Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Титаник живж байхад эгшиглэж байсан хийл 1,5 сая долларын үнэ хүрлээ

Титаник хөлөг живж байхад хөлгийн давцан дээр хөгжимчид  тоглосоор байдаг тэр сэтгэл хөдөлгөм, бас хайрламаар дүрсийг та санаж байна уу. Живж байгаа Титаник дээр хамгийн сүүлчийн мөч хүртэл тоглож байсан хөгжимчдийн нэгнийх нь хийл олдсон нь энэ.  Энэ бол хөлгийн хөгжмийн хамтлагийн хийлч Уоллес Хартлигийн хийл. Хартли  1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд Титаник хөлгийн 1500 зорчигч, хөлгийн багийнхантай хамт живэх хүртлээ энэ хийлээ эгшиглүүлсээр байсан гэдэг. Амьд гарсан зорчигчид тэр хөгжимчдийг үнэхээр эр зориг гаргаж тэр аймшигт мөчид тоглосоор байсан гэдгийг нь нотлон ярьсан байна. Ингэснээрээ ч тэд хөлөг живж эхлэхэд  хүмүүс сандралдан үймэлдэж эмх замбараагүй байдалд орохоос сэргийлж чадсан гэдэг. Тэгэхэд л Уоллес Хартли энэ хуучин хийлээрээ хөгжимдөж байжээ.

Ослын дараа түүний хийлийг өөрийнх нь цогцостой хамт байхыг нь олсон гэдэг. Энэ хийлийг түүнд 1910 онд өөрийн нь сүйт бүсгүй бэлэглэжээ.

Энэ хийлийг Хартлигийн хийл гэдгийг  бүр 2006 онд л олж мэдсэн байна.  

Хийл сонирхогч нэгний хүү энэ хийлийг 1940-өөд оны эхээр багшаасаа бэлгэнд авч, саяхан дуудлага худалдаанд оруулахаар санал тавьсан байна. Урьдчилсан байдлаар энэ хийл 600 мянган доллараас буухгүй бололтой.
 
Уоллес Хартли хийл хөгжмөө ширэн цүнхэнд, ноттойгоо хамт хадгалдаг байсан байна. Ослын дараа яг энэ хэвээрээ олджээ.

Хартлид хийл бэлэглэсэн сүйт бүсгүй Мария Робертсон нь.

30 настай Уоллес Хартли Нельсоны нэрэмжит хөгжмийн хамтлагт тоглож байх үедээ

Уоллес Хартли хөгжмийн дунд сургуульд сурч байх үедээ авхуулсан зураг.

Түүний хийлээ хийсэнн цүнх нь.

Цүнхэнд байсан нотууд.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан