Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Эйфелийн цамхагтай эн зэрэгцэх ”Морин хуур цогцолбор” барина
Төр хувийн хэвшлийн байгууллага гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий “Констракшн Монголиа-2013” үзэсгэлэн Буянт-Ухаа спорт цогцолборт болж байна. Эл үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл болох юм.
Үзэсгэлэнг БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа нээж хэлэхдээ, “БХБЯ, БХТ хамтран “Констракшн Монголиа-2013” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж байна. Төрийн ордонд болсон хуралд олон улсын 800-гаад зочид, төлөөлөгчид оролцлоо. Энэхүү үзэсгэлэн, хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Барилгын салбар эрчимтэй хөгжиж буй энэ үед эл үйл ажиллагаа хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Байгальд ээлтэй тоног төхөөрөмжийг судлах, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд хамтран ажиллах түншээ олоход туслах, ирэх оны өнгө төрхийг тодрхойлох энэ үзэсгэлэнгийн зорилго оршиж байгаа юм. Энэ зорилгодоо хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэлээ.
Тус үзэсгэлэнд “Орчлон констракшн”, “Морин хуур тауэр”, “Бэрэн Групп”, “Одкон” ХХК, “Баганат Өргөө Групп”, “Нишин-Илч” зэрэг барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй байгууллага оролцож байна. Эдгээр байгууллагуудаас “Морин хуур тауэр” компанийн 2013-2017 оны хооронд хэрэгжих “Морин хуур цогцолбор” төсөл олны анхаарлыг татаж байлаа. АНУ-ыг Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөөгүйгээр, Францыг Парис хотын Эйфелийн цамхаггүйгээр төсөөлөх аргагүй. Харин Монгол Улсад тун удахгүй эдгээр алдарт байгууламжтай энэ тэнцэхүйц “Морин хуур цогцолбор” сүндэрлэн босох гэж байна. Энэхүү өндөр цамхгийг цогцлоон барих төслийг ажил хэрэг болгохоор зорьж буй “Морин Хуур Цогцолбор” төслийн хэрэгжүүлэгч, “Морин Хуур Тауэр” ХХК-ийн ерөнхий захирал Р.Ганхуягтай ярилцлаа.
-"Морин хуур цогцолбор” төслийнхөө талаар товч танилцуулна уу?
-Уртын дуу, хөөмий, морин хуур гурав бол монголчуудын эртнээс уламжлагдаж ирсэн соёлын гайхамшигт өв их эрдэнэ юм. Иймээс үндэсний өлзий билэг, өрнөн дэгжихүйн хийморь болсон морин хуур хөгжмийг монгол үндэсний бахархал болгон мөнхжүүлэх, дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилгоор морин хуур хөгжмийн зэмсгийн хэлбэртэй, 300 гаруй метр өндөр цогцолбор барих төслийг “Морин хуур тауэр” ХХК хэрэгжүүлж байна. Монгол соёлын молор эрдэнэ Морин хуур цогцолбор сүндэрлэн боссоноор дэлхийн орчин үеийн өндөр барилгуудын тоонд багтаж, Монгол орны нэрийн хуудас, бахархал болох төдийгүй, үндэсний өв соёлоо хүндэтгэн дээдлэх соёлын их өргөө болох юм.
-Морин хуурын хэлбэртэй өндөр барилга гэхээр их сонирхолтой санагдаж байна. Барилгын онцлог болоод билэгдлийн тухайд?
-Хэлбэр дүрс, утга агуулга, түүх соёлын хувьд морин хуур хөгжим үнэхээр хосгүй, дахин давтагдашгүй оюуны бүтээл. Морин хуур цогцолбор орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтыг түүх соёлын өв уламжлалтай хослуулсан, дэлхийн барилгын түүхэнд шинэ өнгө аяс нэмсэн уран цамхаг байгаасай гэж билэгдэж байна. Морин хуур цогцолборын өндрийн хэмжээгээрээ Эрх чөлөөний хөшөөнөөс гурав дахин том, Эйфелийн цамхагтай эн зэрэгцэх гэдгээрээ бас онцлогтой.
-Морин хуур цогцолборын бүтэц, байгууламж нь ямар байх бол?
-Товчхон тайлбарлахад цогцолбор маань 90 гаруй мянган ам.метр талбайтай бөгөөд Морин хуурын толгойн хэсэг, дээд доод чих, иш, цар, суурь, гадаад талбай гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Хуурын толгойн хэсэгтээ шүншигтэй, чихний хэсэгт алсыг харах битүү шилэн тавцан, ишний хэсэгт мөнгөн аяга хэлбэртэй ресторан байхаар зураг төслөө баталсан. Харин царын хэсэг 30 давхар бөгөөд гадна ханыг төгсгөлгүй үргэлжлэх түмэн наст хээгээр чимэх юм. Суурь хэсэгт автомашины битүү зогсоолыг бий болгоно. Гадаад талбайд амарч зугаалах таатай орчинг бүрдүүлж, түүх соёлын дурсгалын олон сайхан дурсгал бүтээлээр чимэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ мэтээр монгол уламжлал, соёл, зан заншил дээр тулгуурлан Монголын онцлогийг илэрхийлсэн бүтээн байгуулалтыг хийхээр зорьж байна.
-Дотоод тохижилт, үйлчилгээний тухай дэлгэрүүлэхгүй юу?
-Цар буюу морин хуурын их биеийн үндсэн хэсэг 30 давхар. Дээд гурван давхарт Ёслол хүндэтгэлийн өргөө, Төрт ёсны музей, Их хаадын болон Ерөнхийлөгчийн номын сан, Дэлхийн музей, Уран зургийн галерей, Монгол туургатны генетикийн төв, Одон орон судлалын төв, Археологи, антроплогийн төв, Монгол гэрийн музей, Монгол бичгийн өргөө, Монголын их хөлгөн туульс, хөгжмийн зэмсгийн өргөө, Хурим ёслолын өргөө зэрэг танхимуудтай байхаар төлөвлөж байна. Бусад давхруудад олон улсын өндөр зэрэглэлийн хүлээн авалтын танхим, албан байгууллага, компани, орчин үеийн үйлчилгээний төв, зочид буудал, ресторан, үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр байршина. Сонирхуулж хэлэхэд, нэгдүгээр давхарт Молор эрдэнийн морин хуур шүтээн хөшөөг босгохоос гадна "Морин хуур" чуулгын орчин үеийн концертын их танхим, Морин хуурын түүхийн музей байгуулах юм.
-Морин хуур цогцолбор хэзээ, хаана баригдах вэ?
-Морин хуур цогцолбор Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд барина. Төсөл маань 2013 оноос 2017 оны хооронд хэрэгжинэ.
-Төсөл ямар шатандаа явж байгаа бол?
-Батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ онд эхлүүлсэн төслийн эхний бэлтгэл ажил дуусч байна. Одоо барилгын зургийн олон улсын тендер шалгаруулах ажлыг эхлүүлэхээр холбогдох бичиг баримтын бүрдлийг боловсруулж байна.
-Энэ төслийг хэн санаачилав?
-Төслийг Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөний эх загвар, Их Майдар цогцолборын зураг төслийг зохиосон Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэмбилэг санаачилсан. Одоо төслийн хэрэгжүүлэгчээр “Морин Хуур Тауэр” ХХК ажиллаж байна.
-Ийм том бүтээн байгуулалтыг хийхэд нарийн тооцоо, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй байх. Энд хичнээн төгрөгийн төсөв хөрөнгө шаардагдах вэ?
- Бид төслөө олон улсын жишгийн дагуу судалгаа шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэл, архитектор зураг төслийг нарийн боловсруулж, шат дараалсан байдлаар хэрэгжүүлнэ. Урьдчилсан тооцоогоор нийт 300 сая орчим ам.долларын санхүүжилт шаардагдаж байна. Гарааны хөрөнгө оруулалтыг бид өөрсдөө гаргана. Цаашдаа санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах болно.
-Төр, засгийн зүгээс хэр дэмжиж байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар морин хуур хөгжмийг төрийн ивээлд авч, монгол түмнийг морин хуураа дээдлэн хайрлаж явах зарлиг болгосон байдаг. Бид Морин хуур цогцолбор төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан танилцуулсан. Ерөнхийлөгчийн зүгээс тааламжтай хүлээн авч, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын захиргаатай хамтран ажиллах санал солилцож байна.
-Энэ цогцолбор ашиглалтад орсноор Монголын эдийн засаг, аялал жуулчлалд ямар хувь нэмэр оруулах вэ. Энэ талын тооцоо судалгаа байна уу?
-Аливаа зүйлийн эхлэлийг тавих хамгийн чухал байдаг. Мэдээж хувь нэмэртэй. Монгол үндэсний өв уламжлалыг үзэж сонирхох гадаадын жуулчдын тоо нэмэгдсэнээр Монголын эдийн засагт зохих хувь нэмэр оруулж, аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт бий болно гэж тооцоолсон. Урьдчилсан тооцоогоор 500 гаруй ажлын байр шинээр бий болно. Хамгийн гол нь олон улсын барилгын стандартын шаардлага хангасан томоохон бүтээн байгуулалтыг байгуулж чадсанаар монголын залуу үеийнхэн бахархах нэгэн өргөөтэй болж, Монгол орны содон дүр төрх гадаад улс орны сонорт хүрнэ.
-Монголд баригдаж байгаагүй томоохон бүтээн байгуулалт гэдгээрээ олны анхаарал татна. Гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хэр хамтарч байна вэ?
-Морин хуур цогцолбор нь Монголын өв соёл, бахархалын томоохон байгууламжуудыг нэг дор нэгтгэсэн цогцолбор болох тул төр засгийн дэмжлэг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, олон улсын мэргэшсэн байгууллагууд, Монголын туршлагатай зөвлөх мэргэжилтнүүд, түүх соёлын чиглэлийн эрдэмтэн мэргэд, ард түмний хамтын оролцоо, дэмжлэг ихээхэн чухал юм. Бид гадаад, дотоодын олон байгууллагатай хамтран ажиллаж, туршлага солилцож байна. “Өндөр барилга, хотын байгууламжийн зөвлөл” (CTBUH) хэмээх олон улсын мэргэжлийн байгууллагад “Морин Хуур Тауэр” ХХК албан ёсны гишүүнээр элсээд хоёр жил боллоо. Тус байгууллагын албан ёсны төлөөлөгч “Construction Mongolia-2013” олон улсын үзэсгэлэнд манай урилгаар оролцож буй бөгөөд цаашид Морин хуур цогцолбортой хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцээр хийнэ гэлээ.
“Констракшн Монголиа-2013” үзэсгэлэнд аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар (ГХБХБГ)- ынхан орон нутагтаа хийж буй бүтээн байгуулалтын ажлыг танилцуулсан юм. Энэ үеэр Архангай аймагт хийж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцсанаа хүргэе. Архангай аймгийн ГХБХБГ-ын Ч.Отгонжаргал, “Манай аймаг энэ жил хамгийн их бүтээн байгуулалт хийсэн. Тухайлбал, аймгийн Хөгжимт драммын театр байгуулахаар тендер зарлаж, гүйцэтгэгчээр “БЦХ” компани шалгарч ажлаа эхэлсэн. Мөн улсын хэмжээнд анх удаа спортын гүнзгийрүүлсэн сургалттай шинэ сургууль барина. Төслийн гүйцэтгэгчээр “Хера холдинг” компани шалгарсан. Зураг төслийн дагуу 100 хүүхдийн дотуур байр, 320 хүүхдийн багтаамж бүхий хичээлийн байр, жудогийн танхим, чөлөөт бөхийн танхим барихаар төлөвлөсөн. Түүнчлэн манай аймагУлаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон. Бидний хийж буй нэг том ажил бол гэр хорооллын өрхүүдийг цэвэр бохир усны шугам сүлжээтэй холбож байгаа. Одоогийн байдлаар 210 айл холбогдсон. Мөн 150 өрх хүсэлт гаргасны үндсэн дээр цэвэр, бохир усны шугам холбох тендерийг зарлаад байна. Аймгийн төвд 4100 айлын шинэ орон сууцны хорооллын зураг төслийг хийлээ. Мөн аймгийн хэмжээнд нэгдсэн Дулааны цахилгаан станц байгуулах талаар судалгаа явуулсан. Энэ оны улсын төсвөөс 350 сая төгрөг гаргуулж ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Ирэх онд дулааны станц барих ажлыг батлан төсвийг нь шийдээд өгчихвөл 2017 он гэхэд манай аймаг Дулааны цахилгаан станцтай болно” хэмээн ярив.
Төр хувийн хэвшлийн байгууллага гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий “Констракшн Монголиа-2013” үзэсгэлэн Буянт-Ухаа спорт цогцолборт болж байна. Эл үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл болох юм.Үзэсгэлэнг БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа нээж хэлэхдээ, “БХБЯ, БХТ хамтран “Констракшн Монголиа-2013” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж байна. Төрийн ордонд болсон хуралд олон улсын 800-гаад зочид, төлөөлөгчид оролцлоо. Энэхүү үзэсгэлэн, хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Барилгын салбар эрчимтэй хөгжиж буй энэ үед эл үйл ажиллагаа хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Байгальд ээлтэй тоног төхөөрөмжийг судлах, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд хамтран ажиллах түншээ олоход туслах, ирэх оны өнгө төрхийг тодрхойлох энэ үзэсгэлэнгийн зорилго оршиж байгаа юм. Энэ зорилгодоо хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэлээ.
Тус үзэсгэлэнд “Орчлон констракшн”, “Морин хуур тауэр”, “Бэрэн Групп”, “Одкон” ХХК, “Баганат Өргөө Групп”, “Нишин-Илч” зэрэг барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй байгууллага оролцож байна. Эдгээр байгууллагуудаас “Морин хуур тауэр” компанийн 2013-2017 оны хооронд хэрэгжих “Морин хуур цогцолбор” төсөл олны анхаарлыг татаж байлаа. АНУ-ыг Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөөгүйгээр, Францыг Парис хотын Эйфелийн цамхаггүйгээр төсөөлөх аргагүй. Харин Монгол Улсад тун удахгүй эдгээр алдарт байгууламжтай энэ тэнцэхүйц “Морин хуур цогцолбор” сүндэрлэн босох гэж байна. Энэхүү өндөр цамхгийг цогцлоон барих төслийг ажил хэрэг болгохоор зорьж буй “Морин Хуур Цогцолбор” төслийн хэрэгжүүлэгч, “Морин Хуур Тауэр” ХХК-ийн ерөнхий захирал Р.Ганхуягтай ярилцлаа.
-"Морин хуур цогцолбор” төслийнхөө талаар товч танилцуулна уу?
-Уртын дуу, хөөмий, морин хуур гурав бол монголчуудын эртнээс уламжлагдаж ирсэн соёлын гайхамшигт өв их эрдэнэ юм. Иймээс үндэсний өлзий билэг, өрнөн дэгжихүйн хийморь болсон морин хуур хөгжмийг монгол үндэсний бахархал болгон мөнхжүүлэх, дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилгоор морин хуур хөгжмийн зэмсгийн хэлбэртэй, 300 гаруй метр өндөр цогцолбор барих төслийг “Морин хуур тауэр” ХХК хэрэгжүүлж байна. Монгол соёлын молор эрдэнэ Морин хуур цогцолбор сүндэрлэн боссоноор дэлхийн орчин үеийн өндөр барилгуудын тоонд багтаж, Монгол орны нэрийн хуудас, бахархал болох төдийгүй, үндэсний өв соёлоо хүндэтгэн дээдлэх соёлын их өргөө болох юм.
-Морин хуурын хэлбэртэй өндөр барилга гэхээр их сонирхолтой санагдаж байна. Барилгын онцлог болоод билэгдлийн тухайд?
-Хэлбэр дүрс, утга агуулга, түүх соёлын хувьд морин хуур хөгжим үнэхээр хосгүй, дахин давтагдашгүй оюуны бүтээл. Морин хуур цогцолбор орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтыг түүх соёлын өв уламжлалтай хослуулсан, дэлхийн барилгын түүхэнд шинэ өнгө аяс нэмсэн уран цамхаг байгаасай гэж билэгдэж байна. Морин хуур цогцолборын өндрийн хэмжээгээрээ Эрх чөлөөний хөшөөнөөс гурав дахин том, Эйфелийн цамхагтай эн зэрэгцэх гэдгээрээ бас онцлогтой.
-Морин хуур цогцолборын бүтэц, байгууламж нь ямар байх бол?
-Товчхон тайлбарлахад цогцолбор маань 90 гаруй мянган ам.метр талбайтай бөгөөд Морин хуурын толгойн хэсэг, дээд доод чих, иш, цар, суурь, гадаад талбай гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Хуурын толгойн хэсэгтээ шүншигтэй, чихний хэсэгт алсыг харах битүү шилэн тавцан, ишний хэсэгт мөнгөн аяга хэлбэртэй ресторан байхаар зураг төслөө баталсан. Харин царын хэсэг 30 давхар бөгөөд гадна ханыг төгсгөлгүй үргэлжлэх түмэн наст хээгээр чимэх юм. Суурь хэсэгт автомашины битүү зогсоолыг бий болгоно. Гадаад талбайд амарч зугаалах таатай орчинг бүрдүүлж, түүх соёлын дурсгалын олон сайхан дурсгал бүтээлээр чимэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ мэтээр монгол уламжлал, соёл, зан заншил дээр тулгуурлан Монголын онцлогийг илэрхийлсэн бүтээн байгуулалтыг хийхээр зорьж байна.
-Дотоод тохижилт, үйлчилгээний тухай дэлгэрүүлэхгүй юу?
-Цар буюу морин хуурын их биеийн үндсэн хэсэг 30 давхар. Дээд гурван давхарт Ёслол хүндэтгэлийн өргөө, Төрт ёсны музей, Их хаадын болон Ерөнхийлөгчийн номын сан, Дэлхийн музей, Уран зургийн галерей, Монгол туургатны генетикийн төв, Одон орон судлалын төв, Археологи, антроплогийн төв, Монгол гэрийн музей, Монгол бичгийн өргөө, Монголын их хөлгөн туульс, хөгжмийн зэмсгийн өргөө, Хурим ёслолын өргөө зэрэг танхимуудтай байхаар төлөвлөж байна. Бусад давхруудад олон улсын өндөр зэрэглэлийн хүлээн авалтын танхим, албан байгууллага, компани, орчин үеийн үйлчилгээний төв, зочид буудал, ресторан, үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр байршина. Сонирхуулж хэлэхэд, нэгдүгээр давхарт Молор эрдэнийн морин хуур шүтээн хөшөөг босгохоос гадна "Морин хуур" чуулгын орчин үеийн концертын их танхим, Морин хуурын түүхийн музей байгуулах юм.
-Морин хуур цогцолбор хэзээ, хаана баригдах вэ?
-Морин хуур цогцолбор Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд барина. Төсөл маань 2013 оноос 2017 оны хооронд хэрэгжинэ.
-Төсөл ямар шатандаа явж байгаа бол?
-Батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ онд эхлүүлсэн төслийн эхний бэлтгэл ажил дуусч байна. Одоо барилгын зургийн олон улсын тендер шалгаруулах ажлыг эхлүүлэхээр холбогдох бичиг баримтын бүрдлийг боловсруулж байна.
-Энэ төслийг хэн санаачилав?
-Төслийг Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөний эх загвар, Их Майдар цогцолборын зураг төслийг зохиосон Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэмбилэг санаачилсан. Одоо төслийн хэрэгжүүлэгчээр “Морин Хуур Тауэр” ХХК ажиллаж байна.
-Ийм том бүтээн байгуулалтыг хийхэд нарийн тооцоо, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй байх. Энд хичнээн төгрөгийн төсөв хөрөнгө шаардагдах вэ?
- Бид төслөө олон улсын жишгийн дагуу судалгаа шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэл, архитектор зураг төслийг нарийн боловсруулж, шат дараалсан байдлаар хэрэгжүүлнэ. Урьдчилсан тооцоогоор нийт 300 сая орчим ам.долларын санхүүжилт шаардагдаж байна. Гарааны хөрөнгө оруулалтыг бид өөрсдөө гаргана. Цаашдаа санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах болно.
-Төр, засгийн зүгээс хэр дэмжиж байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар морин хуур хөгжмийг төрийн ивээлд авч, монгол түмнийг морин хуураа дээдлэн хайрлаж явах зарлиг болгосон байдаг. Бид Морин хуур цогцолбор төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан танилцуулсан. Ерөнхийлөгчийн зүгээс тааламжтай хүлээн авч, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын захиргаатай хамтран ажиллах санал солилцож байна.
-Энэ цогцолбор ашиглалтад орсноор Монголын эдийн засаг, аялал жуулчлалд ямар хувь нэмэр оруулах вэ. Энэ талын тооцоо судалгаа байна уу?
-Аливаа зүйлийн эхлэлийг тавих хамгийн чухал байдаг. Мэдээж хувь нэмэртэй. Монгол үндэсний өв уламжлалыг үзэж сонирхох гадаадын жуулчдын тоо нэмэгдсэнээр Монголын эдийн засагт зохих хувь нэмэр оруулж, аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт бий болно гэж тооцоолсон. Урьдчилсан тооцоогоор 500 гаруй ажлын байр шинээр бий болно. Хамгийн гол нь олон улсын барилгын стандартын шаардлага хангасан томоохон бүтээн байгуулалтыг байгуулж чадсанаар монголын залуу үеийнхэн бахархах нэгэн өргөөтэй болж, Монгол орны содон дүр төрх гадаад улс орны сонорт хүрнэ.
-Монголд баригдаж байгаагүй томоохон бүтээн байгуулалт гэдгээрээ олны анхаарал татна. Гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хэр хамтарч байна вэ?
-Морин хуур цогцолбор нь Монголын өв соёл, бахархалын томоохон байгууламжуудыг нэг дор нэгтгэсэн цогцолбор болох тул төр засгийн дэмжлэг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, олон улсын мэргэшсэн байгууллагууд, Монголын туршлагатай зөвлөх мэргэжилтнүүд, түүх соёлын чиглэлийн эрдэмтэн мэргэд, ард түмний хамтын оролцоо, дэмжлэг ихээхэн чухал юм. Бид гадаад, дотоодын олон байгууллагатай хамтран ажиллаж, туршлага солилцож байна. “Өндөр барилга, хотын байгууламжийн зөвлөл” (CTBUH) хэмээх олон улсын мэргэжлийн байгууллагад “Морин Хуур Тауэр” ХХК албан ёсны гишүүнээр элсээд хоёр жил боллоо. Тус байгууллагын албан ёсны төлөөлөгч “Construction Mongolia-2013” олон улсын үзэсгэлэнд манай урилгаар оролцож буй бөгөөд цаашид Морин хуур цогцолбортой хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцээр хийнэ гэлээ.
“Констракшн Монголиа-2013” үзэсгэлэнд аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар (ГХБХБГ)- ынхан орон нутагтаа хийж буй бүтээн байгуулалтын ажлыг танилцуулсан юм. Энэ үеэр Архангай аймагт хийж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцсанаа хүргэе. Архангай аймгийн ГХБХБГ-ын Ч.Отгонжаргал, “Манай аймаг энэ жил хамгийн их бүтээн байгуулалт хийсэн. Тухайлбал, аймгийн Хөгжимт драммын театр байгуулахаар тендер зарлаж, гүйцэтгэгчээр “БЦХ” компани шалгарч ажлаа эхэлсэн. Мөн улсын хэмжээнд анх удаа спортын гүнзгийрүүлсэн сургалттай шинэ сургууль барина. Төслийн гүйцэтгэгчээр “Хера холдинг” компани шалгарсан. Зураг төслийн дагуу 100 хүүхдийн дотуур байр, 320 хүүхдийн багтаамж бүхий хичээлийн байр, жудогийн танхим, чөлөөт бөхийн танхим барихаар төлөвлөсөн. Түүнчлэн манай аймагУлаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон. Бидний хийж буй нэг том ажил бол гэр хорооллын өрхүүдийг цэвэр бохир усны шугам сүлжээтэй холбож байгаа. Одоогийн байдлаар 210 айл холбогдсон. Мөн 150 өрх хүсэлт гаргасны үндсэн дээр цэвэр, бохир усны шугам холбох тендерийг зарлаад байна. Аймгийн төвд 4100 айлын шинэ орон сууцны хорооллын зураг төслийг хийлээ. Мөн аймгийн хэмжээнд нэгдсэн Дулааны цахилгаан станц байгуулах талаар судалгаа явуулсан. Энэ оны улсын төсвөөс 350 сая төгрөг гаргуулж ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Ирэх онд дулааны станц барих ажлыг батлан төсвийг нь шийдээд өгчихвөл 2017 он гэхэд манай аймаг Дулааны цахилгаан станцтай болно” хэмээн ярив.
Ч.Ариунболд
http://www.montsame.gov.mn
http://www.montsame.gov.mn
0 Сэтгэгдэл





















