АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Нийслэл мэдээллийн аюулгүй байдлыг хангах ерөнхий журамтай боллоо
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын
удирдлагын тогтолцоог бий болгох, мэдээллийн сүлжээ, системийн
найдвартай ажиллагаа, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг
хангах, гаднаас болон дотоодоос учирч болох халдлага, аюул заналаас
урьдчилан сэргийлэх, хор хохирол эрсдэл учирсан гэж үзвэл урьдчилан
бэлтгэсэн заавар, журмын дагуу нэн даруй засаж, сэргээх, хариу арга
хэмжээ авах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/477 дугаар тоот
захирамжаар “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” ерөнхий журам батлагдсан
юм. Журам батлагдсантай холбогдуулан нийслэлийн Мэдээллийн технологийн
газраас Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад журмыг танилцуулах
сургалт, семинар зохион байгууллаа. Сургалтад 33 харьяа байгууллага,
хэрэгжүүлэгч агентлагийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан
мэргэжилтнүүд хамрагдаж байгууллагын үйл ажиллагаандаа энэхүү журмыг
хэрхэн мөрдлөг болгон ажиллах тухай мэдээлэл сонссон юм. Мөн энэ үеэр
Үндэсний дата төвийн мэдээллийн аюулгүй байдлын аудитор Д.Цэнгүүнжав
“Мэдээллийн аюулгүй байдал ба үндэсний Дата төвийн үйл ажиллагаа”
сэдвээр танилцуулга хийлээ.

0 Сэтгэгдэл