АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨХ-ны дарга Д.Цогтбаатарын албаны машин шатсан шалтгааныг тогтоогоогүй
Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарын албаны машин энэ сарын 7-нд БНХАУ-ын элчин сайдын яамны урд зам дээр гэнэт шатсан гэнэ. Машин яагаад шатсан болохыг тодруулахаар ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар холбогдох байгууллагуудад нь хандаад байгаа ч галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж. Машины тухайд шинэ биш ТӨХ-ны өмнөх дарга нарын унаж байсан хуучин эд байсан гэнэ.
Харин ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар машинаа шатсаны дараа шинээр “Хьюндай Азера” хэмээх шинэ машин авсан нь төсвийн мөнгөөр тансаглалаа гэх шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэгвэл энэ нь хуулийн дагуу хийсэн ажил гэж тэрээр тайлбарлаж байна. Энэ талаар Д.Цогтбаатар хэлэхдээ “Энэ машин 2012 оны төсвийн төлөвлөгөөнд орсон байсан. Тэгээд 2013 оны төсвөөс мөнгө, төгрөг нь шийдэгдэж, тендер нь зарласан. Тендерт Хьюндай ялж, 48 сая буюу 28000 ам.доллараар энэ машиныг нийлүүлсэн” гэлээ.

0 Сэтгэгдэл