, “Бэлх–Вокзал”, “Тоосгоны үйлдвэр-ботаник”, “Тоосгоны үйлдвэр- 3, 4 хороолол” гэсэн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг.
Цалин нэмэгдэхийн хэрээр хариуцлага өндөрсөх ёстой
Хэдийгээр цалин хөлсөө нэмэгдүүлэх нь жолооч, кондуктор нарын зөв ч цалин хөлсний нэмэгдлийг дагаад хариуцлага өндөрсөх учиртай. Автобусны жолооч нар осол гаргаж буй шалтгаан нь нэг ч гэсэн хүн бусдаасаа өрсөн авч орлогын төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө явж байгаа хэрэг гэдэг. Тэгвэл орлогынх нь нормыг багасгаад өгвөл осол аваар гаргах нь багасна гэж үү. Энэ талаар тус компанийн жолооч Л.Хишигсүхээс тодруулахад “Нэгдүгээр эгнээнд такси, явж байгаад хүн авах гээд огцом тоормослодог. Ард нь яваа бид яах ч аргагүй мөн л огцом тоормослодог. Гэхдээ нийтийн тээврийн бүх жолооч нар тийм үйлдэл гаргадаггүй гэдгийг хэлж байлаа.
Тус компанийн нийт ажилчдын 60 орчим хувь нь гэр хороолол, хөлсний байранд амьдардаг гэнэ. Түүнчлэн буудалд зөв зогссонгүй гээд цагдаа нь торгоно, замын түгжрэлээс болж шугамын цаг нь хоцроод эхэлбэл цагаараа явахгүй байна гээд дээд газраас утасдах гэх мэт өчнөөн дарамт шахалт байгаа. Энэ салбар маргаан ихтэй салбар. Дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд автобус хүн шүргэчихлээ, мөргөлдлөө гэвэл бүгд бичнэ.
Харин автобусны жолооч хутгалуулчихлаа, зодууллаа гэсэн нэг ч мэдээ гардаггүй гэсэн гомдлын үгийг тэд дайж байлаа. Мөн гэнэтийн ослын, нийгмийн, эрүүл мэндийн даатгал гээд гурван төрлийн даатгал байдаг ч жолооч, ажилчид тэр болгон хамрагдаж чаддаггүй гэнэ. Тиймээс энэ асуудалд анхаарал хэрэгтэй байгаа гэдгийг тэд хэлж байлаа. Уулзалтын үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭХ-ноос гишүүн байгуулагуудынхаа үйл ажиллагаатай танилцаж байна. Гол салбар болох боловсрол, эрүүл мэндийнхэнтэйгээ уулзчихсан. Өнөөдрөөс нийтийн тээврийн салбараар гишүүдийн өмнө тулгамдаж ямар асуудал байна гэдэгтэй танилцаж эхэллээ. “Автобус-3” компани дээр үүсээд байгаа нөхцөл байдалтай танилцаад М.Цэвээн-Очир даргатай уулзаж ҮЭ-ийн татварыг шилжүүлэхээр боллоо.
Харин арбитраас гаргасан зөвлөмжийг удахгүй хэрэгжүүлэх байх гэж найдаж байна. Өнөөдөр “Автобус-1” компани дээр очиж үйл ажиллагаатай нь танилцана” гэдгийг хэлсэн юм.
Turiin baiguulagiig hubiin kompani snig udirdaj ajilchidaa setgel zuin gun daramtand oruulj guitsetgeh uurgees ni iluu ajil noogduulah chin ajiliin bus tsagaar ene ajiliig hii geh zereg daramt masn ih bn snuu dee tegeed hend handah aa medehgui Ualangya Gadaadad suugaa DTiihand ih baina saidiin ehneruud gej bas sain duriin ELCHIN saiduud bolood bn snuu dee
автобусанд ороход билет тасалдаггүй юм байж санаанаасаа үнэ нэмэх гээд зүтгэхэд нь хүлээж авч байгаа нь утгагүй. холбогдох хянах шалгах шалгах байгууллагууд ажлаа хийх хэрэгтэй байна. миний суудаг 5 номерын баянхошууны автобус лав билет нэхэхэд бид нар хувийх болохоор хамаагүйш дээ гээд 400 төгрөгөнд 10 гаран билет тасалах, эсвэл огт билет өгдөггүй. 10 номерийн сансарын автобус билетээ гайгүй тасалдаг байсан бол сүүлийн 2 сар болж өгвөл билет таслахгүй, нэхсэн хүнд л өгч байна. ийм байхад тэдний орлогыг юугаар тодорхойлж үнийг нь нэмэх юм бэ.
“Автобусны жолооч кондуктор нар үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол ажилладаг. Ар гэр гэдгийг үнэндээ бараг мартаж, ажлаараа амьдрал хийж явдаг хүмүүс гэхэд хилсдэхгүй. Гэтэл компанийн зүгээс төлөвлөгөөт орлого чинь биелэхгүй бол цалин өгөхгүй хэмээн гүрийх нь бий.
“Манай байгууллага үйлчилгээний байгууллага болохоос орлогын төлөөх байгууллага биш биз дээ. Тэгээд ч бидний нийгмийн халамжийн асуудалд хэн ч анхаарал хандуулдаггүй. Энгийн хүмүүс өдөрт 9-10 цаг ажилладаг бол бид бараг 24 цаг ажилладаг. Жолооч нар сард 430 мянган төгрөгийн цалин авдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байхад энэ цалин маань амьдралд хаана ч хүрэхгүй байна” хэмээсээр “Автобус-3” компанийн жолооч Н.Төрбат биднийг угтсан юм. Ажлын байрны дарамт шахалт ч их байдаг талаар ажилтан албан хаагчид нь өгүүлэв. Тус компанийн зарим албан хаагч оны өмнө цалин хөлсийг 30 хувь нэмэгдүүлэх шаардлага тавьж түр хороо байгуулсан. Үүнтэй холбогдуулан МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар сурвалжлагчдын хамтаар “Автобус-3” компанийн ажилтан албан хаагчидтай өчигдөр уулзсан юм.
Уулзалтад оролцож санал бодлоо илэрхийлсэн жолооч, кондуктор нарыг компанийн зүгээс нэг нэгээр нь дуудаж хурлаас гаргаж байгаа ч харагдав. Эндээс харахад “Автобус-3” нийслэлийн өмчит компанийн ажилтан албан хаагчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй дарамтанд ажиллаж байгаа нь тодорхой байв. Бидний зүгээс М.Цэвээн-Очир даргатай уулзъя гэсэн боловч тэрээр татгалзсан. Ер нь ажил хаях түр хороо М.Цэвээн-Очир даргыг томилогдох үеэс л байгуулагдсан гэнэ.
Өнгөрсөн оны наймдугаар сард тус компанийн ажил хаях түр хороо байгуулагдаж таван үндсэн шаардлага тавьсан. Үүнд, нийтийн тээврийн ажилчдын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, шугаманд ажиллаж байгаа цагийн буюу замын түгжрэл, саатлын нэмэгдэл авах, нэг цагийн үнэлгээний хөлсийг нэмэх, нийт ажилчдынхаа цалинг нэмүүлэх, засварчдын ажлын байрны нөхцөлийг сайжруулах гэжээ. Эдгээр шаардлагыг биелүүлсэн гэж үзээд түр хороо нь тухайн үед татан буугдсан бол өнгөрсөн хоёрдугаар сард 15 хүний бүрэлдэхүүнтэй шинээр түр хороо дахин байгуулжээ. Шинэ хорооноос ажлын орчноо сайжруулъя, захиргаа удирдлагаа сольё гэсэн шаардлага хүргүүлсэн гэнэ. Харин өнөөдрийн байдлаар ажлын байрны орчин сайжраагүй, цалин хөлсөнд нь олигтой нэмэгдэл гараагүй учир арбитрын зөвлөмж гаргасан гэв. Хэрэв арбитрын зөвлөмжийг хэрэгжүүлбэл хамтын маргаан дуусна. Харин арбитрын зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол хамтын маргаан ажил хаялтад шилжихэд бэлэн гэдгийг тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэлсэн. Хэрэв “Автобус-3” компанийн ажилтан албан хаагчид ажил хаялт зарлавал энэ нь тэдний хувьд гурав дахь удаагийнх болох юм. Тус компанийн тухайд байгуулагдаад 20 жил болж байна. Одоогийн байдлаар жолооч, кондуктортойгоо нийлээд 400 гаруй ажилчинтай. Таван засварчин, таван инженертэй үйл ажиллагаа явуулдаг юм.
Компанийн зүгээс цалин хөлсийг нэмэгдүүлэхэд санхүүгийн бололцоогүй. Учир нь жилдээ бараг тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг гэдэг. Харин энэ талаар ажилчид явж байгаа шугам, кондуктороос хамаараад сардаа багаар бодоход хоёр автобус таван сая 500 мянгын орлого хангалттай оруулдаг гэж хэлж байлаа. Уг компани нь “Бэлх-Мишээл экспо”, “Бэлх–Вокзал”, “Тоосгоны үйлдвэр-ботаник”, “Тоосгоны үйлдвэр- 3, 4 хороолол” гэсэн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг.
Цалин нэмэгдэхийн хэрээр хариуцлага өндөрсөх ёстой
Хэдийгээр цалин хөлсөө нэмэгдүүлэх нь жолооч, кондуктор нарын зөв ч цалин хөлсний нэмэгдлийг дагаад хариуцлага өндөрсөх учиртай. Автобусны жолооч нар осол гаргаж буй шалтгаан нь нэг ч гэсэн хүн бусдаасаа өрсөн авч орлогын төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө явж байгаа хэрэг гэдэг. Тэгвэл орлогынх нь нормыг багасгаад өгвөл осол аваар гаргах нь багасна гэж үү. Энэ талаар тус компанийн жолооч Л.Хишигсүхээс тодруулахад “Нэгдүгээр эгнээнд такси, явж байгаад хүн авах гээд огцом тоормослодог. Ард нь яваа бид яах ч аргагүй мөн л огцом тоормослодог. Гэхдээ нийтийн тээврийн бүх жолооч нар тийм үйлдэл гаргадаггүй гэдгийг хэлж байлаа.
Тус компанийн нийт ажилчдын 60 орчим хувь нь гэр хороолол, хөлсний байранд амьдардаг гэнэ. Түүнчлэн буудалд зөв зогссонгүй гээд цагдаа нь торгоно, замын түгжрэлээс болж шугамын цаг нь хоцроод эхэлбэл цагаараа явахгүй байна гээд дээд газраас утасдах гэх мэт өчнөөн дарамт шахалт байгаа. Энэ салбар маргаан ихтэй салбар. Дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд автобус хүн шүргэчихлээ, мөргөлдлөө гэвэл бүгд бичнэ.
Харин автобусны жолооч хутгалуулчихлаа, зодууллаа гэсэн нэг ч мэдээ гардаггүй гэсэн гомдлын үгийг тэд дайж байлаа. Мөн гэнэтийн ослын, нийгмийн, эрүүл мэндийн даатгал гээд гурван төрлийн даатгал байдаг ч жолооч, ажилчид тэр болгон хамрагдаж чаддаггүй гэнэ. Тиймээс энэ асуудалд анхаарал хэрэгтэй байгаа гэдгийг тэд хэлж байлаа. Уулзалтын үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭХ-ноос гишүүн байгуулагуудынхаа үйл ажиллагаатай танилцаж байна. Гол салбар болох боловсрол, эрүүл мэндийнхэнтэйгээ уулзчихсан. Өнөөдрөөс нийтийн тээврийн салбараар гишүүдийн өмнө тулгамдаж ямар асуудал байна гэдэгтэй танилцаж эхэллээ. “Автобус-3” компани дээр үүсээд байгаа нөхцөл байдалтай танилцаад М.Цэвээн-Очир даргатай уулзаж ҮЭ-ийн татварыг шилжүүлэхээр боллоо.
Харин арбитраас гаргасан зөвлөмжийг удахгүй хэрэгжүүлэх байх гэж найдаж байна. Өнөөдөр “Автобус-1” компани дээр очиж үйл ажиллагаатай нь танилцана” гэдгийг хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
2014.09.26
2013.10.16























