АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БОЛГОЖ ЭХЛЭВ
Шинэчлэлийн Засгийн газар монгол хүнийг ажилтай орлоготой болгохын тулд ЖДҮ-ийг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Гэвч ЖДҮ-ийн зээл нүдээ олж эзэндээ хүрэхгүй байгаа талаар иргэд гомдоллосоор байгаа. Үүний жишээ болж Дундговь аймагт хоёр зээлдэгч ажлын байртай болохоор зээл авсан ч мөнгөө зориулалтын бусаар ашигласан нь илэрчээ. Энэ мэтчилэн ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор зээл авсан ч өөр зүйлд зарцуулж байгаа тохиолдол нэлээд гараад байгаа аж. Тиймээс Хөдөлмөрийн яам ЖДҮ-ийн зээлийг ил тод болгох үүднээс 2009-2013 он хүртэлх ЖДҮ-ийг дэмжих сангаас олгосон бүх аж ахуйн нэгжийн мэдээллийг яамныхаа вэб сайтад ил болгож тавилаа. Тухайлбал, 2009 онд “Болор-Ус” ХХК-д 400 сая төгрөгийн зээл олгосон. 2014 онд зээл төлж дуусна. Шинээр 21 ажлын байр бий болгоно хэмээн зээл авсан гэх мэтээр бүх мэдээллийг харах боломжтой болгосон аж. Түүнчлэн энэ жил Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЖДҮ-ийг дэмжих сан авч эргэн төлөлтөөс 28.7 тэрбум төгрөг төвлөрч өнгөрсөн сарын байдлаар 40 гаруй тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж. Одоогоор энэ 50 тэрбум төгрөгөөс 10 тэрбум нь үлджээ. Иймээс ЖДҮ эрхлэгчдийн дунд төсөл сонгон шалгаруулахаар болсон гэнэ. Төслийг энэ сарын 21-нээс аравнэгдүгээр сарын 1-н хүртэл хүлээн авах юм байна. 2009-2014 оны хооронд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нийт 5549 аж ахуйн нэгж иргэнд 489 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Зээлийн үр дүнд 26492 ажлын байр шинээр бий болж,17365-ыг хадгалж үлдээд байгаа гэв.
ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлт муу, хяналтгүй явж байгаа талаар албаныхан хэлдэг. Тэгвэл үүнд яамны зүгээс хэрхэн анхаарч байгааг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулгаас тодруулахад “Манай яамны хөдөлмөрийн хэлтэс 21 аймаг есөн дүүрэгт ажиллаж байгаа. 200-500 сая төгрөг хүртэлх зээл олгохоор эрх өгсөн. Тухайлбал, Дундговь аймагт 500 сая төгрөгийн ЖДҮ-ийн зээл өгөөд түүнийгээ хөдөлмөрийн хэлтэс болон аймгийн ЗДТГ-тай хамтран сонгон шалгаруулж өгсөн. Манай сан болон Хөдөлмөрийн хэлтсүүд зээлийг олгоод орхилгүйгээр араас нь хяналт тавьж буй. Үүний үр дүнд хоёр зээлдэгч авсан мөнгөө өөр зүйлд зарцуулсныг илрүүлсэн” хэмээв. Хэрэв зээлдэгчид мөнгөө зориулалтын бусаар ашиглаж байгаа нь илэрвэл ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлээс хасч банкны зээлд шилжүүлэх арга хэмжээ авч байгаа юм байна.
Түүнчлэн ЖДҮ эрхлэгчид хэчнээн жил зээл хөөцөлдөөд авч чадахгүй байгаа хэмээн ярих нь олонтаа. Хөдөлмөрийн яамны төсөл шалгаруулах комиссын бүрэлдэхүүн иргэдээс ирсэн төслийг шалгаруулдаг. Энэхүү комиссын бүрэлдэхүүнд иргэд, төрийн бус байгууллага, яамны төлөөлөл оролцсон 14 хүн байдаг учраас ямар нэг арын хаалга, танил тал харж зээл олгодоггүй гэдгийг “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-гийн захирал Б.Баттүвшин хэлж байлаа. Сангийн хувьд экспортыг орлох, ажлын байр бий болгох үйлдвэрлэлийг дэмжиж байгаа гэнэ. Тиймээс ЖДҮ-ийн зээл нь таван жилийн хугацаатай жилийн долоон хувийн хүүтэй, эхний жил үндсэн зээлээс чөлөөлөгдөх хөнгөлөлттэй нөхцөлтэй. Тус зээлийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ-ийг хөгжүүлж шинээр ажлын байр бий болгох бүх аж ахуйн нэгж авах эрхтэй гэдгийг албаныхан онцолсон. Энэ жилийн хувьд Хөдөлмөрийн сайд хязгаар тогтоож нэг аж ахуйн нэгжид дээд тал нь тэрбум 500 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй зээл олгож байгаа гэнэ. Мөн санд орж ирсэн эх үүсвэрээсээ шалтгаалаад аль болох бага зээлээр олон хүнд хүртээх бодлого барьж байгаа аж.
Ер нь, ЖДҮ эрхлэгчдэд зээлийн хүү нь үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд чөдөр болдог. Гэтэл зээл нь үйлдвэр эрхлэгчдийг хөл дээр нь босоход дэмжлэг болох учиртай. Барьцаа хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар олон үйлдвэрлэгч зээлд хамрагдаж чаддаггүй. Тиймээс УИХ-аас Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль баталсан. Сан нь тухайн зээлдэгч болон ЖДҮ эрхлэгчийн барьцаа хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд 60 хүртэлх хувийн зээлийг төрөөс батлан даадаг. Тэгвэл батлан даалтын сан тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулаад таван сарын нүүр үзээд буй. Харин энэ хугацаанд 23 аж ахуйн нэгж, 37 иргэнд нийтдээ 19 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргажээ. Батлан даалтын дээд хэмжээ нь 250 сая төгрөг бөгөөд таван жилийн хугацаатай нэгээс хоёр хувийн шимтгэлтэй. Цаашдаа ЖДҮ-ийн сан Зээлийн батлан даалтын сантай хамтарч зээл олголтыг уян хатан болгоно гэдгийг тус сангийн захирал Б.Баттүвшин хэлэв. Ингэхдээ ЖДҮ-ийг хөгжүүлэх санд зээл авах хүсэлтээ гаргасан хүмүүст барьцаа хөрөнгийн шаардлагыг адил тавина. Хэрэв нийгэмд ажлын байр бий болгох боломжтой, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн төсөл байсан ч зээл авахад барьцаа хөрөнгө дутагдалтай бол Зээлийн батлан даалтын сангаар шийдүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. Ийнхүү ЖДҮ-ийн зээл ил тод, уян хатан болж байгаа талаар албаныхан мэдээллээ. Харин үйлдвэрлэгчдийн хувьд хөнгөлөлттэй зээлд хамрагдах нь хатуу шалгуур болсоор ирсэн. Үүгээр ч зогсохгүй Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулах нь ч бэрх даваа гэх болж. Үнэндээ албаныхны мэдээлж буйгаар хөнгөлөлттэй зээл ил тод, уян болсон уу, үгүй юү гэдгийг үйлдвэрлэгчид л тодорхойлох биз. Энэ онд Хөдөлмөрийн сайдын багцад ЖДҮ-ийг дэмжих, ажлын байр бий болгохоор 14 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө хуваарилжээ. Манай улс 2009 оноос ЖДҮ-ийг хөгжүүлэхээр зээл олгож эхлэн, 2011 онд гэхэд ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор 175.1 тэрбум төгрөг, 2010 онд 40.1 тэрбум төгрөгийн зээл олгосон юм.
Шинэчлэлийн Засгийн газар монгол хүнийг ажилтай орлоготой болгохын тулд ЖДҮ-ийг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Гэвч ЖДҮ-ийн зээл нүдээ олж эзэндээ хүрэхгүй байгаа талаар иргэд гомдоллосоор байгаа. Үүний жишээ болж Дундговь аймагт хоёр зээлдэгч ажлын байртай болохоор зээл авсан ч мөнгөө зориулалтын бусаар ашигласан нь илэрчээ. Энэ мэтчилэн ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор зээл авсан ч өөр зүйлд зарцуулж байгаа тохиолдол нэлээд гараад байгаа аж. Тиймээс Хөдөлмөрийн яам ЖДҮ-ийн зээлийг ил тод болгох үүднээс 2009-2013 он хүртэлх ЖДҮ-ийг дэмжих сангаас олгосон бүх аж ахуйн нэгжийн мэдээллийг яамныхаа вэб сайтад ил болгож тавилаа. Тухайлбал, 2009 онд “Болор-Ус” ХХК-д 400 сая төгрөгийн зээл олгосон. 2014 онд зээл төлж дуусна. Шинээр 21 ажлын байр бий болгоно хэмээн зээл авсан гэх мэтээр бүх мэдээллийг харах боломжтой болгосон аж. Түүнчлэн энэ жил Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЖДҮ-ийг дэмжих сан авч эргэн төлөлтөөс 28.7 тэрбум төгрөг төвлөрч өнгөрсөн сарын байдлаар 40 гаруй тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж. Одоогоор энэ 50 тэрбум төгрөгөөс 10 тэрбум нь үлджээ. Иймээс ЖДҮ эрхлэгчдийн дунд төсөл сонгон шалгаруулахаар болсон гэнэ. Төслийг энэ сарын 21-нээс аравнэгдүгээр сарын 1-н хүртэл хүлээн авах юм байна. 2009-2014 оны хооронд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нийт 5549 аж ахуйн нэгж иргэнд 489 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Зээлийн үр дүнд 26492 ажлын байр шинээр бий болж,17365-ыг хадгалж үлдээд байгаа гэв. ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлт муу, хяналтгүй явж байгаа талаар албаныхан хэлдэг. Тэгвэл үүнд яамны зүгээс хэрхэн анхаарч байгааг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулгаас тодруулахад “Манай яамны хөдөлмөрийн хэлтэс 21 аймаг есөн дүүрэгт ажиллаж байгаа. 200-500 сая төгрөг хүртэлх зээл олгохоор эрх өгсөн. Тухайлбал, Дундговь аймагт 500 сая төгрөгийн ЖДҮ-ийн зээл өгөөд түүнийгээ хөдөлмөрийн хэлтэс болон аймгийн ЗДТГ-тай хамтран сонгон шалгаруулж өгсөн. Манай сан болон Хөдөлмөрийн хэлтсүүд зээлийг олгоод орхилгүйгээр араас нь хяналт тавьж буй. Үүний үр дүнд хоёр зээлдэгч авсан мөнгөө өөр зүйлд зарцуулсныг илрүүлсэн” хэмээв. Хэрэв зээлдэгчид мөнгөө зориулалтын бусаар ашиглаж байгаа нь илэрвэл ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлээс хасч банкны зээлд шилжүүлэх арга хэмжээ авч байгаа юм байна.
Түүнчлэн ЖДҮ эрхлэгчид хэчнээн жил зээл хөөцөлдөөд авч чадахгүй байгаа хэмээн ярих нь олонтаа. Хөдөлмөрийн яамны төсөл шалгаруулах комиссын бүрэлдэхүүн иргэдээс ирсэн төслийг шалгаруулдаг. Энэхүү комиссын бүрэлдэхүүнд иргэд, төрийн бус байгууллага, яамны төлөөлөл оролцсон 14 хүн байдаг учраас ямар нэг арын хаалга, танил тал харж зээл олгодоггүй гэдгийг “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-гийн захирал Б.Баттүвшин хэлж байлаа. Сангийн хувьд экспортыг орлох, ажлын байр бий болгох үйлдвэрлэлийг дэмжиж байгаа гэнэ. Тиймээс ЖДҮ-ийн зээл нь таван жилийн хугацаатай жилийн долоон хувийн хүүтэй, эхний жил үндсэн зээлээс чөлөөлөгдөх хөнгөлөлттэй нөхцөлтэй. Тус зээлийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ-ийг хөгжүүлж шинээр ажлын байр бий болгох бүх аж ахуйн нэгж авах эрхтэй гэдгийг албаныхан онцолсон. Энэ жилийн хувьд Хөдөлмөрийн сайд хязгаар тогтоож нэг аж ахуйн нэгжид дээд тал нь тэрбум 500 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй зээл олгож байгаа гэнэ. Мөн санд орж ирсэн эх үүсвэрээсээ шалтгаалаад аль болох бага зээлээр олон хүнд хүртээх бодлого барьж байгаа аж.
Батлан даалтын сан 19 тэрбум төгрөгийг даажээ
Ер нь, ЖДҮ эрхлэгчдэд зээлийн хүү нь үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд чөдөр болдог. Гэтэл зээл нь үйлдвэр эрхлэгчдийг хөл дээр нь босоход дэмжлэг болох учиртай. Барьцаа хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар олон үйлдвэрлэгч зээлд хамрагдаж чаддаггүй. Тиймээс УИХ-аас Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль баталсан. Сан нь тухайн зээлдэгч болон ЖДҮ эрхлэгчийн барьцаа хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд 60 хүртэлх хувийн зээлийг төрөөс батлан даадаг. Тэгвэл батлан даалтын сан тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулаад таван сарын нүүр үзээд буй. Харин энэ хугацаанд 23 аж ахуйн нэгж, 37 иргэнд нийтдээ 19 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргажээ. Батлан даалтын дээд хэмжээ нь 250 сая төгрөг бөгөөд таван жилийн хугацаатай нэгээс хоёр хувийн шимтгэлтэй. Цаашдаа ЖДҮ-ийн сан Зээлийн батлан даалтын сантай хамтарч зээл олголтыг уян хатан болгоно гэдгийг тус сангийн захирал Б.Баттүвшин хэлэв. Ингэхдээ ЖДҮ-ийг хөгжүүлэх санд зээл авах хүсэлтээ гаргасан хүмүүст барьцаа хөрөнгийн шаардлагыг адил тавина. Хэрэв нийгэмд ажлын байр бий болгох боломжтой, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн төсөл байсан ч зээл авахад барьцаа хөрөнгө дутагдалтай бол Зээлийн батлан даалтын сангаар шийдүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. Ийнхүү ЖДҮ-ийн зээл ил тод, уян хатан болж байгаа талаар албаныхан мэдээллээ. Харин үйлдвэрлэгчдийн хувьд хөнгөлөлттэй зээлд хамрагдах нь хатуу шалгуур болсоор ирсэн. Үүгээр ч зогсохгүй Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулах нь ч бэрх даваа гэх болж. Үнэндээ албаныхны мэдээлж буйгаар хөнгөлөлттэй зээл ил тод, уян болсон уу, үгүй юү гэдгийг үйлдвэрлэгчид л тодорхойлох биз. Энэ онд Хөдөлмөрийн сайдын багцад ЖДҮ-ийг дэмжих, ажлын байр бий болгохоор 14 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө хуваарилжээ. Манай улс 2009 оноос ЖДҮ-ийг хөгжүүлэхээр зээл олгож эхлэн, 2011 онд гэхэд ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор 175.1 тэрбум төгрөг, 2010 онд 40.1 тэрбум төгрөгийн зээл олгосон юм.
Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл























