Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Их нүүдлийг эргүүлэх “Шинэ сумын төв” төсөл
Монгол Улс 329 сумын төвтэй. Сумын төв гэхээр нэг л дүр зураг санаанд буудаг. Учир нь, Засаг даргын тамгын газар, сургууль, сурагчдын дотуур байр, эмнэлэг, Соёлын төв, холбоо, хуучнаар Худалдаа бэлтгэл ангийн түүхий эдийн агуулах, дэлгүүр гээд л тоотой хэдхэн барилга байгууламжтай. Тэгэхдээ эдгээр барилгыг энд тэнд байрлан барьснаас нэгдсэн халаалт өгөхөд их өндөр өртөг зардал шаарддаг, байшин бүрийн гадаа зуу гаруй метрийн цаана нэг модон жорлон байдаг билээ. Иймд эдгээр барилга нь тус, тусдаа гал түлж халаахаас өөр сонголтгүй. Аль ч байшинд ороход хуучны модон хаалга, олон жил болсноо илтгэх зузаан будагтай шал, чийг үнэртсэн орчин угтана.

Арга ч үгүй биз. Ихэнх сумын төв 70-90 жилийн ойгоо тэмдэглэж хашаа хороогоо будах, бөх барилдаж, морь уралдахаас хэтэрдэггүйгээс доривтой бүтээн байгуулалт хийж чадахгүй өдий хүрсэн. Тоотой хэдэн барилгынх нь “тэтгэвэрт гарах” цаг нь болсон тул олон сумын төвийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг зориулалтын бус барилгад ажиллаж байгаа юм. Үүнийг засч сэлбэхэд жил бүр улсын төсвөөс 10-12 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Ийм нөхцөлд сумын төвийн иргэд амьдрах орчин, ажлын байр, зах зээлээ дагаад аймаг, нийслэлийг зорих их нүүдлийн цуваа үүсгэхээс өөр арга байхгүй. Засгийн газраас энэ жил аймаг, сумандаа ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэхээр “Шинэ сумын төв” төсөл хэрэгжүүлж эхлээд буй. Энэ төсөл одоогоор Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж буй билээ.
Энэ “Шинэ сумын төв” төслийн цогцолбор нь тухайн сумын хүн амын тоо, ирээдүйн төлвөөс хамаарч, 1-3 давхар, орчин үеийн загвар хийцийн барилгатай, зүлэг, мод, буттай цэцэрлэгтэй байхаар төлөвлөсөн юм. Сумын төв нь өнгө засч, сургууль, цэцэрлэг нь цэмцийгээд ирэхээр шилжиж явсан иргэд нь нутагтаа эргээд ирэх болжээ. Тухайлбал, Бууцагаан сумаас шилжиж явсан 100 гаруй иргэн нутагтаа эргэн иржээ. Мөн Баянлиг сумаас шилжиж явсан иргэд ч эргэн ирж байгаа мэдээлэл бий. Баянхонгор аймагт хэрэгжиж буй “Шинэ сумын төв” төслийн ажилтай танилцах аймгийн Засаг дарга нар олон байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Архангай, Булган аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар Бууцагаан суманд баригдаж буй барилга, шинэ сумын төвийн цогцолбортой танилцсан. Тэд орон нутгийн иргэдээ канад технологийн байшин барихад одооноос сургаж өөр, өөрийн аймагт “Шинэ сумын төв” төслийг хэрэгжүүлэх ажилд дариухан орох нь зүйтэй юм байна гэдэгт санал нэгдэж байсан билээ. Үүнээс гадна Хэнтий аймгийн Засаг дарга бүх сумдынхаа Засаг даргатай ирж танилцаад “Санаж, сэдэж хийж бүтээж болдог юм байна” гээд явжээ. Бууцагаан суманд өнгөрсөн пүрэв гарагт очиход нэлээд хүчтэй салхитай байсан ч “Шинэ сумын төв”-ийн барилгын ажил ид өрнөж байв. Учир нь, тэнд баригдаж буй байшингуудын дүр төрөх аль хэдийнэ босчихсон дотор заслын ажил нь ид хийгдэж байгаа аж. Тэнд ажиллаж буй залуус “Бид ирэх сарын 1 гэхэд нээлт хийхэд бэлэн болгоно. Энэ ондоо багтааж бүх барилгаа ашиглалтад оруулна” гэлээ. Ийнхүү шинэ оны босгон дээр Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумынхан ая тухтай эмнэлэг, сургууль, сурагчийн дотуур байр гээд шинэ сумын төвд амьдрах боллоо. Цаашид үүнтэй залгаад “Орон сууцны хороолол” босгох зураг төсөл бий. Иргэд ч орон сууц бариулах захилга өгөөд эхэлжээ.
Ингээд хоёр, гурван жилийн дараа гэхэд орчин үеийн барилга, орон сууц сүндэрлэсэн сумын төв олон болох юм.
Д.Ширмэн: “Шинэ сумын төв” төслийн ажил 70 гаруй хувьтай яваа
Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэнгээс “Шинэ сумын төв” төслийн явц, өвлийн бэлтгэлийн талаар тодрууллаа.
-“Шинэ сумын төв”-ийн барилга хэзээ ашиглалтад орох вэ?
-Манай аймгийн Бууцагаан, Баянлиг сум “Шинэ сумын төв” төсөлд хамрагдлаа. Гүйцэтгэгч компанийн мэдээллээр одоогоор төслийн ажил 70 гаруй хувьтай байна. Энэ хоёр сумын ажил зургадугаар сарын 20-нд эхэлсэн. Хил гаалийн асуудлаас болж “Шинэ сумын төв” барих ажил хоёр сарын хугацаагаар саатсан. Гэхдээ өвлийн ид хүйтнээс өмнө ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани, орон нутгийнхан ч чармайн ажиллаж байгаа. Барилга хот байгуулалтын яам, манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд ч сэтгэл гарган дэмжиж байна. Үүнээс гадна энэ жил манай аймаг 23 суманд канад технологиор шинэ багийн төв бариулсан.
-Барилгын ажилд орон нутгийн иргэд хэр идэвхтэй оролцож байгаа вэ?
-Шинэ сум төсөлд манай аймгаас 260 гаруй иргэн бүтээн байгуулалтын ажилд нь оролцож байгаа. Дээр нь, хүнсээр хангах, тээвэр хийхэд оролцож буй нь нийлээд 400 гаруй хүн болно.
-Иргэд хашаандаа ийм байшин бариулах захиалга өгдөг үү?
-Захиалга их өгч байгаа. Баянлиг суманд 50, Бууцагаан суманд 40 айл канад технологиор байшин бариулах хүсэлт гаргасан.
-Ирэх жил хэдэн сумын төвийг шинэчлэх төлөвлөгөө байна вэ?
-Ирэх оны улсын төсөв хараахан батлагдаагүй байна. Ер нь, манай аймагт хэдэн төгрөгийн төсөвт өртөгтэй ажил батлахаас шалтгаална. Улсын төсөв батлагдсаны дараа ямар ямар сумын төвийг шинэчлэхээ шийднэ. Манай аймагт бүсийн төв сум дөрвөн бий. Тэднийг эхний ээлжинд шинэчлэх бодлоготой байгаа. Энэ жил нэгийг нь шинэчилж байна.
-Налгар сайхан намар болж байна. Танай аймгийн хувьд өвлийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа вэ?
-Аймгийн Иргэдийн хурлын ажлын албанаас бүрдсэн баг бүх суманд ажиллаад дүн мэдээгээ гаргалаа. Мэдээллээс үзвэл, аймгийн хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажил 90 гаруй хувьтай байна.
-Хадлан тэжээл бэлтгэх ажил ямар байгаа бол. Нэг боодол өвс хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?
-Малчид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж, хадлан тэжээл бэлтгэж байна. Мөн аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас 200 сая төгрөг төлөвлөсөн. Ингээд нөөц өвс тэжээлээ эхлээд татаж байгаа. Заавал цас орж цаг хүндрэхийг хүлээж суух ёсгүй. Иймд малчиддаа хямд үнээр өвс тэжээл өгч сум орон нутаг, хотонд нь хүргэж өгч байна. Хадлан бэлтгэх тендер зарласан. Эхний ээлжинд тендерт ялсан компани 100 сая төгрөгөөр хадлан бэлтгэж байгаа. Нэг боодол өвс малчны хотонд дунджаар 5000 төгрөгөөр очих тооцоо бий.
“Шинэ сумын төв” төслийн ажилдаа анхаарч, иргэдийн захиалгыг түр хойшлуулсан
Бууцагаан суманд хэрэгжиж буй “Шинэ сумын төв” төслийн гүйцэтгэгч “Ти ти эм би” компанийн төсөл хариуцсан ерөнхий менежер О.Энх-Амгалан.
-Та бүгдийн барьж буй энэ байшин ямар онцлог технологитой, хэдий хугацаанд барьж байгуулдаг юм бэ?
-Дан модоор хийдэг, салхи шуурганд тэсвэртэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, барихад цаг хугацаа бага зарцуулдаг, дэлхийд технологи нь шалгарсан байшин. Сууриа цутгахад гурав дөрөв хоног шаардлагатай. Тэгээд л долоо хоногийн дотор угсраад босгодог.
-Канад технологиор байшин бариулах захиалга хэр их ирж байна вэ. Нэг ам метр талбай нь ямар үнэ өртөгтэй босдог вэ?
-Канад технологийн байшин бариулах сонирхол хот, хөдөөгийн иргэдэд их байна. Бид “Шинэ сумын төв” төслийн бүтээн байгуулалтын ажил хийж байгаа болохоор тэдний захиалгыг түр хойшлуулсан байгаа. Бид ажилчдаа сургаж авч байна. Одоохондоо нэг ам.метр талбай нь 950 ам.доллараар илэрхийлэгдэх үнэтэй.
-Орон нутагт барилга барихад ямар саад бэрхшээл байна вэ?
-Бэрхшээлгүй ажил байхгүй шүү дээ. Тэр бүгдийг тоочоод суулгүй аль болох богино хугацаанд ихийг амжуулах зорилготой ажиллаж байна.
-Өөр хаана, хаана ийм барилга барьж байгаа вэ?
-Өмнөговь аймагт 500 айлын орон сууц барьж байгаа. Он гараад барьж дуусгана. Мөн Дундговь аймгийн Дэрэн суманд барьж байгаа. Нийслэлд бол олон хаус барьсан.
Үнэхээр их бүтээн байгуулалт шүү. Түүхэнд бичигдэх үйл явдал юм.
шинэ сум төслийг хэрэгжүүлэгч Их модун компаний захирал Цогтсэрэглэн болон түүний хамт олонд амжилт хүсье.

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэнгээс “Шинэ сумын төв” төслийн явц, өвлийн бэлтгэлийн талаар тодрууллаа. -“Шинэ сумын төв”-ийн барилга хэзээ ашиглалтад орох вэ?

0 Сэтгэгдэл
jak

2013.10.21
2013.10.21
2013.10.21