Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хөнгөвчлөх тасагт” өнгөрүүлсэн хугас өдөр

Дахиад л хорт хавдар... Олон хэлбэл улиг гэдэг ч тоолон хэлэхийн аргагүй тоймгүй олон хүний амь, амьдралыг там болгосон эл өвчний тухай дахиад л бичиж сууна. Олс дээсний үзүүрээс атгаад авбал нөгөө үзүүрт нь юу байгааг мэдэх гэж зүтгэдэг төрөлхийн сониуч зан, зөн совиндоо хөтлөгдсөндөө ч тэр үү эл өвчний нөгөө “үзүүр”-т юу байдаг, хаана, хэрхэн яаж төгсдөгийг мэдэхээр Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийг зорилоо.

Хөнгөвчлөх. Энэ үгийг уншаад танд юу бодогдож байна. Хэлэхэд эвгүй ч, хорвоогийн тоосыг хөдөлгөх хоног өдрөө дуусахыг хүлээж буй хүмүүс Хөнгөвчлөх тасагт “хорогдоно”. Хорогдоно гэхээр гайхах тань аргагүй. Товчхондоо, өвчин нь хамгийн хүнд буюу дөрөвдүгээр үедээ орж, ямар ч эмчилгээгүй болсон хүнийг эл тасагт хэвтүүлэн, өвчин шаналал, зовиурыг нь хөнгөвчилж алтан нарны доор амьсгалах тоог нь олшруулахыг хичээж байгаа хэрэг.

Их үдээс өмнөхөн зорьсон газар болох ХСҮТ-д ирлээ. Хашааных нь хаалгаар орсон цагаас л инээмсэглэсэн хүний царайг эрээд эрээд олсонгүй. Төв хаалганы өмнөх жижигхэн цэцэрлэгт хүрээлэнд нарлах хүмүүс уйтай харцаар урдаас ширтэнэ. Арга ч үгүй биз, эмнэлэг бараадан ирсэн хүмүүсээс инээх шалтгаан хайна гэдэг тэнэг хэрэг. Тэр тусмаа хавдраар өвчлөгсдөд эмчилгээ, шинжилгээ, арчилгаа сувилгаа, үзлэг оношилгоо гээд хамаг л үйлчилгээг үзүүлдэг, Монголдоо цор ганц гэж болохоор эл төв ачаалал ихтэй, үйлчлүүлэгчийн дийлэнх нь дэлхий дахиныг дагжин чичрүүлж буй хорт хавдраар өвчлөгсөд байдаг болоод тэр. Хэн дуртайг нь хөнгөвчлөх тасагт оруулчихдаггүй ажээ. Тийм ч учраас холбогдох дарга, цэргийн зөвшөөрөлтэйгөөр “хорогдох” байр руу нэвтрүүлнэ. Зөвшөөрөл эрсээр ХСҮТ-ийн Эрдэм шинжилгээний сургалт эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор Г.Пүрэвсүрэнгийн хаалгыг тогшлоо. Хуучин орос хийцийн өргөн цагаан хаалгыг тог, тог тогшиход удсангүй ор, ор гэх дуун сонстов. Хаалгыг түлхэн орвол цагаан халаатан дээр чагнуур зүүсэн ахимаг насны хүн угтлаа. Хэрэг зоригоо хэлтэл “Зовж, зүдэрсэн хүмүүсийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх нь олигтой зүйл биш л болов уу” хэмээн дур, дуу муутайхан хариулж байна. Энэ тухай бодож үзсэн болохоор эрхгүй санал нийлж буйгаа ч дурдав. Гэхдээ, Хөнгөвчлөх эмчилгээний тасагт орж хорт хавдар хэмээх өвчний хор хөнөөл ямар их болох, түүнээс урьдчилан сэргийлж чадвал ямар их зүйл хожиж болдгийг хүмүүст бага ч болов ойлгуулахыг хүссэнээ учирлан зөвшөөрөл хүсэн хэсэг шаллаа. Завсар зайгүй шалах надаас залхсан бололтой утасны жагсаалт эргүүлж, эргүүлж тасгийн эрхлэгч рүү утас цохилоо. “Сонины сурвалжлагч тасагт чинь орж үзье гээд болдоггүй. Чи ерөнхий юм үзүүлээд гаргаарай” гэв. Баярласан талархсанаа илэрхийлээд өрөөнөөс гарч урт коридорт зөрсөн сувилагчаас тасаг руу яаж очих тухай асуувал “Цэнхэр шугамыг дагаад явбал очно. Хоёр давхрын хамгийн мухарт” гэлээ.

Сувилагчийн хэлснээр хана даган үргэлжлэх цэнхэр өнгийн шугамыг дагасаар хоёр давхарт гарвал Өдрийн хими эмчилгээ, Хөнгөвчлөх эмчилгээний тасаг гэсэн хаяг угтлаа. Жижүүр сувилагчаас эмчтэй уулзаж болох уу гэвэл “Эмч өвчтөн үзэж байна. Удахгүй гараад ирэх байх. Та хүлээгээд сууж бай” гэлээ. Урт коридорт хана дагуулан байрлуулсан сандал дээр цагаан халатаар ижилссэн оюутан бололтой гурван охин дэвтэртээ юуг ч юм нямбайлан бичиж сууна. Тэдний дэргэд суугаад хэсэг яриаг нь сонсвол өвчний онош тэмдэглэн авч, ямар нэг шалгалтад бэлтгэж байгаа бололтой. Сониуч зангаар “Та нар өвчтөн асарч сувилдаг уу” гэвэл цовоо байрын нэг нь намайг гайхсан байртай хараад “Тийм” гэж хэлээд нөгөө хоёртойгоо эргэн нийлэв.

Удсангүй 10 номерын палатны хаалга онгойж гартаа дэвтэр барьж, хүзүүнээсээ чагнуур унжуулсан эмч гарч ирээд өөр нэгэн өрөө рүү орчихлоо. Хаалга онгойх бүрийд сэм ажиглавал хана туурга нь байгаль болоод өнгө өнгийн цэцэгсийн зурагтай цаанаа л дулаан өнгөтэй өрөөнд өвчтөнүүд хэвтдэг аж. Өрөөнд 40 эргэм насны эрэгтэй хүн байх бөгөөд өвчтөний орны урд байрлах буйдан дээр гэр бүлийнхэн нь бололтой хүмүүс нэг ч үг дуугаралгүй сууна. Хамартаа гуурстай мөнөөх хүн орноосоо өөрөө босох гэж оролдоход царайд нь үгээр хэлэхийн аргагүй өвчний зовиур тодорно. Хүү нь бололтой залуу хүч дэмнэн байж босгон суулгавал үүдэнд суусан нэг нь хаалгыг хааж орхилоо. Эмч ч удсангүй гарч ирээд үүдний зүг чиглэхэд араас нь очиж ажил хэргээ ярилцлаа. Сурвалжлага хийх тухайгаа хэлэхэд эелдэгээр зөвшөөрөн эмч нарын өрөөнд орохыг урив. 1999 онд байгуулагдсан Хөнгөвчлөх эмчилгээний тасагт хамгийн удаан ажиллаж буй түүнтэй тасгийн үйл ажиллагаа хийгээд өвчтөнүүдийнх нь тухай ярилцсан юм.


ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн их эмч Ц.Гантуяа: Хорт хавдраас урьдчилан сэргийлье гэвэл...

-Тасгийнхаа үйл ажиллгааны тухай танилцуулаач?
-Манай тасаг ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасаг гэдэг нэрэн дор үйл ажиллагаагаа явуулдаг. Тасгийн тухай ярихаас өмнө хөнгөвчлөх эмчилгээ гэж юу болох тухай ярих нь зөв. Онолын үг хэллэгээр бол хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэж ярьдаг юм. Энэ нь, ямар нэгэн хавдрын шинжтэй өвчнөөр өвчлөөд тэр нь эдгэрэхгүй, эмчлэгдэх боломжгүй болчихсон хүмүүс болон тэдгээр өвчтөний ар гэрийнхэнд үзүүлж буй эмчилгээ сувилгаа, асаргаа мөн нийгмийн болон сэтгэлзүйн, шашны тусламж үйлчилгээ гэхчлэн олон талын туслалмж үйлчилгээг хамруулсан үйлчилгээг хэлдэг. Дэлхий дахинд хөнгөвлөх тусламж үйлчилгээ үүсээд удаагүй. Анагаах ухааны бусад салбарыг бодвол харьцангуй залуу, 30 орчим жилийн түүхтэй.

 Манай улсын хувьд арав гаруй жилийн өмнөөс л үүссэн бол ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасаг 1999 онд тухайн үед тус эмнэлэгийн захирал байсан Энхтайван гэдэг хүний санаачилгаар “Соросын сан” -гийн тусламжтайгаар байгуулж байлаа. Тэр үед арван ор, хоёр эмч, таван сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 

-Танай тасгийн үйл ажиллагаатай танилцаж байхад надад их муухай мэдрэмж төрсөн. Нэг ёсондоо, хоногоо хүлээж байгаа хүмүүсийг үддэг болоод ч тэр үү?
-Чиний хэлснээр хэсэг хугацааны дараа нас барах нь тодорхой болсон хүний амийг анагаах ухаан аварч чадахгүй нас барах хүртлээ өвчин зовлонд баригдаад зовиур шаналгаа ихтэй байдаг. Хоёрдугаарт, нэгэнт хорвоогоос халих гэж байгаа хүн сэтгэл санааны хувьд тогтворгүй, хүнд байдаг. Мөн хайртай хүнээ сахиж буй гэр бүлийнхэн нь ч сэтгэл санааны дарамттай уур бухимдалтай байдаг. Мөн байнгын өндөр зардалтай эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглэдэг нь эдийн засгийн хувьд ч их дарамттай. Дээрээс нь, тэр хүнийг асрахын тулд нэг юм уу хэдэн хүн ажлаа хийж чадахгүй, чөлөө авдаг гэхчлэн эмчилгээ хийлгэж буй тухайн өвчтөнөөр хязгаарлагдахгүй асуудлууд үүсдэг юм. Энэ нь, тухайн айл, гэр бүлийг тэр чигт нь зовлонд нэрвэгдүүлдэг.

Мэдээж, өвчтөн маань Монгол Улсын иргэн, гэр бүлийн гишүүний хувьд тодорхой үүрэг хариуцлага хүлээсэн хүн байгаа. Энэ нь алдагдаад ирэх үед гэр бүлийнхний, өвчтөний зовиур зовлонг хөнгөвчлөх үүднээс тусалдаг. Хэдий хоногоо хүлээх гэж хэлэх нь муухай, харгис хэрцгий мэт боловч үлдсэн хугацаанд сэтгэл санааг нь тайван байлгаж, хийх юмаа гүйцэлдүүлсэн, ар гэрийнхэн нь ч сэтгэл санааг нь бэлтгэж үлдсэн хэд хоногт нь амгалан тайван, өвчин зовиургүй байлгасан шүү гэх сэтгэгдэл үлдээхийн төлөө л ажиллаж байна. Харамсалтай нь, энэ бүх тусламж үйлчилгээг бүрэн гүйцэд хүргэж чадахгүй хэвээрээ л байна. Тогтвортой үйл ажиллагаатай, байнгын үйлчилгээ үзүүлж буй эмнэлэг нь манайх. Цөөн тооны хувийн эмнэлэг, буяны байгууллагууд байгаагаас өөрцгүй. Одоо манай тасаг 16 хүнд үйлчилж байхад цаана нь хэчнээн мянган хүн энэ зовиур шаналгаа, өвчин зовлонтойгоо байсаар хорвоог орхиж байна шүү дээ.

-Би муухай гээд оновчгүй үг хэрэглэчихсэн юм шиг санагдлаа. Ямартай ч, аймшигтай санагдсан болохоор л тэгж хэлсэн хэрэг. Эрүүл саруул надад ийм сэтгэгдэл төрөхөөр энэ хүмүүст ямар байгаа нь ойлгомжтой шүү дээ?
-Ерөнхийдөө, ДЭМБ-аас гаргасан судалгааны прогнозз байдаг. Ойрын ирээдүйд ямар ямар өвчнөөр нас баралтын тоо өсөх хандлагатай байна вэ. Аль өвчнийг нь бууруулах урьдчилан сэргийлэх, эдгээх боломжтой байна гээд өвчин, бүрийг тусгайлан судалсан байдаг. Яг хавдрын тухайд аваад үзэхэд байнгын өсөх хандлагатай гарсан. Ирээдүйд бол нэмэгдэнэ, буурах ямар ч боломжгүй гэж тооцоолсон. Хоёрдугаарт, хавдраас урьдчилан сэргийлэх нь их төвөгтэй. Зүрх судасны өвчлөл их байгаа ч урьдчилан сэргийлэх боломж өндөр. Харин хавдраас сэргийлэх  боломж тун бага. Огт боломжгүй биш ч маш муу. Аль ч эд эрхтний хавдрыг эрт оношлоход өртөг өндөр. Шинжилгээ, оношилгоо гээд зардал ихтэй болохоор ихэнх өвчтөн өвчнөө хүндэрч, гурав, дөрөвдүгээр үедээ орсон хойно л эмчид ханддаг. Тийм учраас хорт хавдраас урьдчилан сэргийлье гэвэл өдөр тутмын амьдралдаа зөв дадал хэвшлийг нэвтрүүлэх нь хамгийн шалгарсан арга. Архи, тамхи бага хэрэглэ, спортоор хичээллэ, цэвэр агаарт амар, эрүүл хүнс хэрэглээ гэхчлэн энгийн зүйлсээс л эхэл.

-Таны хэлснээр эмнэлгийн хүрэлцээ үнэхээр муу байна. Тэр тусмаа орон нутагт?
-Тийм шүү. Жил бүр өсөн нэмэгдэж буй хорт хавдрын тохиолдлыг бууруулъя гэвэл төрөөс бодлогын төвшинд дэмжих нь зайлшгүй хийх ёстой ажил. Хорт хавдар залуужиж буй энэ үед хүн амын удмын санд аюул заналхийлэл учирч болно. Тийм болохоор дэд бүтэц, техник технологийн хувьд төр анхаарал хандуулах цаг нь болсон. 

-Би тантай уулздагийн гол зорилго нь энэ асуудлыг хөндөж ярихыг хүссэн юм. ХСҮТ маань Монголдоо ганцын дээр Хөнгөвчлөх эмчилгээний тасаг нь 16 ортой?
-Монголчуудын тогтсон нэг буруу ойлголт манай тасгийн ачааллыг ихсэхэд нөлөөлдөг. Тэр нь юу вэ гэхээр, хэвтэж эмчлүүлбэл илүү үр дүнтэй гэсэн ойлголт. Эмчилгээгүй, жирийн өвчтөнүүд ялгаагүй.  Хэвтвэл л сайжирдаг, эдгэрдэг гэсэн ойлголттой. Жишээ нь, Эрүүл мэндийн яамны гаргасан судалгаагаар нийт хэвтэж эмчлүүлж буй өвчтөний 40 орчим хувь нь хэвтэх шаардлагагүй байна гэж. Тэдгээр хүн хэвтэлгүйгээр, гэрээрээ, өдрийн эмчилгээгээр эмчлүүлээд явбал тэднээс ч хүнд өвчтэй 100 хүнээс 40-д нь боломж олдож байна гэсэн үг. Яг энэ байдал манай тасагт адилхан.

-Адилхан гэхээр эмчилгээгүй эдгэх боломжгүй хүмүүсийн 40 хувь нь хэвтэх шаардлагагүй гэсэн үг үү?
-Яг тэд гэсэн хувь байхгүй л дээ. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ олон хэлбэртэй байдаг. Хэвтэн эмчлүүлэх, гэрээрээ эмчилгээ хийлгэх, өдрийн эмчилгээ, кабинетийн гэхчлэн маш олон хэлбэртэй. Гэвч гэрээрээ эмчилгээ хийлгэх боломжтой хүмүүс бас л хэвтэх сонирхолтой байдаг. Нэг дэх асуудал нь энэ.
Хоёрдугаарт, орон нутгийн эмнэлгүүдэд манайх шиг 16 ортой байг гэхэд тухайн хүн амдаа тохирсон ортой тасаг байх ёстой. Жишээ нь, 100 мянган хүн амтай бол таван ортой байна гэхчлэн. Даанч тэр ор нь байхгүй, хөнгөвчлөх эмчилгээний тасаг нь ч байхгүй байна. Хөвсгөл аймгийг жишээ болгоход 140 мянган хүн амтай бол тэнд хөнгөвчлөх эмчилгээний зориулалтаар дор хаяж зургаа юм уу долоон ор байх ёстой. Говьсүмбэр аймгийг аваад үзвэл, 30 гаруй мянган хүн амтай юм чинь хоёр ор байх ёстой. Даанч алга. Гэтэл жил ирэх бүр өвчтөний тоо өссөөр л байна. Орон нутгаас манай тасагт хэвтэхээр ирэхэд зардал ихтэйн дээр, өвчтөн хол замд ядарч чилээрхэнэ. Зүгээр ч нэг ирэхгүй асарч сувилах дор хаяж хоёр хүнтэй ирнэ гээд л асуудал их.

-Яагаад дүүрэг, аймаг бүрт хөнгөвчлөх тасаг байж болохгүй гэж?
-Санаагаар болдог бол манай тасгийн ачаалал буурна. Гэвч тэр нь байхгүй болохоор ийм л  байдалтай байна. Энэ нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, гэрийн эргэлт гэж байдаг. Гадаад улс орнууд өвчтөнөө гэрээр нь очоод, үзээд, эм тариагаар нь хангаад, зөвлөгөө зааврыг нь өгдөг тусгай баг ажиллуулдаг. Манайд энэ үйлчилгээ, тогтолцоо хараахан нэвтрээгүй Тэдгээрийг орлож байгаа нь өрхийн эмч, сувилагч юм. Гэвч тэдэнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг боловсрол, туршлага дутмаг байдаг.

Бидний яриа өндөрлөж өрөөнөөс гарах гэтэл өрөөсөн гараараа бөөрөө дарсан нэгэн эмэгтэй өөдөөс зөрөн орж ирэв. Өвчин зовиуртаа шаналсан царай, нүд нь өчүүхэн төдий ч галгүй харагдах  бөгөөд ямар нэг зүйл гуйсан нүдээр биднийг ээлжлэн ширтэв. Орж ирсэн эмэгтэйг Гантуяа эмч Урангэрэл хэмээн танилцуулав. Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө савны хорт хавдартайгаа мэдэн улмаар саваа авахуулах мэс засал хийлгэсэн ч өвчин нь дөрөвдүгээр шатандаа орж хүндэрснээс хоёр бөөрөнд нь үсэрхийлсэн аж.

Улмаар савны хорт хавдар нь бөөрнийх болж, тэр цагаас хойш дөрвөн жилийг өвчин намдаах хүчтэй эм тариагаар аргацаан өнгөрүүлжээ. Бөөр шилжүүлэн суулгахаас өөр амь мултрах аргагүй болохоор өдөр бүр, цаг мөч бүхэнд мэдрэгдэх тэсэхүйеэ бэрх өвчнөө морфиноор намдаадаг ажээ. Нэг хайрцгийг өдөртөө хэрэглэдэг эл эм 30 мянган төгрөгийн үнэтэй. Биднээс нэхэх мэт горьдлого дүүрэн нүдээр ширтэж байсны учир эм нь дууссан ажээ. “Гадуур эмийн сангуудаар ч тасарчихаад олддоггүй” хэмээсээр бөөрөө тулан зогсох түүний нүднээс тэсвэрлэшгүй их өвдөлтийг олж харна. Зовиур зовлондоо үрчийх нүүр нь ус гүйсэн, үлбэгэр сулбагар харагдах агаад үе үе уруулаа хазлах нь ямар их тэсвэр шаардаж байгааг илтгэх ажээ. Эмч түүнд тус болох гэсэндээ жижигхэн хайрцагтай улаан, бор өнгийн савтай харваас хүчтэй үйлчилгээтэй эмнүүдээс нэгийг нь авч өгөөд “Энэ хэвтэж байгаад өөд болсон өвчтөний ууж байсан эм” хэмээн илүүчлэв. Баярласан ч инээх гээд үл чадах Урангэрэл мөнөөх хүчтэй эмнээс дөрвөн цагийн зайтай хоёр давхарлан ууж байгаа тухайгаа дурдав. Мөнгөгүй хүнд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг болж өл залгуулах хоолноос бусад мөнгөө өнөөх хар тамхины хольц бүхий өвчин намдаах эмэнд зарлагадана. 19 настай хүүтэйгээ хоёул амьдардаг бөгөөд хүү нь сурч боловсорч явах насандаа барилга дээр хар ажлын боол болон хайрт ээжийгээ нэг өдөр ч гэсэн эмээр нь тасалчихгүйг хичээн зүтгэдэг аж. Хүүгийнхээ тухай яриад хэсэг дуугаа хураахад нь мөнөөх гал нь бөхсөн нүднээс үхтэл үр харам гэдэг үг нулимс болон асгарав. Аньсага нь чийгтэн нүдээ надаас нуух гэсэн мэт доош харан суугаад “Эгч нь үүнээс илүүг ярьж чадахгүй нь” гэлээ. Хоёр үг хэлээд нэг ёолох түүнийг ээрч хоргоогоод яахав гэсэндээ дараа уулзахын ерөөл тавиад салсан юм. Хөнгөвчлөх тасагт хэвтэж эмчлүүлэх түүнд ийм их зовиур, шаналал илэрч байхад амь наана там цаана байгаа бусдад нь ямар байх нь мэдээж. Үүдээр нь өнгөрөх палат бүрээс өвдөж ёолсон хүний дуу сонстоно. Зарим нэг хаалга нь онгорхой өрөөнүүдээр шагайвал өвчтөн бүрийг 1-2 хүн асарч сувилан байнгын хажууд сууж байх аж. Бүгд л хий хоосныг гөлрөн гүн гүнзгий бодолд дарагдсан байх аж. Хөнгөвчлөх тасагт сэтгэлзүйн хувьд хамгийн хүнд өвчтөнүүд хүргэгдэн ирдэг бөгөөд тэднийг өөдрөг, итгэл үнэмшилтэй байлгахын тулд хана туурга, коридор бүхэнд байгалийн сайхан цогцолсон газар нутаг, ан амьтан, цэлмэг хөх тэнгэр, цэлгэр уудам талын зургийг өнгөлөг, гэгээлэг гэж хэлж болох өнгө бүрийн жаазанд хийн байрлуулжээ.

Тэр ч бүү хэл, өвчтөн орж залбирал мөргөл үйлддэг шашны өрөөг ч тусгайлан бэлтгэсэн аж. Ганаа эмч “Чи шашны өрөөнд орж үзэж болно шүү. Харин өвчтөний өрөө, палатанд ороод дэмий байх” гэхэд нь тасгийн хамгийн хойд захын мухарт буй шашны өрөөг сонирхохоор орлоо. Гэрлийг нь асаан хаалгыг нь нээвэл бусад өрөөний температураас огт өөр, цаанаа л нэг жихүүн хүйтэн агаар өөдөөс үлээн угтав. Байнгын зул өргөдөг болохоор тааз нь нэлэнхүйдээ хар утаа тортогт дарагдсан нь улам ч аймшигтай санагдана. Өрөөний хойморт голлуулан залсан, нэрийг нь мэдэхгүй ч нэг л сүрдэм дүртэй бурхан, улаанаар эргэсэн хоёр нүдээрээ урдаас ширтэх нь тэр. Эл бурхан хана дагуулан байрлуулсан орноос өөргүй эл өрөөнд өвчтөнүүд орж мөргөл залбирал үйлддэг аж. Сэтгэл санаа эвгүйтүүлсэн саахь өрөөг орхин гарч коридорт хэсэг зогслоо. Хөнгөвчлөх тасгийнхны тухайд өвчтөнүүд болоод тэдгээрийн ар гэрийнхэн ам сайтай байдаг юм билээ. Тохилог тухтай орчин, нам гүм байдал, сайн агааржуулах систем гээд л өвчтөний ая тухыг хангах бүхэн энд бий. Палат бүрийг тохилог буйдан, өнгөлөг хөшиг, ханын цаасаар тохижуулсан сэтгэлд нэг л дотно. Гантуяа эмчтэй ярьж суухад “Хүмүүс буян үйлдлээ л гэдэг. Гэхдээ манайх шиг тус дэм хамгийн хэрэгтэй газарт хэн ч ханддаггүй. Өвчтөнүүдэд тус болъё гээд ирдэг хүн бараг л байдаггүй. Тэгсэн хэрнээ буян үйлдэж байна гээд л тоймгүй олон суварга бариулна” хэмээж байсан юм. Үнэхээр ч тийм. Ажаа гэгээнтний хэлснээр “Суварга бүтээх нь маш их буян ч гэлээ, хүүхдийн эмнэлэг байгуулах нь түүнээс хавь илүү” хэмээн хэлсэн үгийг нь хаанаас ч билээ уншиж байснаа санасансан. Хүүхэд, нохой хооллон буян хийдэг хүмүүс хорвоогийн нарыг, хайртай хүмүүсээ, Монголынхоо номин хөх тэнгэрийг харах хувь тохиол нь хэдхэн өдрөөр хэмжигдэж буй хөнгөвчлөх тасгийн өвчтөнүүд цаашлаад хорт хавдраар өвчлөгсдөд тус болбоос маш их буян гэлтэй. Зовсон зүдэрсэн, хоног өдрийг хуруу тоолон хүлээсэн өвчтөнүүдээр дүүрэн хөнгөвчлөх эмчилгээний тасгийг орхин гарах үеэр үүдний жижүүрийн утсанд дуудлага ирж “Үндэс мөчир шиг үүрд хамт байгаач ээж ээ” хэмээх дуу уянгалахад эцэг, эхээ сахин суугаа хүмүүст сонсогдчих вий гэсэн бодол толгойд харван орж, сэтгэл нэг л жихүүн хүйтнээр дүүрээд ирэв. Тэр жихүүн хүйтэн одоо ч сэтгэлд хургасан хэвээр. Хөнгөвчлөх тасагт өнгөрүүлсэн хугас өдөр ийн өндөрлөсөн юм.
2 Сэтгэгдэл
Миний дүү одо 23тай найдлага тасараад байна гайгүй сайн хөнгөвчлөх итгэлтэй хамт олонийг зөвлөөч
сайн байна уу. Би өвддгүй. Эүүл хүн л дээ. Гэхдээ таны наад эмчилгээ сайн байна. Би ч гэсэн үр хүүхдээ зовооохгүй чад хийе боддог,
buynii garaa end l sungah umsan da humuusee
sotsilizmiin yed xichneen naidbar muutai baisan emch subilagch nar emnelegt suulchiin moch xyrtel xajuud ni emchilgee xiigeed l zogsoj baidag, tegeed taliigch nariig bairluuldag tusgai morgod abaachdag baisan. odoo bol esregeer naad xun chini udaxgui uxne ee emneleg abch yabaad naidbargui geed abch yabdagui bas tuslaltsaa ch uzuuldegui shuu dee. mongoliin olon ail xunee uxyylexdee oron gertee uilan xailan yaj ch chadaxgui ongoroodog. eejiinx ni, aabiinx nuden deer torson yree yaj tarchilj uxexiig xarna gedeg yamar aimshig gun tsochirol geech. ug ni ene buxniig bodoltsoj emneleg suulchiinx ni xyrtel bailgadag baisan shuu dee. tegeed daraa ni gertee nas barsan geed ter baishingaa oron geree zarax teriig ni xun sejigleed abaxgui baix geed yamar ix xetsuu asuudal tulgardag gej sanana aa,, uuniig tor zasag anxaarch udbal abgai oorchilolt xiigeesei dee
ewii ewii orovdoltoi ymaa bvvr salgalchixla yag uilahnee
14 honogiin umhu eejiigee ter tasagaas udseen abral ersen humuus haidlaga tabin tehd hebtdeg. ter shashnii uruug tohijuulah umsan gj bodoj bainadaa
Ёоооооо, сэтгүүлчтэй хамт энэ тасагт орсон юм шиг санагдчихлаа. ямар аймаар юм бэ бүүр хамаг бие арзайчихлаа. Манайхан нэг л их байшин, суварга барьсан хүмүүс гэтэл энэ тасагт үхлээ хүлээсэн хүмүүс яаж зовж шаналж байгааг мэддэггүй л юм байна. Буян үйлдлээ л гээд байдаг энэ хүмүүст л тусалж тэр буянаа үйлдмээр юм. том сайд дарга нар нь. Миний мэдэхээр ерөнхийлөгчийн эхнэр л энэ тасагт 40 гаруй сая төгрөгний тусламж үзүүлсэн гэж сонссон. Ямар ч гэсэн зөв сэдэв сонгож, энэ тасагт зориглон орсон сайн сэтгүүлч байна. яагаад ийм юмыг олон нийтэд ил тод болгосон нэгийгээ шүүмжлээд байдаг юм бэ дээ. харин ч сайн байна ш дээ
Eviide yamarch hetsuu yum de bi udku mungutei handiv urgunuu
Сэтгүүлч хүн асуух асуулт хэлэх үгээ бодож зөв илэрхийлж байх хэрэгтэй . Та бүхний ажил бол "Үгийн урлаг"-ийг эзэмших юм. Бас ёс зүйтэй байх биш үү. Яаж "Танай тасгийн үйл ажиллагаатай танилцаж байхад надад их муухай мэдрэмж төрсөн. Нэг ёсондоо, хоногоо хүлээж байгаа хүмүүсийг үддэг болоод ч тэр үү?" гэх мэт үг хэлж чадаж байна аа. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг ёс зүйгүй гэдэг ч Сэтгүүл зүйд ажиллаж буй Та бүхэн мөн адил ёс зүйтэй байх хэрэгтэй. Өвчтэй зовлонтой хүмүүст туслахад, эмчлэхэд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүст яаж дэмжлэг болох вэ гэвэл илүү зохистой. Таны аймаар гэж байгаа орчинд ажиллаж байгаа хүмүүст туслах, дэмжих зүйлийг сэтгүүл зүйн аргаар, үгийн урлагаар хийж чадвал Таны өвдсөн зовсон хүнд туслаж буй том тус болно. Харин бодлогогүй үг, дэмжих бус гутаах зүйл хийх нь дэм биш ус болно шүү гэдгийг ойлгоорой.
er ni bol asuudal shiiddeg erh medeltnuud chin oorsdoo ene zowlong medehgui bolohoor ene ajiliig hiij bgaa humuus ni hunii omnoos zagnuulan bj uiliin urj bhad ehnii hun yu geed bga yum be ene hun chin ih buyn hj bga medleg muutai ch geh shig yumaa medej bj yari hongowchlohiin mundag emch shu maygtaad bga emch chin himi emchilgee hiideg yum sh de oriin nemlee geed sanhuu bhgui bol yahiin oron deeree hewtuuleed gargah yum u baingiin tasraltgui sanhuujih estoi ta nar bie bieruugee chiheed yuch hj chadahgui bhad chin naana chin yum hj ba yadaj bayrlasan humuus bga
unen shuu,orni too bagatai.yaxav bolox butexere l zutged bga bx,gexde tuslamj demjlegguiger ene iluu xol yavaxgui e,,tiim uchras ene mongoo urj yadad tiim ch mori iim ch mashin ged bga xumuus iim zuild mongo xandivlaachee,,xoid nasanda yadaj zama zov zasaachee odriin ximi xongovchlox tasgiig mednee ganaa emch gedge chin jaaxan xuiten ontsgui emch,erdo taalagdagui,,medleg muu,,emnelegt,,xarin ter saranchuluun gej mundag sain emch bna le mundag emch bna le
bayan ch boloosoi. ene tasagt heden or avch uguud yadaj 4, 5 huniig huviasaa tsalinjuulj tuslah umsan, daan ch yaduugiin tuil um daa, ene bayan luivarchdaas shn setgel gardaggui l um bh daa, hezee negen tsagt gaitai uvchin dairahgui geh gazargui l dee yadaj mashin bsnsan bolzaraad ch bolov tuslahsan yay daa baiz, yamar hetsuug oilgoj bnaa, bi medne, uzsen edelsen zovlon, uneheer hetsuu samsaaa sharhirc l suuna ene sedviig nssan elbeg delbeg erhemuud setgeliin handivaa urguh baihaa gej bodoj bn, neg l udaa hun bolno, gehdee aimaar shanalj bui humuustee ugulugiin garaa sungaj buyan uildetsgeei mongolchudaa, hooson suvarga bosgoloo geed suvrga bayarlalaa gej helehgui shd olon hunii saihan setgel eden huniig ch bolov avarch amidral hairlana gej itgej bn
uyn 16 or be ornii toogoo nemeh heregtei shdee. 16 han ortoi yum bol argagui biz 3 jiliin umnu aav maani hort havdar tusaad bie ni muudaad hunguvchluh tasagt hevtuuleh geed oocher ni diildehgui. unguruud sar bolsoniih ni daraa oocer ni bolloo irj hevt geed zalgaj baisan .ter ued hichneen uur hurch baisan geech. hicheen hun ehe uilchilgeeg avch chadahgui uvchinduu shalaj gertee tarchilj baidag boldoo huurhii
Ламд өргөдөг өргөлөөсөө хавдрын санд хандивламаар юм аа
ooriin erhgui bie sharhiraad yabchihlaa mon ch hetsuu bdag sh de tam gedeg ter bh
хүн хамгийн оюунлаг ухамсартай, бас ихэмсэг бардам амьтан. гэвч өвчний өмнө үхлийн өмнө хүчин мөхөс сул дорой байсан, байна, байсаар ч байх болно. хүн буян хийлээ гээд өөрийнхөө хичээл зүтгэлээр өвчин, үхлийн асуудлыг хэзээ ч хэзээ ч шийдэж чадахгүй л дээ. энэ нь бодит үнэн. сэтгүүлч чухал зүйлийг хөндсөн байна. хөлдүү эрх мэдэлтнүүд нь мэдэрвэл сайнсан.
Сайн байна уу Монголчуудаа. Би саяхан хамаг юмаа зараад гадааадад эмчилгээ хийлгээд ирсэн гэх ICETOP хамтлагийг нэгэн дуучин хэнэггүй тамхи татаад явж байхыг харлаа. Яагаад энийг ярьсан гэхээр би өөрөө хавдраар өвдөөд саяхан эмчилгээгээ дуусагсан хүн. Энэ бүх хугцаанд ямар их зовж шаналж, уйлж, өөрийгөө ялах гэж хичээж байсныг үгээр хэлэхийг аргагүй. гэтэл тэр хүн тэгээд явж байхыг хараад ухамсаргүй байнадаа гэж бодогдсон. Бас манай орны эрүүл мэндын салбар үнэхээр болохгүй байна. Энэ талбай дээр шоу хийх мөнгөөрөө эрүүлмэндийн салбарт хувь нэмэр оруулаачэээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ.
zow sedew songosonts bitsej baigaa hvn n jaahan tiimerhvv uym bna
zow sedew songosonts bitsej baigaa hvn n jaahan tiimerhvv uym bna
zow sedew songosonts bitsej baigaa hvn n jaahan tiimerhvv uym bna
Ornii too, hangamj, ajillah bolovson hychniig n shiidej ogoochee. Aimag byrt ene yilchilgeeg yzyyldeg boloochee Udval aa
eoooe ooriin erhgui l nudnees nulims duslaad yavchihlaa
14 honogiin umhu eejiigee ter tasagaas udseen abral ersen humuus haidlaga tabin tehd hebtdeg. ter shashnii uruug tohijuulah umsan gj bodoj bainadaa
Хамгийн их уншсан