Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хүүхдийн хавдрын эмнэлэг бидний сэтгэлээр дутаж байна
Дэлхий нийтийг цочроож буй хорт хавдар улам залуужсаар байгаа гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Манай улсын хувьд ЭХЭМҮТ-ийн эмчийн хяналтад байдаг, цусны хорт хавдартай 700 гаруй хүүхэд бий. Гэвч энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж, тус төв хэдийнэ ачааллаа дийлэхгүйд хүрч үүнээс улбаалан эмнэлгийн тусламж үйлчилгээ хүүхэд бүрт хүрч чадахгүй болжээ. Тухайлбал, 2009 онд цусны хорт хавдрын 18 тохиолдол шинээр бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өссөөр энэ жил хэд гэсэн тоо гарахыг хэлэхэд бэрх болсон гэнэ. Тэгвэл өнөөдөр цусны хорт хавдар өвчнөөр шаналж байгаа бяцхан хүүхдүүдэд улсын хэмжээнд ганцхан ЭХЭМҮТ л эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гэвч эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс эмчийн тусламж үйлчилгээ авч чадахгүй олон эцэг эх, хүүхдүүд зовж шаналж байна. ЭХЭМҮТ 0-18 насны хүүхдэд гуравдахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэг. Тус төвд жилд 35000 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 100 000 хүүхдэд амбулаторын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдөр хүүхдийн хорт хавдар залуужиж төрөлхийн цусны хорт хавдартай хүүхэд ч төрөх болсон аж. Энэ байдлыг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв”-ийн тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдан мэдэрч, буянтан олны хандив, тусламж болоод өөрийн хөрөнгөөр Хүүхдийн хавдрын эмнэлэг барьж иж бүрнээр нь ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгөх болсон. Эмнэлгийн шавыг 2012 оны тавдугаар сарын 9-нд ЭХЭМҮТ-ийн дэргэд тавьж энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулахыг хичээсэн боловч амжаагүй юм. Тэрээр уг эмнэлгийг барих гэж гурван жил зүтгэж буй. Зовж шаналсан эцэг эхчүүдэд яаралтай дэм болохын тулд эмнэлгийг нь бушуухан ашиглалтад хүлээлгэж өгөх гэж Ажиа гэгээн сэтгэлээ чилээж буй.
Иймээс бид ЭХЭМҮТ-өөр орж сурвалжлахаар өдрийн 13:00 цагийн үед тэнд очлоо. Тус төвийн хүүхдийн эмнэлгээр ороход тасаг бүр нь бараг хөл гишгэх зайгүй энд тэндгүй хүүхдээ тэвэрсэн эцэг эх харагдах бөгөөд тэдний олонхын нүдний цог унажээ. Арга ч үгүй биз. Амьдралынх нь гэрэл гэгээ болсон бяцхан үрс нь эдгэшгүй өвчинд шаналж байгааг харж мэдэрсэн ч тэднийхээ төлөө юу ч хийж чадахгүй байна гэдэг хүн гэдэг бодгалийн хувьд хамгийн хүнд даваа. Цусны хавдрын эмчилгээний зардал, эм өртөг өндөртэй мөн түгээмэл бус байдаг талаар ч эцэг эхчүүд хэлж байлаа. Түүнчлэн эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс хэдэн долоо хоног хүүхдээ эмнэлэгт хэвтүүлэх гэж дараалал хүлээдэг. Шинээр хэвтэхээр ирж буй хүмүүс ор гарч, эмнэлгийн бараа харсандаа баярлаж, хөдөө, орон нутгаас ирсэн хүүхдүүд, түүний асран хамгаалагч, эцэг эх умгар өрөөнд хэцүүхэн байдалтай өдөр хоногийг өнгөрөөж буйг харлаа.
Эмнэлгийн өргөтгөлийн барилгын явцыг сонирхон ЭХЭМҮТ-өөс урагш байх шинэ барилгын үүдэнд ирэв. Энд Хүүхдийн хавдрын зургаан давхар эмнэлэг босчээ. Цонхнуудыг нь байрлуулж гадна өнгөлгөөг бараг хийж дуусч. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нэг ч эмнэлгийн барилга ашиглалтад ороогүй байхад хэдхэн жилийн дотор хандиваар боссон барилга гэхээр сэтгэлд нэг л өег сайхан харагдлаа. Энэ бол орон сууц, оффиссын барилга бус эмнэлгийнх учир хэрэглэх тоног төхөөрөмж авахад хэрэгтэй мөнгө нь барилга барьсан төсвөөс бага байхгүй нь тодорхой. Тэгээд ч Ажиа гэгээн Лувсантүвдан Хүүхдийн хавдрын эмнэлгээ хэрэглэх тоног төхөөрөмжтэй нь иж бүрнээр нь хүлээлгэн өгөхөөр хичээж буй. Эмнэлгийн барилгын ажлын явцын талаар ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагаас тодруулахад “ Өнөөдөр манай эмнэлгийн хүүхдийн цусны төвд арван хүүхэд ирж хэвтсэн. Хүүхдийн эмнэлэг маань төрөлжсөн нарийн мэргэжлийн 19 тасагтай. Гэхдээ нэг тасгийн тоогоор бусдыг нь барагцаалж болохгүй. Хүүхдийн хавдар нэмэгдсээр байгаа учраас хавдрын эмнэлгийн өргөтгөлөө ашиглалтад оруулмаар байна. Хүн бүр бага гэлтгүй хандив өгөөрэй гэдгийг хэлье. Манай эмнэлгийнхэн аравдугаар сарынхаа цалингаасаа нэг өдрийнхөө цалинг хандивласан. Тэр бүү хэл хүүхдүүд өөрсдөө ажил хэрэг болгоод хандивын аян зохион байгуулах болсон” гэдгийг хэлж байлаа. Мөн хүүхдийн эмнэлэгт ажиллах эмч ажилчдыг эмнэлгийн 2014 оны бүтцэд тодорхой өөрчлөлт оруулж орон тоог батална. Ер нь, бэлтгэгдсэн боловсон хүчний нөөц дутагдалтай байгаа гэв.
Хүүхдийн хавдрын эмнэлгийг гурван тэрбум төгрөгийн өртөгтэйгээр “Тэргүүн чансаа” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 50 ортой долоон давхар эмнэлэг баригдах юм. Ингэхдээ нярайн эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын, хавдартай хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлэх тасаг болон эцэг эхчүүдийн байрлах өрөө баригдана. Тус төвийн эхний ээлж ашиглалтад орсноор 150 хүүхдийг хүлээн авч эмчлэх бол хоёроос гурван жилийн дараа гэхэд хавдраар өвчилсөн бүх хүүхдийг хүлээн авч, оношилж, эмчлэх боломж бүрдэх юм. Монголд хүүхдүүдийн дунд тохиолддог зургаан төрлийн хавдар байдгаас 32-35 хувь нь цусных байдаг аж. Уг нь хүүхдэд тохиолдож байгаа хавдрын өвчлөлийг ЭХЭМҮТ буюу хүүхдийн бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн эмч нар эмчлэх ёстой ч манайд ийм боломж байдаггүй. Өнөөг хүртэл цуснаас бусад төрлийн хавдрын өвчтэй хүүхдүүдийг Хавдар судлалын үндэсний төв хүлээн авч эмчилсээр иржээ. Хэрэв уг эмнэлэг 2014 онд ашиглалтад орвол ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д шилжүүлэх юм байна.
Манай олигархиуд сайхан хүүхэн, сайн морь гэхээр л хамаг байдгаа барьж гүйгээд ганц морийг хэдэн зуун саяар худалдан авах болсон энэ цаг үед бидний хойч ирээдүй болсон бяцхан үрсэд маань хэрэгтэй эмнэлгийн хандивт Монголоос хандивласан мөнгө даанч чамлалттай бага юм билээ. Харин гадаадад суугаа монголчууд багагүй мөнгөн хандив өгчээ. Үнэндээ миний л хүүхдэд тохиолдоогүй бол яамай гэсэн амиа бодсон монгол зан энд л цухалзах бус уу. Хүүхдийн хавдрын эмнэлэг барихад бидний сэтгэл дутаж байна. Ямартай ч хүүхдийн хавдрын эмнэлэгтэй болчихвол хавдартай хүүхдүүдийн эмчилгээг гэр бүлийн уур амьсгал бүрдүүлсэн, хүүхдэд ээлтэй, цэвэр орчинд хийх боломж бүрдүүлэх юм. Түүнчлэн бүх төрлийн шинжилгээ хийх лаборатортай, орчин үеийн эмнэлгийн стандартыг бүрэн хангасан цусны эмгэг хавдрын эмчилгээ, оношилгооны иж бүрэн төв болох юм. Тиймээс сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар өвчиндөө зовж шаналсан хүүхдүүд өвчнөө илааршуулах эмнэлэгтэй болж, тохилог орчинд эмчилгээгээ хийлгэх өдөр ойрхон гэдэгт итгэхийг хүснэм.
Дэлхий нийтийг цочроож буй хорт хавдар улам залуужсаар байгаа гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Манай улсын хувьд ЭХЭМҮТ-ийн эмчийн хяналтад байдаг, цусны хорт хавдартай 700 гаруй хүүхэд бий. Гэвч энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж, тус төв хэдийнэ ачааллаа дийлэхгүйд хүрч үүнээс улбаалан эмнэлгийн тусламж үйлчилгээ хүүхэд бүрт хүрч чадахгүй болжээ. Тухайлбал, 2009 онд цусны хорт хавдрын 18 тохиолдол шинээр бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өссөөр энэ жил хэд гэсэн тоо гарахыг хэлэхэд бэрх болсон гэнэ. Тэгвэл өнөөдөр цусны хорт хавдар өвчнөөр шаналж байгаа бяцхан хүүхдүүдэд улсын хэмжээнд ганцхан ЭХЭМҮТ л эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гэвч эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс эмчийн тусламж үйлчилгээ авч чадахгүй олон эцэг эх, хүүхдүүд зовж шаналж байна. ЭХЭМҮТ 0-18 насны хүүхдэд гуравдахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэг. Тус төвд жилд 35000 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 100 000 хүүхдэд амбулаторын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдөр хүүхдийн хорт хавдар залуужиж төрөлхийн цусны хорт хавдартай хүүхэд ч төрөх болсон аж. Энэ байдлыг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв”-ийн тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдан мэдэрч, буянтан олны хандив, тусламж болоод өөрийн хөрөнгөөр Хүүхдийн хавдрын эмнэлэг барьж иж бүрнээр нь ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгөх болсон. Эмнэлгийн шавыг 2012 оны тавдугаар сарын 9-нд ЭХЭМҮТ-ийн дэргэд тавьж энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулахыг хичээсэн боловч амжаагүй юм. Тэрээр уг эмнэлгийг барих гэж гурван жил зүтгэж буй. Зовж шаналсан эцэг эхчүүдэд яаралтай дэм болохын тулд эмнэлгийг нь бушуухан ашиглалтад хүлээлгэж өгөх гэж Ажиа гэгээн сэтгэлээ чилээж буй.Иймээс бид ЭХЭМҮТ-өөр орж сурвалжлахаар өдрийн 13:00 цагийн үед тэнд очлоо. Тус төвийн хүүхдийн эмнэлгээр ороход тасаг бүр нь бараг хөл гишгэх зайгүй энд тэндгүй хүүхдээ тэвэрсэн эцэг эх харагдах бөгөөд тэдний олонхын нүдний цог унажээ. Арга ч үгүй биз. Амьдралынх нь гэрэл гэгээ болсон бяцхан үрс нь эдгэшгүй өвчинд шаналж байгааг харж мэдэрсэн ч тэднийхээ төлөө юу ч хийж чадахгүй байна гэдэг хүн гэдэг бодгалийн хувьд хамгийн хүнд даваа. Цусны хавдрын эмчилгээний зардал, эм өртөг өндөртэй мөн түгээмэл бус байдаг талаар ч эцэг эхчүүд хэлж байлаа. Түүнчлэн эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс хэдэн долоо хоног хүүхдээ эмнэлэгт хэвтүүлэх гэж дараалал хүлээдэг. Шинээр хэвтэхээр ирж буй хүмүүс ор гарч, эмнэлгийн бараа харсандаа баярлаж, хөдөө, орон нутгаас ирсэн хүүхдүүд, түүний асран хамгаалагч, эцэг эх умгар өрөөнд хэцүүхэн байдалтай өдөр хоногийг өнгөрөөж буйг харлаа.
Эмнэлгийн өргөтгөлийн барилгын явцыг сонирхон ЭХЭМҮТ-өөс урагш байх шинэ барилгын үүдэнд ирэв. Энд Хүүхдийн хавдрын зургаан давхар эмнэлэг босчээ. Цонхнуудыг нь байрлуулж гадна өнгөлгөөг бараг хийж дуусч. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нэг ч эмнэлгийн барилга ашиглалтад ороогүй байхад хэдхэн жилийн дотор хандиваар боссон барилга гэхээр сэтгэлд нэг л өег сайхан харагдлаа. Энэ бол орон сууц, оффиссын барилга бус эмнэлгийнх учир хэрэглэх тоног төхөөрөмж авахад хэрэгтэй мөнгө нь барилга барьсан төсвөөс бага байхгүй нь тодорхой. Тэгээд ч Ажиа гэгээн Лувсантүвдан Хүүхдийн хавдрын эмнэлгээ хэрэглэх тоног төхөөрөмжтэй нь иж бүрнээр нь хүлээлгэн өгөхөөр хичээж буй. Эмнэлгийн барилгын ажлын явцын талаар ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагаас тодруулахад “ Өнөөдөр манай эмнэлгийн хүүхдийн цусны төвд арван хүүхэд ирж хэвтсэн. Хүүхдийн эмнэлэг маань төрөлжсөн нарийн мэргэжлийн 19 тасагтай. Гэхдээ нэг тасгийн тоогоор бусдыг нь барагцаалж болохгүй. Хүүхдийн хавдар нэмэгдсээр байгаа учраас хавдрын эмнэлгийн өргөтгөлөө ашиглалтад оруулмаар байна. Хүн бүр бага гэлтгүй хандив өгөөрэй гэдгийг хэлье. Манай эмнэлгийнхэн аравдугаар сарынхаа цалингаасаа нэг өдрийнхөө цалинг хандивласан. Тэр бүү хэл хүүхдүүд өөрсдөө ажил хэрэг болгоод хандивын аян зохион байгуулах болсон” гэдгийг хэлж байлаа. Мөн хүүхдийн эмнэлэгт ажиллах эмч ажилчдыг эмнэлгийн 2014 оны бүтцэд тодорхой өөрчлөлт оруулж орон тоог батална. Ер нь, бэлтгэгдсэн боловсон хүчний нөөц дутагдалтай байгаа гэв.
Хүүхдийн хавдрын эмнэлгийг гурван тэрбум төгрөгийн өртөгтэйгээр “Тэргүүн чансаа” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 50 ортой долоон давхар эмнэлэг баригдах юм. Ингэхдээ нярайн эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын, хавдартай хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлэх тасаг болон эцэг эхчүүдийн байрлах өрөө баригдана. Тус төвийн эхний ээлж ашиглалтад орсноор 150 хүүхдийг хүлээн авч эмчлэх бол хоёроос гурван жилийн дараа гэхэд хавдраар өвчилсөн бүх хүүхдийг хүлээн авч, оношилж, эмчлэх боломж бүрдэх юм. Монголд хүүхдүүдийн дунд тохиолддог зургаан төрлийн хавдар байдгаас 32-35 хувь нь цусных байдаг аж. Уг нь хүүхдэд тохиолдож байгаа хавдрын өвчлөлийг ЭХЭМҮТ буюу хүүхдийн бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн эмч нар эмчлэх ёстой ч манайд ийм боломж байдаггүй. Өнөөг хүртэл цуснаас бусад төрлийн хавдрын өвчтэй хүүхдүүдийг Хавдар судлалын үндэсний төв хүлээн авч эмчилсээр иржээ. Хэрэв уг эмнэлэг 2014 онд ашиглалтад орвол ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д шилжүүлэх юм байна.
Манай олигархиуд сайхан хүүхэн, сайн морь гэхээр л хамаг байдгаа барьж гүйгээд ганц морийг хэдэн зуун саяар худалдан авах болсон энэ цаг үед бидний хойч ирээдүй болсон бяцхан үрсэд маань хэрэгтэй эмнэлгийн хандивт Монголоос хандивласан мөнгө даанч чамлалттай бага юм билээ. Харин гадаадад суугаа монголчууд багагүй мөнгөн хандив өгчээ. Үнэндээ миний л хүүхдэд тохиолдоогүй бол яамай гэсэн амиа бодсон монгол зан энд л цухалзах бус уу. Хүүхдийн хавдрын эмнэлэг барихад бидний сэтгэл дутаж байна. Ямартай ч хүүхдийн хавдрын эмнэлэгтэй болчихвол хавдартай хүүхдүүдийн эмчилгээг гэр бүлийн уур амьсгал бүрдүүлсэн, хүүхдэд ээлтэй, цэвэр орчинд хийх боломж бүрдүүлэх юм. Түүнчлэн бүх төрлийн шинжилгээ хийх лаборатортай, орчин үеийн эмнэлгийн стандартыг бүрэн хангасан цусны эмгэг хавдрын эмчилгээ, оношилгооны иж бүрэн төв болох юм. Тиймээс сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар өвчиндөө зовж шаналсан хүүхдүүд өвчнөө илааршуулах эмнэлэгтэй болж, тохилог орчинд эмчилгээгээ хийлгэх өдөр ойрхон гэдэгт итгэхийг хүснэм.
1 Сэтгэгдэл
Гэрч
Хавдрын төвийн тасгийн эрхлэгч нар ба их эмч нар захиралдаа атаархан захирлын даалгасан өвчтнүүдийг алдаг зуршил тогтсон байна.
2020.01.13
























