Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ижил хүйстнүүдийн хуримыг хийлгээгүй хотын захирагчийг хорино
Францад хэрвээ ижил хүйстэн хосын хуримыг хийлгээгүй бол хотын захирагчийг нь хорих ялаар шийтгэхээр болжээ. Тус улсын Дээд шүүхээс ингэж шийдсэн бөгөөд хэрвээ ижил хүйстэн хос гэрлэхээр шийдээд, хотын захиргаа нь тэднийг хүлээн зөвшөөрөхгүй, хуримыг нь хийлгэхээс татгалзсан бол захирагчтай нь хуулийн хариуцлага тооцдог болж байгаа аж. Хуулийн хариуцлага гэдэг нь 400 мянган фунттэй тэнцэх хэмжээний торгууль, гурван жил хүртэл хорих ялаар хэмжигдэж байна.

Франц улс өнгөрсөн тавдугаар сард ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хууль баталж, Винсент Обин, Бруно Бойлю хэмээх хоёр эрэгтэй гэрлэлтээ батлуулсан анхны хос болсон юм. Гэвч уламжлалт гэр бүлийг дээдэлдэг нийгмийн бүлгүүдээс ижил хүйстний харилцааг үл хүлээн зөвшөөрсөн хандлага хүчтэй хэвээр байгаа юм. Тиймээс баталсан хуулиа хүчин төгөлдөр үйлчлүүлэхийн тулд ижил хүйстнүүдийн гэрлэлтэд ямар ч тохиолдод саад учрахгүй байх үүднээс Дээд шүүхээс дээрх шийдвэрийг гаргажээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл