Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

141 мянган жилийн хорих ял авсан хэрэг
Орон болгоны шүүх хоригдох ялны дээд хугацааг өөрийн уламжлал, онцлогийг харгалзан тогтоодог. Энд бүх насаараа гэсэн ялыг хамааруулж үзэхгүй. Ингээд сонирхохоор их сонин дүр зураг гардаг.

Жишээлэхэд, Тайландын Чамой Тхипьясо гэгч эмэгтэйд шүүхээс оноосон хорих ял байна. Тэрээр нутагтаа хууль бус бизнесийн хатан хаан гэсэн цолтой. 1989 хатан хаан болон түүний хамсаатан долоон хүнд олон саяын хохирол учруулсан банкны луйвар хийсэн хэргээр тус бүрт  нь 141 мянга 078 жилийн хорих ял оноосон байна. Тэгэхээр тэдэнд оноосон хорих ялын нийт хугацаа нь сая 128 мянга 624 өдөр болж байгаа юм.

Цаашилбал, олон жилийн турш мянга мянган хүнд санаатайгаар захидлыг нь хүргэлгүй устгадаг байсан гэж буруутгагдсан Испанийн шууданч Габриэль Марч Грандос гэгчид оноосон ял. Шүүхээс түүнд хүргэлгүй устгасан 42 мянга 768 захидал тус бүрт есөн жил хорих ял оноосон байна. Энэ бол 384 мянга 912 жил хоригдоно гэсэн үг.

Мэдээж хамгийн өвөрмөц, гайхалтай шийдвэр гаргадаг улс нь Америк. Америкийн шүүхээс Жон Гейси гэгч цуврал алуурчинд 33 аллага үйлдсэн учраас 12 удаа цаазаар авах, 21 удаа бүх насаар нь хорих ял оноож байжээ. Энэ гаж донтон нөхрийг 1994 онд цаазаар авсан байдаг. Гэхдээ хэдэн удаа цаазаар авсныг нь тодруулаагүй юм.

Харин хамгийн олон жил хоригдоод суллагдсан хүн нь Нью-Йоркийн нэгэн зочид буудлын тээш зөөгч байсан Поль Гейдель юм. Тэрээр 1911 онд 17 настай байхдаа хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд хүн амины хэрэг үйлдсэн хэргээр шүүхийн шийтгэл авсан юм. Ингээд 68 жил 245 хоног хоригдсоны дараа 85 настайдаа 1980 оны тавдугаар сарын 7-нд суллагдаж байжээ.
0 Сэтгэгдэл
ter hamgiin svvliin hvn ymar gomdmoor yube...85 taidaa sullagdaad bhda yahawde ***** gej
Хамгийн их уншсан