АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Гурван эгнээтэй автозамын нэгдүгээр эгнээг тусгаарлаж эхэллээ
НИТХ-аас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах,
иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх
зарим арга хэмжээний хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны
тойргоос “Таван шар” хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр
эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус,
троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага
хангасан таксийг явуулахаар тогтоосон. Мөн хоёр болон түүнээс дээш
эгнээтэй автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр дээрх тээврийн
хэрэгслүүдийг саадгүй явуулахаар журамлах тухай заасан юм. НИТХ-ын
энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор замын хөдөлгөөний ачааллыг
бууруулах ажлын хэсгээс 3 эгнээтэй авто замын 1 дүгээр эгнээг нийтийн
тээврийн автобус зорчиход зориулж туршилтын журмаар хашлага байрлуулж
эхэллээ. Одоогоор “Техник импорт” ХХК-ны урдаас “Гермес” төвийн уулзвар
хооронд 2 метрийн урттай автозамын 140 ширхэг хашлагыг 2,7 метрийн
зайтайгаар байрлуулсан гэж “Улаанбаатар нэгтгэл”-ээс мэдээллээ. Хашлага
замын зорчих хэсэгт байрлаж байгаа учраас аюулгүй байдлыг хангахын тулд
нийслэлийн замын цагдаагийн газартай зөвшилцөж, цагаан шар өнгөөр
буджээ. Харин жолооч нарт анхааруулга өгөх зорилгоор үзүүр хэсгийг
цагаан өнгийн гэрэл ойлгогчтой будгаар будсан байна. Цаашид шинээр
тавьсан хашлагын эхлэл төгсгөл хэсэгт анхааруулах тэмдэг тэмдэглэлээг
нэмж хийх юм.

0 Сэтгэгдэл