Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэл хот 13 мянган буутай
Улсын хэмжээнд аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдийн эзэмшиж байгаа галт зэвсгийг цагдаагийн байгууллага энэ сарын 15-ны өдрөөс эхлэн бүртгэн баталгаажуулж байна. Өндөөрийн байдлаар манай улсын хэмжээнд ан агнуур, спорт, цуглуулга үзмэр, харуул хамгаалалтын гэсэн дөрвөн чиглэлээр нийтдээ 44 орчим мянган буу иргэд, аж ахуйн нэгж байгууллагад байдаг юм байна. Эдний 13 орчим мянга нь нийслэл хотод байдаг гэнэ. Ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх энэ бүртгэлийн үед иргэд аж ахуйн нэгж байгууллага өөрийн эзэмшиж байгаа буу, галт зэвсгээ харьяа дүүргийн цагдаагийн газар, хэлтэстээ авч очиж бүртгүүлэх ёстой юм.

Сүүлийн үед галт зэвсгээр үйлдсэн гэмт хэрэг удаа дараа гараад байгаа нь буу зэвсгийн бүртгэл хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлага бий болгож байгаа юм. Хамгийн сүүлд нийслэлийн Налайх дүүрэгт нэгэн эрэгтэйг машинд нь олон удаа буудан хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан