Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын амьдрах орчны зураглалыг анх удаа гаргалаа
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал­даанаар “Нийслэлийн гэр хорооллын амьдрах орчны газрын зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлын үр дүнгийн тухай” хэлэлцлээ. Хотын мэрийн А/785 “Нийслэлийн хороодын амьд­рах орчны зураглалыг иргэ­дийн оролцоотой гаргах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу НЗАА АНУ-ын Азийн сан, Захирагчийн ажлын алба, хорооны Засаг дарга нар хамтран гэр хорооллын 87 хороонд иргэдийнх нь оролцоотойгоор судалгаа хийж, газрын зураглалыг нь гаргажээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний үнд­сэн мэдээлэлд тул­гуур­лан нийслэл анх удаа гэр хорооллын газрын зураглалыг хийсэн бөгөөд нийтийн тээвэр, усны хүр­тээмж, боловсрол, хогийн цэг, аюултай бүс гэсэн үнд­сэн үзүүлэлтээр нь дэл­гэрэнгүй гаргасан нь энэ аж. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Гэр хорооллын газрын зураглалыг гаргаснаар хорооны аль хэсэгт юу хийвэл иргэдэд илүү хүртээмжтэй байхыг тодорхой болгох юм. Иргэд ч амьдарч буй орчноо мэдрэх, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, өөртөө болон хороондоо дутагдалтай зүйлээ тодорхойлоход хялбар болж байна. Цаашид иргэдийн тусламжтайгаар зураглалаа тогтмол сайжруулж, шинэчлэх хэрэгтэй” хэмээн онцоллоо. Түүнчлэн тэрээр “Энэ удаагийн гаргасан зураглал бол байгаа байдлаар нь гаргасан. Зураглалыг цааш нь сайжруулахдаа “Гэр хорооллын дахин тө­лөв­лөлт”-ийн төсөлтэй уял­дуу­лан шинэчлэх юм” гэ­лээ. Нийслэлийн Засаг дар­га “Юуны өмнө, бидэнд нарийвч­лалтайгаар ажиллах боломж олгосон АНУ-ын Азийн сан, Захирагчийн аж­лын албаныханд талархал илэрхийлье. Одоо харин хаана юу хэрэгтэй вэ гэдгээ сайн тодорхойл, бид хийх болно. Энэ зураглал Улаанбаатар хотод их үнэ, цэнэтэй мэдээлэл, зураглал боллоо” хэмээв. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү зураглалтай холбогдуулж, байрзүйн өөрчлөлтийн мониторинг хийх журам боловсруулж, хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
ene dahin tuluvlult dahin tuluvluud bna uu, gazriig ni 2 uruu bairaar huurch avaad bna uu
Хамгийн их уншсан