Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн дүүрэг, хорооны засаг дарга нарыг урамшуулна
Нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэж, алдаа оноогоо хэлэлцдэг өдөр
болгон тэмдэглэж байхаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас
шийдвэрлэсэн. Ой тэмдэглэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд
манлайлан оролцож, үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн, тогтвортой, үр
дүнтэй үйл ажиллагаагаар байгууллагыг хангасан, эрхэлсэн ажилдаа амжилт
гаргасан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газрын
удирдах ажилтан, албан хаагчдын ажлын үр дүнг үнэлж, урамшуулах журмыг
баталлаа.
Урамшуулал олгохдоо мэдээллийн ил тод байдлыг хангасан эсэх, эрүүл аюулгүй байдлын суурь үзүүлэлтийг бүрдүүлсэн эсэх, тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд шинэ санаа санаачилга гаргасан эсэхийг үндэслэн шалгаруулах бөгөөд иргэд, хэрэглэгчдээс өгсөн үнэлгээ бас нэг үзүүлэлт болох юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газрын удирдах ажилтан, албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх санал асуулгыг авч эхэллээ. Төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн үйлчилгээтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхэд энэхүү урамшуулал томоохон дэмжлэг болно гэдгийг нийслэлийн удирдлагууд онцолж байгаа юм.
Нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэж, алдаа оноогоо хэлэлцдэг өдөр
болгон тэмдэглэж байхаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас
шийдвэрлэсэн. Ой тэмдэглэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд
манлайлан оролцож, үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн, тогтвортой, үр
дүнтэй үйл ажиллагаагаар байгууллагыг хангасан, эрхэлсэн ажилдаа амжилт
гаргасан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газрын
удирдах ажилтан, албан хаагчдын ажлын үр дүнг үнэлж, урамшуулах журмыг
баталлаа.Урамшуулал олгохдоо мэдээллийн ил тод байдлыг хангасан эсэх, эрүүл аюулгүй байдлын суурь үзүүлэлтийг бүрдүүлсэн эсэх, тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд шинэ санаа санаачилга гаргасан эсэхийг үндэслэн шалгаруулах бөгөөд иргэд, хэрэглэгчдээс өгсөн үнэлгээ бас нэг үзүүлэлт болох юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газрын удирдах ажилтан, албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх санал асуулгыг авч эхэллээ. Төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн үйлчилгээтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхэд энэхүү урамшуулал томоохон дэмжлэг болно гэдгийг нийслэлийн удирдлагууд онцолж байгаа юм.
0 Сэтгэгдэл





















