Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Алмасыг бүр 1960 онд агнаад цогцосыг нь хадгалж байжээ
Манайхны алмас гэдэг, дэлхий даяараа цасны хүн гэдэг бүх бие нь үсээр бүрхэгдсэн амьтныг өнөө хүртэл хаана ч хэн ч бариагүй байгаа. Энд тэнд үзсэн, зургийг нь авлаа гэх боловч тэр бүрий худал байдаг.

Гэтэл гадаадын хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол алмасыг америкт бүр 1960-аад онд агнаад цогцосыг нь хөлдөөн Стив Бастийн содон үзмэрийн музейд хадгалж байсан нь саяхан ил болжээ.

Алмасын асар том биеийг хөлдөөсөн хөлдөөгчийг 1968 оноос л олон нийтэд үзүүлж эхэлсэн гэнэ. Тэр дотор бүх бие нь үсээр бүрхэгдсэн амьтны цогцос байдаг байж. Холбооны мөрдөх товчооныхон энэ сургаар түүнийг сонирхож эхэлсэн ч шарил гэнэт ор сураггүй алга болж хэдэн арван жил таг чиг болжээ. Гэтэл Техас мужийн Остин хот дахь Стив Бастийн музейд байгаад энэ зун гарч ирэх нь тэр.

Үзмэрийн эзэн болох Миннесота мужийн иргэн чөлөөнд гарсан цэргийн нисгэгч Фрэнк Хансен үүнийг авчирч нуусан гэнэ. Тэгээд л мөсөн дунд хийсэн цогцос олон жилийн турш нууц газар байсаар байжээ. Хансеныг нас барсны дараа түүний гэр бүлийнхэн цогцосыг худалдахаар шийдсэн гэнэ. Алмасыг баруун нүдэнд нь буудан хөнөөсөн, өөр нэг сум суганд нь орсон байсан гэнэ.

Анатомын хувьд цогцос их л сонин өнөөгийн хүнийхээс өөр тогтоцтой, богино хүзүү, урагш гарсан эрүү, бараг уруулгүй шахам том амтай байж. Бас хөл нь богино, бүх бие нь үсээр бүрхэгдсэн ч хуйх нь хүнийхээс огт өөр.
Хансены дуртгалд бичсэнээр бол тэрээр энэ алмасыг 1960 онд Висконсин мужийн ууланд буга агнаж явахдаа буудаж алжээ. Хансен хүн алсан, үгүй юм гэхэд маш ховор алмас алсан хэрэгт орохоос айгаад үүнийг нуусан байх гэж үзэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл