Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Тэргүүний геологич”-ид “бүл нэмлээ”
Геологийн салбар үүсч хөгжсөний 74 жилийн ой, Монголын геологичдын баярын тохиолдуулан Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тушаалаар энэ салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг “Тэргүүний геологич” хүндэт тэмдгээр шагналаа. Энэхүү шагналыг Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган гардуулан өглөө. “Тэргүүний геологич”-од шагнал гардуулах үеэр Дэд сайд О.Эрдэнэбулган “Монголын Улсын эдийн засгийн тулгуур салбар болох Геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх их үйлст гар бие оролцож яваа нийт геологич та бүхэндээ Геологийн салбар үүсч хөгжсөний 74 жилийн ойн баярын мэнд хүргэе. Геологчид та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд олж нээсэн орд газрууд монголын нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа” гэдгийг онцоллоо.

 “Тэргүүний геологич” хүндэт тэмдгээр “Шижир талст” ХХК Ерөнхий геологич Ц.Ганболд, “Алтан Эрхэст Од” компанийн Ерөнхий менежер Р.Эрдэнэбаяр, ГСТ-ийн минералогч Ш.Тунгалаг, “Топкад” компанийн инженер, геологич Ж.Мянгаа, ГТЛ-ийн Боловсруулалтын инженер Н.Болормаа нарын 17 геологич шагнууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан