АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Хүүхдүүдийн амь насанд чимээгүйхэн халдах эрх

Сумын сургуулийн босгыг хөөрч догдлон алхаж байсан тэртээ 15 жилийн өмнө. Эрдмийн их өргөөнд орсон өдрөөсөө л өөрийгөө том хүн болсон мэт төсөөлж, бүх зүйлээ өөрөө хийх гэж хичээн, зөрүүдэлж эхэлсэнсэн. Хувцсаа өөрөө өмсч, нүүр гараа угааж, үсээ ч самнах гэж ээжийнхээ ажлын цагаас хумслан зүтгэдэг байсан маань хүүхэд насны гэгээн дурсамж. Гэхдээ сургуульд орсон жилийн хамгийн хэцүү зүйл нь өвлийн хүйтэнд гадаах бие засах газарт очих. Мөстөж хөлдсөн шалан дээр нь хальтирч уначих вий гэж айхаас эхлээд, давхарлаж өмссөн өвлийн хувцсаа тайлах нь хүртэл тээртэй санагддаг байж билээ. Гэтэл 15 жилийн дараа ч сургуулийн маань энэ байдал хэвээрээ. Гар угаах тухай бол яриад ч хэрэггүй. Сумын сургуулиудын усны хангамжийг шийдсэн зүйл байдаггүй болохоор тэр.
Тэгвэл ЕБС, цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилгын хүрээнд сургуулийн бие засах газар, гар угаалтуурын тоог нэмэгдүүлж, нөхцөлийг нь сайжруулахаар болжээ. Иймээс БШУЯ “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ундны ус болон ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн нийтлэг шаардлага” боловсруулахаар ЭМЯ болон БХБЯ-тай хамтран ажиллаж байгаа аж. Энэ нийтлэг шаардлагын төслийн хэлэлцүүлэг өчигдөр эхэлж, олон талын мэргэжилтнүүд чуулж байна. НҮБ-ын Хүүхдийн сан, БШУЯ, ЭМЯ, БХБЯ, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн зөн, АСF Францын төрийн бус байгууллага, Хүүхдийг ивээх сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын газар мөн сургууль, цэцэрлэгийн төлөөлөл оролцсон томоохон хурал боллоо.
Хэлэлцүүлгийн нээлтийн үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл Мухамед Халл “Би Монгол орноор олон удаа аялж, олон газар үзсэн. Ингэж явахдаа сургууль, цэцэрлэгүүдээр ч орж явлаа. Монголд олон улсын шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй ганц ч сургууль, цэцэрлэг байсангүй. Нийслэлийн сургуулиуд энэ шаардлагыг хангахгүй гэж үү гээд гайхах хүн гарах байх. Гэхдээ сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муугаас нэг ангид даац хэтрүүлэн хичээллэдэг. Үүнийхээ хэрээр ариун цэврийн өрөө хүрэлцээтэй байх ёстой. Тиймээс ариун цэврийн өрөөнүүдээ сайжруулах хэрэгтэй байна. Монгол Улс боловсролын салбартаа их хэмжээний төсөв өгдөг ч, энэ нь ус, ариун цэврийн асуудалд зарцуулагддаггүй. Хяналт үнэлгээ, мэдээллийн систем дутмагаас төсвийг юунд зарцуулах, зөв хуваарилах тал дээр учир дутагдалтай. Сургууль, цэцэрлэг бол түншлэлийн байгууллага. Эх оронд ирээдүйг бэлтгэдэг. Тиймээс энэ асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй. Бидний ярьж байгаа асуудал хэдийгээр жижиг юм шиг сонсогдох ч хүүхдийн амь настай холбоотой зүйл. Нэг сургуульд бохироос болж, онц аюултай халдварт өвчин тархахыг үгүйсгэхгүй. Хүүхдүүд бол нийгмийн томоохон агент. Тийм ч учраас тэднээр дамжуулан нийгмийг зөв чиглүүлэх хэрэгтэй” хэмээн ярьсан юм.
Үнэхээр түүний ярьсан зөв. Гэтэл манай улсад ЕБС, цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний стандарт, ариун цэврийг сахиулах журам байхгүй. Өнөөдөр л үүнийг ухаарч “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ундны ус болон ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн нийтлэг шаардлага” гэсэн зүйл батлах гээд хэлэлцэж байгаа нь энэ. Үүнээс өмнө сургуулиасаа халдвар авч шарласан, салхин цэцэг туссан, янз бүрийн томуу туссан хүүхэд хэдэн зуун мянгаар тоологдохыг мэдэх аргагүй.
Л.Дэлгэрмаа: Бэрхшээл нь өөрөө зөрчил болчихдог
Ингээд Мэргэжлийн хяналтын газрыг төлөөлөн ирсэн ахлах мэргэжилтэн Л.Дэлгэрмаагаас зарим зүйлийг тодуулсан юм.
-Мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд ямар стандартын дагуу хяналт тавьж байсан бэ?
-1995 онд баталсан сайдын тушаалд сургууль, цэцэрлэгийн суултуур, угаалтуур нь хүүхдийн насанд тохирсон эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангасан байна гэж нарийн тусгасан байдаг. Энэ тушаал одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Сургалт хүмүүжлийн байгууллагуудад хяналт тавихдаа дээрх тушаалыг бид мөрддөг. Түүнээс боловсролын салбарын эрүүл аюулгүй орчны талаархи стандарт байдаггүй. Хүүхдийн байгууллага учраас усны хангамжаас эхлээд нарийн норм нормативыг дагах ёстой. Гэтэл Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс гаргасан зүйл байхгүй. Манай байгууллагын зүгээс аюулгүй ажиллагаа, хүүхдийн эрүүл ахуйг сахиулах талыг л барьж ажилладаг.
-Монгол Улсын хэмжээнд зориулалтын бус баригдсан барилгад үйл ажиллагаа явуулж буй олон сургууль бий. Зөрчил их илэрдэг байх даа?
-2013 оны зургадугаар сард 248 байгууллагын 43 нь зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарсан. Зориулалтын бус барилгад наах зах нь усан хангамж, ариун цэврийн асуудал нь шийдэгдээгүй учраас зөрчил гарах нь их. Бэрхшээл нь өөрөө зөрчил болчихдог юм.
-Тэглээ гээд сургуулийг хаах аргагүй шүү дээ. Нэг л сургуулийн тухай асуудал мэт боловч цаана нь хүүхдийн эрх зөрчигддөг?
-Хичээл эхэлсэн үед бол хаах аргагүй. Амарсан үед шалгалт хийгээд зөрчлийг нь арилгах тал дээр зөвлөгөө өгдөг. Гарсан зөрчлийг зарлаад байхаасаа илүү яавал арилгах вэ гэдэг дээр л анхаардаг даа.
-Тухайлбал, усан хангамжгүй сургууль, цэцэрлэгт ямар зөвлөгөө өгч, хэрхэн арилгуулдаг вэ?
-Бидэнд заасан стандарт байхгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй орчин талаасаа дүрэм журмын дагуу л зөвлөгөө өгнө. Түүнээс бид усан хангамжгүй сургуульд хөрөнгө мөнгө гаргаад асуудлыг нь шийдэж чадахгүй. Өнөөдрийн энэ хэлэлцүүлэг шиг олон талт уулзалт ч энд яригдсан зүйл ажил хэрэг болохдоо ховор.
Сонгинохайрхан дүүрэгт ийм л байна
Сургууль нь сурагчдад хэрэглээний ус болон ариун цэврийн эрүүл ахуйн зөв дадлын талаар сурч мэдэх орчин байх ёстой. Өөрөөр хэлбэл, ундны болон гар угаах усан хангамж, ариун цэврийн байгууламжууд нь бүрэн ажиллагаатай үргэлж ашиглах боломжтой байх шаардлагатай гэсэн үг. “Эй Си Эф” олон улсын байгууллагаас Сонгинохайрхан дүүрэгт судалгаа хийжээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн “Сургуулийн ус ариун цэвэр эрүүл ахуйн үнэлгээний багц”-д тулгуурлан гаргасан уг судалгаанд Сонгинохайрхан дүүргийн 15 сургууль хамрагдсан байна. Эдгээр сургуулийн ес нь орон сууцны, үлдсэн нь хотын захын гэр хороололд байрладаг аж. Гэхдээ 13 сургууль нь төвлөрсөн дулааны шугамд холбогдсон тогтмол усан хангамжтай бол 74, 106 дугаар сургууль хэрэглээний усаа усны машинаар зөөвөрлөдөг байна.
НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан стандартын дагуу нэг хүүхэд дунджаар өдөрт таван литр ус хэрэглэх ёстой аж. Гэтэл судалгаанд хамрагдсан сургуулиудаас дөрөв нь үүнийг хэрэгжүүлэх боломжгүй байж. Дээрх хоёр зөөврийн устай сургуульд 105, ахлах ангийн бүлэгтэй хоёрдугаар сургууль нэмэгдэж байна. Энэ хоёр сургуулийн хувьд шугам сүлжээ нь элэгдэж муудсанаас ус хүчтэй даралттай ирвэл задарч, цуурах аюултай гэнэ.
Харин сургуулийн нэг хүүхдэд ногдох угаалтуурын хувьд үндэсний стандартын дагуу судалгаа хийжээ. Энэ стандартад нэг угаалтуурт өдөрт 40-50 сурагч гараа угаана гэж заасан байдаг.
Гэтэл дээрх 15 сургуулийн долоо нь л энэ шаардлагыг хангаж. Үлдсэн сургуулийн хувьд 100-гаас дээш хүүхэд ногддог гэсэн тоо гарсан нь үнэхээр харамсалтай.
Зарим сургууль угаалтуур ямар хэрэгтэй болохыг ойлгодоггүй мэт. Ариун цэврийн өрөөндөө суултуурын тоог нэмэх ч, ганцхан угаалтууртай байх нь хэвийн үзэгдэл. Ийм л байх ёстой мэт санадаг нь ч бидний буруу биш. Нийтлэлийнхээ эхэнд сумын сургуулийн гадаах бие засах газрын тухай дурдсан. Гэтэл нийслэлд ийм асуудалтай сургууль байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 74 болон 105 дугаар сургууль. Зөөврийн устай болохоор арга ч үгүй биз ээ. Судалгаанд хамрагдсан ихэнх сургууль багш, сурагчдын тусдаа бие засах газартай байсан бол хөгжлийн бэрхшээлтэй сурагчид зориулсан сургууль ганцхан 00-той байх жишээтэй. Гэтэл дээрх 15 сургуулийн 25087 сурагчийн 0.51 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тоо гарч.
НҮБ-ын гаргасан норм стандартад 25 эмэгтэй сурагч болон нэг багш дундаа нэг суултуур, 50 эрэгтэй сурагч болон нэг эрэгтэй багшид нэг суултуур ногдохоор заасан байдаг. Харин манай улсын үндэсний стандартад нэг суултуурыг 60 сурагч хэрэглэнэ гэж заажээ. Гэтэл дээрх судалгаанд хамрагдсан 15 сургуулийн гуравт нь л 60 сурагчийн дунд нэг суултуур ногддог байна. Үлдсэн 12 буюу 80 хувь нь үндэсний стандартдаа ч хүрэхгүй байгаа тоо гарчээ.
Ариун цэврийн асуудал бүрэн шийдэгдээгүй тул бага ангийн хүүхдүүд үдийн хоол хөтөлбөрт хамрагдахынхаа өмнө гараа нойтон сальфетикаар арчдаг байна. Багш нар үүнийг найдвартай ариутгал гэж үздэг ч олон улсын судалгааны газраас энэ аргыг төдийлэн ойшоогоогүйгээ ч судалгааныхаа дүгнэлтэд тусгажээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байдал ийм л байна. Гэхдээ судалгаанд хамрагдсан сургуулиудын талаас илүү хувь нь орон сууцны хороололд байрладаг. Гэтэл нийслэлд гэр хороолол дунд хэдэн сургууль бий билээ. Хөдөөгийн сургуулиудыг дээр нь нэмэхээр ямар үзүүлэлт гарах нь тодорхой харагдах шиг...
П.Дэндэв: Усаа хоёр км-ийн цаанаас 40 литрийн бидоноор зөөдөг
Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн захирал П.Дэндэвээс сургуулийнх нь ариун цэврийн өнөөгийн байдлын талаар тодрууллаа.
-Хөдөөгийн сургуулийг төлөөлж өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байна. Танай сургууль усны хангамжаа хэрхэн шийдэж байна вэ?
-Манай сургууль 1073 сурагчтай. Үүний 140 нь дотуур байранд амьдардаг. Нийслэлийн сургуулиуд усан хангамжаа нэгдсэн шугамаас авдаг бол хөдөөнийхөнд энэ нь маш хүнд асуудал. Бидний хувьд ахуйн хэрэглээний усаа хоёр км орчмын цаанаас 40 литрийн бидоноор зөөдөг.
-Бага ангийн сурагчдын хувьд усны хэрэглээ өндөр байх ёстой. Үдийн цай уухаас эхлээд л гараа угаах шаардлага гарна. Тэгвэл энэ хүндрэлтэй асуудлаас гарах гарц юу байгаа бол?
-Хоёр км-ийн цаадах худгийг ойртуулах зайлшгүй шаардлагатай байгаа л даа. Ингэхийн тулд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцох байгууллагуудад санал тавьж хамтран ажиллах хүсэлтэй байна.
-Хөдөөний сургуулийн дотуур байрны усан хангамжийг хэрхэн шийдэж байгаа бол?
-2009 онд ус шүүрүүлэх төхөөрөмж тавьснаар хүүхдүүд хоёр долоо хоногт нэг удаа усанд орох, хувцсаа угаах, ээлжээр бие засах цөөн суултуурын асуудлаа шийдэж чадсан.
-Сургуулийн хичээлийн байрны усан хангамжийг ч энэ мэтээр шийдвэрлэх боломжтой юу. Судалж үзсэн үү?
-Төсөл бичээд гадаадын тусламжийн байгууллагуудад хандвал болохгүй зүйлгүй л дээ.
-Заавал гадаадын тусламжийн байгууллага хүлээж суухаар салбарын яаманд өгвөл дээр юм биш үү?
-НҮБ-ын Хүүхдийн сан дотуур байранд ус шүүрүүлэх төхөөрөмж хийж өгсөн. Хөдөөгийн сургуулиас хамгийн олон хүүхэдтэй нь учраас манай сургуулийг сонгосон хэрэг. Манайх барилга байшинтай холбоотой томоохон асуудлаа шийдүүлэхээр яаманд хандсан байгаа л даа.
Дөрвөн жилийн яриа биш байгаасай
Хууль дүрмийн гадуур өнгөрсөн ЕБС, цэцэрлэгийн усан хангамж, ариун цэврийн асуудал ингэж л ирээдүйг маань чимээгүй залгисаар. Өвлийн улиралд идэвхтэй тархдаг шар өвчин үүсгэгч элэгний B, C вирус олон жилийн дараа гэнэт идэвхжихээрээ хүний амийг хормын зуур л авч оддог жишээ олон харсан. Тэгвэл бохир гар, ахуйгаар дамждаг энэ халдвараар бяцхан үрс маань бага насандаа өвдөх нь их. Сургууль, цэцэрлэгтээ тохой нийлүүлэн суусан найзаасаа аюулт өвчин дамжуулан авснаа ч мэдэхгүй хүндрүүлж, ком болох нь ч энүүхэнд. Хэдийгээр сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу хэдий ч дахиж нэмж барих хөрөнгөгүй бол байгааг нь өөд татах хэрэгтэй. Энэ жилийн хувьд ЕБС-д 504 мянга, цэцэрлэгт 191 мянга 800 хүүхэд суралцаж буйгаас тэдний төлөө хийсэн ажил, гаргасан мөнгө энэ хэрээр үржигдэж үнэ цэнэтэй болно гэдгийг эрх мэдэлтнүүд маань ойлгох цаг иржээ. Ийм бага зүйлийг томруулж ярилаа гэх хүн гарах л байх. Гэхдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ асуудалд нааштай хандаж, яриа төдий ч гэсэн хөндөж байгаад нь баярлахын сацуу сонгуульт хугацаандаа ярьчихаад, дуусахаар нь орхичих вий гэж сэрэмжилсний үүднээс л бичсэн хэрэг. Туулай мэлхийг басч байж, уралдаад хожигдсоны үлгэр бидний амьдралд ойрхон байна...

0 Сэтгэгдэл