АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
СЭТГҮҮЛЧИЙН БИЧИХ ЭРХ БОЛ ТАНЫ МЭДЭХ ЭРХ
Ийм нэгэн жишээ:
Өнгөрсөн жил Австралийн хэвлэлийн туршлагатай танилцахаар очоод байх үед тус улсын хамгийн том хэвлэлийн групп “Fairfax”-т үүссэн сонирхолтой үйл явцыг ажиглах боломж олдсон юм. Австралийн хамгийн л том гэж хэлж болох “The Age”, “Australian Financial Review”, “Sydney Morning Herald”, “Sunday Age” зэрэг хэд хэдэн том сониныг эзэмшдэг энэ группийн 18 хувийн хувьцааг уул уурхайн магнат Жина Райнхарт гэгч туйлын баян эмэгтэй худалдан авч байгаа тухай тэр үед ид шуугьж байв. Ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хэн нэг хөрөнгөтэй хүний эзэмшилд байдаг манай улсын хувьд энэ тийм ч сонин зүйл биш л дээ. Гэхдээ тэнд юу сонин байсан бэ гэвэл “Fairfax”-ын хувьцаа эзэмшигчдийн дунд гэнэтхэн мөнгөөр зодоод ороод ирсэн тэр эмэгтэй энэ группийн мэдэлд байдаг сонин хэвлэлүүдийн редакцийн бие даасан байдлыг хангаж, тэдний ажилд хөндлөнгөөс оролцохгүй байж чадах уу гэдэгт тухайн сонины эрхлэгч, редакторууд эргэлзэж, тэгэхгүй гэсэн ам өчгөө өгөхийг шаардсан явдал байв.
Мэдээж, уул уурхайн асар том бизнестэй, бас улстөрчидтэй холбоо сүлбээтэй гэгддэг Жина Райнхарт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нөлөөллөө тогтоох гэж хувьцаа худалдан авсан учраас редакцийн бие даасан байдлын гэрээнд хоёр тал гарын үсэг зурах гэж цөөнгүй сар санал зөрөлдөж, маргалдсан юм. Гэвч чөлөөт хэвлэлийг зүй зохисоор нь хөгжүүлж ирсэн туршлагатай орны хувьд “Fairfax”-ын сэтгүүлч редакторууд өөрсдийн бие даасан байдлын баталгаа болсон редакцийн хараат бус байдлын гэрээг шинэхэн боссоороо хүлээн зөвшөөрүүлж, гарын үсгийг нь ч зуруулж чадсан байна.
Тэрхүү гэрээнд ингэж заасан байдаг юм.
1. Эзэмшигч нь редакцийн бие хараат бус байдлыг үндсэн агуулгаар нь урт удаан хугацаанд сахин хамгаалахаа олны өмнө зарлах ёстой.
2. Эзэмшигч нь сэтгүүлч, уран бүтээлч, гэрэл зурагчдын ямар ч бүтээл эзэд болон хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүдийн арилжааны, улс төрийн мөн хувийн ашиг сонирхлыг хөндөж байсан ч нийтлэх эрх нь хамгаалагдсан гэдгийг хүлээн зөвшөөрнө.
3. Редакцийн удирдлагад багтах эрхлэгч, редакторууд Австралийн сэтгүүлчдийн холбооны ёс зүйн дүрмээс өөр заавар зөвлөмж дагах ёсгүй.
4. Сонин хэвлэлд өдөр тутам нийтлэгдэх материалын агуулгыг зөвхөн редакторууд дангаараа шийднэ.
5. Зөвхөн редакторууд сэтгүүлч, уран бүтээлчдийг ажилд авах, халах зэргийг шийднэ.
6. Редактор, эрхлэгч нар компанийн удирдах зөвлөлд багтах ёсгүй бөгөөд түүний өмнө шууд хариуцлага хүлээх ёсгүй.
7. Редактор, эрхлэгч нар ямар цаг үед зөвхөн өөрсдийн хариуцсан үүргээ гүйцэтгэж, редакцийн бие даасан, хараат бус байдлыг хамгаална.
Энэхүү гэрээг “Fairfax”-т харьяалагддаг бүхий л сонин хэвлэл мөрддөг юм билээ. Тус группийн харьяа “The Age” сонины эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Ричард Бэйкертэй уулзсаны дараа л сая бүрэн үнэмшсэн билээ. Нэлээд хэдэн нууц хэрэг эрэн сурвалжилснаар сүүлийн жилүүдэд олны хүндлэл хүлээж байгаа залуухан сэтгүүлч Бэйкер нэгэн удаа томоохон мөнгөний мөрөөр оржээ. Гэтэл сурвалжлах явцад хэргийн эзэн нь хувьцаа эзэмшигчдийнх нь нэг болж таарсан байна. Энэ талаар аль аль тал нь мэдэж байсан ч нэгэнт редакцийн хараат бус байдлын гэрээ гэж байгаа тул эзэмшигч нь эелдэг хүсэлт ч тавилгүйгээр Бэйкерийн нийтлэлийг сонинд шууд гаргасан удаатай хэмээн ярьсан юм.
Өөр нэг жишээ:
Хэдхэн хоногийн өмнө Нидерландын “Het Financieele Dagblad” сонины редакцид зочилж, орлогч эрхлэгч Рой оп хет Велдтэй уулзах завшаан олдсон юм. Хаа газрын сонин хэвлэлийн амьдрал ялгаагүй ажээ. Редакцаар нь ороход амьдрал буцалсан сэтгүүлзүйн гал тогооны өнөөх л халуун уур амьсгал мэдрэгдэх.
Гэхдээ энд нэг юм өөр байсан. Энэ сонин “FD” хэмээх медиа группийн эзэмшилд байдаг. Энэ бол редакцын дээр өөр нэг удирдах байгууллага байна гэсэн үг. Гэхдээ энэ сонины орлогч эрхлэгчийн тун итгэлтэй хэлснээр маргаашийн сонины хуудаснаа ямар материал гарахыг ерөнхий эрхлэгч тэр хоёроос өөр хэн ч шийддэггүй гэнэ. “Хэн ч, хэзээ ч бидний ажилд оролцож, сонинд юу гаргахыг шийдвэрлэдэггүй” гэж ярих Велдийн үг бахархам бөгөөд атаархам байв. Нидерландын энэ сайхан туршлагын хариуд бид сонгуулийн үеэр юм л бол хэвлэлийн амыг таг барьчих санаатай, сүүлдээ бүр хууль гаргаж аваад санаа нь амарсан манай хэдэн улстөрчдийн бүтээл болох сонгуулийн тухай хуулиас бага зэрэг сонирхуулж, амыг нь ангайлгасан билээ.
Харин Монголд:
Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудаас “танай редакц гадны ямар ч хүчин, эрх дарх бүхий хэн нэгнээс хараат бус байж чаддаг уу” гэж асуувал юу гэж хариулах бол... Тийм ээ, хариултыг бид бүгдээрээ таамаглаж байгаа... Тэгэхээр одоо түүнийг өөрчлөх гарцаа ярилцъя.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний чөлөөт байдал бүр нарийвчилбал үг хэл үзэл санаагаа хэн нэгний нөлөөлөлд автахгүйгээр чөлөөтэй илэрхийлнэ гэдэг бидний замнаж буй ардчиллын үндсэн суурь билээ. Гэвч орчин цагийн хүн төрөлхтний үзэл бодлоо илэрхийлэх гол арга хэрэгсэл болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан, чөлөөт байдал манайд хэр хангагдсан бэ. Ардчилсан нийгэмд бүх зүйл хуулиар л зохицуулагдана гэж үзвэл хэвлэл мэдээллийн салбарын сайн хууль л хэвлэлийн хараат бус, чөлөөт байдлыг хангана гэдэг нь ойлгомжтой. Гэтэл манай салбарын хууль хаана байна вэ?

Бидний ихэд чамлангуй үздэг 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай ганц хуудсанд багтах, дөрөвхөн заалттай хууль тухайн үедээ хэвлэлийг төрөөс хараат бус болгоход үүргээ гүйцэтгэсэн. Харин одоо тэр хуулийн үзэл санааг улам дэлгэрүүлж, хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, сэтгүүлчид мэдээлэл олж авах, түүнийгээ хэн нэгний сонголт, дарамт шахалтгүйгээр хэвлэн нийтлэх, эх сурвалжаа хамгаалах, элдэв асуудал үүслээ гэхэд эрүүгийн хуулиар бус өөрийн зохицуулалтаар шийддэг байх гээд чөлөөт хэвлэл жинхэнэ утгаараа ажиллаж чадах нөхцлийг дэмжсэн хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна.
Гэтэл хэвлэлийн чөлөөтэй ажиллах орчныг тал бүрээс нь хэмлэсэн бусад хууль /сонгуулийн тухай хуулийг ч хамруулаад/ түрүүлж батлагдаад дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэлийн салбарыг зүй зохисоор нь явуулах хууль хойш тавигдаад байгааг юу гэж ойлгох вэ.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад янз бүрийн хүчний эрх ашиг зөрчилдөж, хэлэлцэхээс хойш татсан тал бий. Гэвч энэ хуулийн наймдугаар зүйлд редакцийн бие даасан, хараат бус байдлыг хангах тухай тун чухал заалт оруулж өгснийг энд тэмдэглэх хэрэгтэй. Энд аливаа хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч нарын ашиг сонирхлоос хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулахыг зааж, редакцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэж оруулж өгчээ. Мөн ингэж хараат бусаар ажиллах нөхцөлийг хангах гэрээг хоёр тал байгуулна гэж заасан байгаа юм. Яг л Австралийн жишээ шиг. Бид ийм л орчин хүсч байна.
Ер нь бол редакцийн хараат бус байдлыг утгаар нь хэрэгжүүлж чадсан туршлагатай орнуудыг харвал заавал хууль гэлтгүйгээр сэтгүүлчдийн ёс зүйн дүрэм, кодоор хүртэл зохицуулсан байдаг юм байна. Жишээлбэл, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас гишүүн орнууддаа баримтлах Редакцын хараат бус байдлыг хамгаалах зарчим гэж гаргажээ. Уг зарчимдаа хэвлэлийн эздийг ил тод байлгах ёстойг, мөн эзэд болоод сэтгүүлчдийн хооронд ямар харилцаа баримтлахыг зааж өгсөн байна.
Мөн Норвегид сэтгүүлчдийн ёс зүйн дүрэмдээ “Сэтгүүлч, редакц нь өөрсдийн бие даасан хараат бус ажиллах нөхцөл бололцоогоо аливаа гуравдагч этгээд, хэвлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг хүсэж буй этгээдээс хамгаалах үүрэгтэй” хэмээн бүр үүрэг болгон зааж өгсөн байна.
Гэтэл хангалттай хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй атлаа манай Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс 2005 онд баталсан Сэтгүүлчдийн ёс зүйн зарчимд ч редакцийн бие даасан байдал болоод бусад эрхийг хангах талаар огтхон ч тусгаагүй байх юм. Зүй зохисоороо бол парламентаас баталж баталгаажуулаад өгсөн хуультай, түүнийг нь салбарын мэргэжилтнүүдээс дэмжсэн код, зарчимтай бол Монголын хэвлэл мэдээллийн салбар нэлээд эмх цэгцэнд ороод явчих боломжтой харагдана.
Эцсийн эцэст энэ бол ганц салбарын хууль эрх зүйн асуудал биш, нийт түмний эрх ашиг учраас онцгойлон анхаарч, яаравчлан хуулиа баталмаар. Нэг талаас энэ бүхэн сэтгүүлчийн бичих, ярих эрх мэт харагдавч, нөгөө талаас таны мэдэх эрхийн тухай л асуудал шүү дээ.
Өнгөрсөн жил Австралийн хэвлэлийн туршлагатай танилцахаар очоод байх үед тус улсын хамгийн том хэвлэлийн групп “Fairfax”-т үүссэн сонирхолтой үйл явцыг ажиглах боломж олдсон юм. Австралийн хамгийн л том гэж хэлж болох “The Age”, “Australian Financial Review”, “Sydney Morning Herald”, “Sunday Age” зэрэг хэд хэдэн том сониныг эзэмшдэг энэ группийн 18 хувийн хувьцааг уул уурхайн магнат Жина Райнхарт гэгч туйлын баян эмэгтэй худалдан авч байгаа тухай тэр үед ид шуугьж байв. Ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хэн нэг хөрөнгөтэй хүний эзэмшилд байдаг манай улсын хувьд энэ тийм ч сонин зүйл биш л дээ. Гэхдээ тэнд юу сонин байсан бэ гэвэл “Fairfax”-ын хувьцаа эзэмшигчдийн дунд гэнэтхэн мөнгөөр зодоод ороод ирсэн тэр эмэгтэй энэ группийн мэдэлд байдаг сонин хэвлэлүүдийн редакцийн бие даасан байдлыг хангаж, тэдний ажилд хөндлөнгөөс оролцохгүй байж чадах уу гэдэгт тухайн сонины эрхлэгч, редакторууд эргэлзэж, тэгэхгүй гэсэн ам өчгөө өгөхийг шаардсан явдал байв. Мэдээж, уул уурхайн асар том бизнестэй, бас улстөрчидтэй холбоо сүлбээтэй гэгддэг Жина Райнхарт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нөлөөллөө тогтоох гэж хувьцаа худалдан авсан учраас редакцийн бие даасан байдлын гэрээнд хоёр тал гарын үсэг зурах гэж цөөнгүй сар санал зөрөлдөж, маргалдсан юм. Гэвч чөлөөт хэвлэлийг зүй зохисоор нь хөгжүүлж ирсэн туршлагатай орны хувьд “Fairfax”-ын сэтгүүлч редакторууд өөрсдийн бие даасан байдлын баталгаа болсон редакцийн хараат бус байдлын гэрээг шинэхэн боссоороо хүлээн зөвшөөрүүлж, гарын үсгийг нь ч зуруулж чадсан байна.
Тэрхүү гэрээнд ингэж заасан байдаг юм.
1. Эзэмшигч нь редакцийн бие хараат бус байдлыг үндсэн агуулгаар нь урт удаан хугацаанд сахин хамгаалахаа олны өмнө зарлах ёстой.
2. Эзэмшигч нь сэтгүүлч, уран бүтээлч, гэрэл зурагчдын ямар ч бүтээл эзэд болон хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүдийн арилжааны, улс төрийн мөн хувийн ашиг сонирхлыг хөндөж байсан ч нийтлэх эрх нь хамгаалагдсан гэдгийг хүлээн зөвшөөрнө.
3. Редакцийн удирдлагад багтах эрхлэгч, редакторууд Австралийн сэтгүүлчдийн холбооны ёс зүйн дүрмээс өөр заавар зөвлөмж дагах ёсгүй.
4. Сонин хэвлэлд өдөр тутам нийтлэгдэх материалын агуулгыг зөвхөн редакторууд дангаараа шийднэ.
5. Зөвхөн редакторууд сэтгүүлч, уран бүтээлчдийг ажилд авах, халах зэргийг шийднэ.
6. Редактор, эрхлэгч нар компанийн удирдах зөвлөлд багтах ёсгүй бөгөөд түүний өмнө шууд хариуцлага хүлээх ёсгүй.
7. Редактор, эрхлэгч нар ямар цаг үед зөвхөн өөрсдийн хариуцсан үүргээ гүйцэтгэж, редакцийн бие даасан, хараат бус байдлыг хамгаална.
Энэхүү гэрээг “Fairfax”-т харьяалагддаг бүхий л сонин хэвлэл мөрддөг юм билээ. Тус группийн харьяа “The Age” сонины эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Ричард Бэйкертэй уулзсаны дараа л сая бүрэн үнэмшсэн билээ. Нэлээд хэдэн нууц хэрэг эрэн сурвалжилснаар сүүлийн жилүүдэд олны хүндлэл хүлээж байгаа залуухан сэтгүүлч Бэйкер нэгэн удаа томоохон мөнгөний мөрөөр оржээ. Гэтэл сурвалжлах явцад хэргийн эзэн нь хувьцаа эзэмшигчдийнх нь нэг болж таарсан байна. Энэ талаар аль аль тал нь мэдэж байсан ч нэгэнт редакцийн хараат бус байдлын гэрээ гэж байгаа тул эзэмшигч нь эелдэг хүсэлт ч тавилгүйгээр Бэйкерийн нийтлэлийг сонинд шууд гаргасан удаатай хэмээн ярьсан юм.
Өөр нэг жишээ:
Хэдхэн хоногийн өмнө Нидерландын “Het Financieele Dagblad” сонины редакцид зочилж, орлогч эрхлэгч Рой оп хет Велдтэй уулзах завшаан олдсон юм. Хаа газрын сонин хэвлэлийн амьдрал ялгаагүй ажээ. Редакцаар нь ороход амьдрал буцалсан сэтгүүлзүйн гал тогооны өнөөх л халуун уур амьсгал мэдрэгдэх. Гэхдээ энд нэг юм өөр байсан. Энэ сонин “FD” хэмээх медиа группийн эзэмшилд байдаг. Энэ бол редакцын дээр өөр нэг удирдах байгууллага байна гэсэн үг. Гэхдээ энэ сонины орлогч эрхлэгчийн тун итгэлтэй хэлснээр маргаашийн сонины хуудаснаа ямар материал гарахыг ерөнхий эрхлэгч тэр хоёроос өөр хэн ч шийддэггүй гэнэ. “Хэн ч, хэзээ ч бидний ажилд оролцож, сонинд юу гаргахыг шийдвэрлэдэггүй” гэж ярих Велдийн үг бахархам бөгөөд атаархам байв. Нидерландын энэ сайхан туршлагын хариуд бид сонгуулийн үеэр юм л бол хэвлэлийн амыг таг барьчих санаатай, сүүлдээ бүр хууль гаргаж аваад санаа нь амарсан манай хэдэн улстөрчдийн бүтээл болох сонгуулийн тухай хуулиас бага зэрэг сонирхуулж, амыг нь ангайлгасан билээ.
Харин Монголд:
Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудаас “танай редакц гадны ямар ч хүчин, эрх дарх бүхий хэн нэгнээс хараат бус байж чаддаг уу” гэж асуувал юу гэж хариулах бол... Тийм ээ, хариултыг бид бүгдээрээ таамаглаж байгаа... Тэгэхээр одоо түүнийг өөрчлөх гарцаа ярилцъя.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний чөлөөт байдал бүр нарийвчилбал үг хэл үзэл санаагаа хэн нэгний нөлөөлөлд автахгүйгээр чөлөөтэй илэрхийлнэ гэдэг бидний замнаж буй ардчиллын үндсэн суурь билээ. Гэвч орчин цагийн хүн төрөлхтний үзэл бодлоо илэрхийлэх гол арга хэрэгсэл болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан, чөлөөт байдал манайд хэр хангагдсан бэ. Ардчилсан нийгэмд бүх зүйл хуулиар л зохицуулагдана гэж үзвэл хэвлэл мэдээллийн салбарын сайн хууль л хэвлэлийн хараат бус, чөлөөт байдлыг хангана гэдэг нь ойлгомжтой. Гэтэл манай салбарын хууль хаана байна вэ?

Бидний ихэд чамлангуй үздэг 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай ганц хуудсанд багтах, дөрөвхөн заалттай хууль тухайн үедээ хэвлэлийг төрөөс хараат бус болгоход үүргээ гүйцэтгэсэн. Харин одоо тэр хуулийн үзэл санааг улам дэлгэрүүлж, хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, сэтгүүлчид мэдээлэл олж авах, түүнийгээ хэн нэгний сонголт, дарамт шахалтгүйгээр хэвлэн нийтлэх, эх сурвалжаа хамгаалах, элдэв асуудал үүслээ гэхэд эрүүгийн хуулиар бус өөрийн зохицуулалтаар шийддэг байх гээд чөлөөт хэвлэл жинхэнэ утгаараа ажиллаж чадах нөхцлийг дэмжсэн хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна.
Гэтэл хэвлэлийн чөлөөтэй ажиллах орчныг тал бүрээс нь хэмлэсэн бусад хууль /сонгуулийн тухай хуулийг ч хамруулаад/ түрүүлж батлагдаад дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэлийн салбарыг зүй зохисоор нь явуулах хууль хойш тавигдаад байгааг юу гэж ойлгох вэ.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад янз бүрийн хүчний эрх ашиг зөрчилдөж, хэлэлцэхээс хойш татсан тал бий. Гэвч энэ хуулийн наймдугаар зүйлд редакцийн бие даасан, хараат бус байдлыг хангах тухай тун чухал заалт оруулж өгснийг энд тэмдэглэх хэрэгтэй. Энд аливаа хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч нарын ашиг сонирхлоос хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулахыг зааж, редакцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэж оруулж өгчээ. Мөн ингэж хараат бусаар ажиллах нөхцөлийг хангах гэрээг хоёр тал байгуулна гэж заасан байгаа юм. Яг л Австралийн жишээ шиг. Бид ийм л орчин хүсч байна.
Ер нь бол редакцийн хараат бус байдлыг утгаар нь хэрэгжүүлж чадсан туршлагатай орнуудыг харвал заавал хууль гэлтгүйгээр сэтгүүлчдийн ёс зүйн дүрэм, кодоор хүртэл зохицуулсан байдаг юм байна. Жишээлбэл, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас гишүүн орнууддаа баримтлах Редакцын хараат бус байдлыг хамгаалах зарчим гэж гаргажээ. Уг зарчимдаа хэвлэлийн эздийг ил тод байлгах ёстойг, мөн эзэд болоод сэтгүүлчдийн хооронд ямар харилцаа баримтлахыг зааж өгсөн байна.
Мөн Норвегид сэтгүүлчдийн ёс зүйн дүрэмдээ “Сэтгүүлч, редакц нь өөрсдийн бие даасан хараат бус ажиллах нөхцөл бололцоогоо аливаа гуравдагч этгээд, хэвлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг хүсэж буй этгээдээс хамгаалах үүрэгтэй” хэмээн бүр үүрэг болгон зааж өгсөн байна.
Гэтэл хангалттай хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй атлаа манай Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс 2005 онд баталсан Сэтгүүлчдийн ёс зүйн зарчимд ч редакцийн бие даасан байдал болоод бусад эрхийг хангах талаар огтхон ч тусгаагүй байх юм. Зүй зохисоороо бол парламентаас баталж баталгаажуулаад өгсөн хуультай, түүнийг нь салбарын мэргэжилтнүүдээс дэмжсэн код, зарчимтай бол Монголын хэвлэл мэдээллийн салбар нэлээд эмх цэгцэнд ороод явчих боломжтой харагдана.
Эцсийн эцэст энэ бол ганц салбарын хууль эрх зүйн асуудал биш, нийт түмний эрх ашиг учраас онцгойлон анхаарч, яаравчлан хуулиа баталмаар. Нэг талаас энэ бүхэн сэтгүүлчийн бичих, ярих эрх мэт харагдавч, нөгөө талаас таны мэдэх эрхийн тухай л асуудал шүү дээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























