Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Тарьсан модоо арчилж, ургуулна
Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”
НӨҮГ-аас “Эко сургалт” зохион байгуулсан байна. Нийслэлийн ногоон
байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог идэвхижүүлэх, мод тариад
орхих биш арчлах, услах нь чухал болохыг сурталчлан таниулах зорилготой
уг сургалтад нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан
орлогч Т.Бат-Эрдэнэ болон хавар, намрын мод тарилтад оролцсон 32
байгууллага, аж ахуйн нэгжийн 700 орчим иргэн оролцлоо. Оролцогчид
тарьсан модныхоо ургалтын явцтай танилцаж, цаашид хэрхэн арчлан ургуулах
талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан юм. Мөн нийслэлийн өдрийг угтан
НИТХ, НЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар-Ногоон
ирээдүй” аяны хүрээнд иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, цаг
уурын өөрчлөлтийн эсрэг иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх
дэлхий- Ногоон ирээдүй” зурагт хуудасны уралдаан зарласан. Уралдааны
бүтээлийг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн
авна.

0 Сэтгэгдэл