АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Нийслэлийн өдрөөр хямдрал зарлана
Улаанбаатар хотын 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг
даргын санаачлагаар нийслэлийн иргэддээ нэгэн бодитой бэлгийг барьж,
“Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” арга хэмжээг Их эзэн Чингис
хааны талбайд зохион байгуулахаар боллоо. Энэхүү ажлыг зохион байгуулах
ажлын хүрээнд хүнс, худалдаа, нийтийн хоол, барилгын чиглэлээр үйл
ажиллагаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжийн удирдлагуудыг Нийслэлийн
Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч уулзсан юм.
Уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүд Нийслэлийн Засаг даргын санаачилгыг дэмжин, нийслэлийн өдрөөр ард иргэддээ хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаална гэдгээ мэдэгдлээ. Мөн энэ үеэр зарим аж ахуйн нэгж, байгууллагууд нэн ядуу өрхүүдэд тусламж үзүүлэхээ илэрхийлээд байна. Нийслэлийн өдрөөр зохион байгуулах “Хямдралтай худалдаа” нь хотын иргэдэд санхүүгийн таатай хэмнэлт болж, орлого багатай өрхийн амьжиргаанд бодит нэмэр болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Нийслэлийн иргэд та бүхэн “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” худалдаанд соёлтой оролцон хэрэгцээт бараагаа сэтгэлдээ нийцсэн үнээр худалдан авна гэдэгт итгэлтэй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Улаанбаатар хотын 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг
даргын санаачлагаар нийслэлийн иргэддээ нэгэн бодитой бэлгийг барьж,
“Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” арга хэмжээг Их эзэн Чингис
хааны талбайд зохион байгуулахаар боллоо. Энэхүү ажлыг зохион байгуулах
ажлын хүрээнд хүнс, худалдаа, нийтийн хоол, барилгын чиглэлээр үйл
ажиллагаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжийн удирдлагуудыг Нийслэлийн
Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч уулзсан юм. Уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүд Нийслэлийн Засаг даргын санаачилгыг дэмжин, нийслэлийн өдрөөр ард иргэддээ хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаална гэдгээ мэдэгдлээ. Мөн энэ үеэр зарим аж ахуйн нэгж, байгууллагууд нэн ядуу өрхүүдэд тусламж үзүүлэхээ илэрхийлээд байна. Нийслэлийн өдрөөр зохион байгуулах “Хямдралтай худалдаа” нь хотын иргэдэд санхүүгийн таатай хэмнэлт болж, орлого багатай өрхийн амьжиргаанд бодит нэмэр болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Нийслэлийн иргэд та бүхэн “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” худалдаанд соёлтой оролцон хэрэгцээт бараагаа сэтгэлдээ нийцсэн үнээр худалдан авна гэдэгт итгэлтэй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
zoya
bolj dee
2013.10.18























