АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Цаазын ялын дараа моргед сэржээ
Хар тамхины хууль бус наймааны хэргээр цаазын ял авсан 37 настай эр моргед сэргэсэн хачин хэрэг Иранд гарчээ. Ираны хуулийн дагуу цаазын ялыг гүйцэтгээд 12 минутын дараа эмч нар хэрэгтэнг нас барсан гэж үзэн моргед шилжүүлсэн аж. Гэтэл маргааш нь хэрэгтний гэр бүлд цогцсыг нь хүлээлгэж өгөхөөр засч янзалж байсан моргийн ажилтан цаазын ял авсан эрийг амьсгаатай байгааг мэдэрчээ. Орон нутгийн хуулийнхан түүнийг дүүжилж хороох ёстой учраас ахин биеийг нь тэнхрүүлэх хэрэгтэй гэж үзсэн бол цаазын ялыг гүйцэтгэгчид нэгэнт ялын тогтоолыг гүйцэтгэсэн гэж үзсэн учраас шууд нүд аниулах хэрэгтэй гэж. Харин шүүгч Эрфан “хэрвээ хэрэгтэн амьд гарч чадвал түүний хэргийг ахин нэг нарийн нягтлах шаардлагатай” хэмээн үзэж байна гэжээ. Хэрэгтнийг гурван жилийн өмнө хар тамхины хууль бус наймаа эрхэлсэн хэмээн үзэж баривчилсан аж. Исламын хуулиар цаазын ял гүйцэтгэхээс өмнө хэрэгтэн эрүүл мэндийн хувьд ямар нэг шалтгаангүй байх ёстой аж. Гэхдээ цаазаар авах ялыг жирэмсэн эмэгтэй, комд орсон хүнд ч өгч болох тухай хуульд нь заалт бий.
hargis yum be hehehe

0 Сэтгэгдэл
Buyan
Эргүү сэтгүүлчээ моргед гэж юу юм "моргод" гэж бичээч ээ
2013.10.19
2013.10.18