Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Дурангийн мэс заслын хагалгааг амжилттай хийлээ
Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон эмч мэргэжилтнүүдийн дотоод нөөц бололцоог ашиглан дурангийн мэс заслын хагалгааг амжилттай хийсэн нь эрүүл мэндийн салбарт онцлох томоохон үйл явдал болж байна. Өнгөрсөн жил орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 220 сая төгрөгийн үнэ өртөг бүхий дурангийн мэс заслын аппаратыг аймгийн БОЭТ-д өгсөн боловч хараахан ашиглагдаж эхлээгүй байсан юм. Харин эмч мэргэжилтэнүүд өнгөрсөн хавраас эхлэн хагалгаа хийхэд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж ажилласны дүнд өнөөдөр ийнхүү орон нутагтаа саадгүй хагалгаа хийх бүрэн боломжтой болж байгаа юм.
Дурангийн мэс заслын хагалгааг хийхэд Улаанбаатар хотоос Монгол улсын хөдөлмөрийн баатар, Дурангийн мэс заслын холбооны тэргүүн Г.Нямхүү хоёр дахь удаагаа хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр Өмнөговь аймгийн эмч мэргэжилтнүүдийн хамт ажлын байран дээр дадлага хичээлийн хамт хагалгааг амжилттай гүйцэтгэсэн байна. Энэ удаад БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд Г.Нямхүү эмчийн хамтаар 12 эмчлүүлэгчид цөсний хагалгаа хийжээ. Ер нь аймгийн БОЭТ 2013 он гарсанаас хойш нийтдээ 30 гаруй хагалгаа хийгдэж бүх хагалгаа амжилттай болсон гэж мэдээлж байна.
Герман улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий энэхүү аппаратыг ашигласнаар 0,5-1 мм-ийн зүсэлт хийж онош тодорхойгүй болон жижиг хавдрыг эмчлүүлэх бүрэн боломж нээгдэж байгаа гэдгийг эмч мэргэжилтэнүүд онцолж байлаа. Дурангийн мэс заслын хагалгааг орон нутагтаа ийнхүү хийдэг болсон нь ард иргэд орон нутагтаа оношлуулж, эмчлүүлдэг байх боломж бүрдэж байгаад талархалтай байгаа юм.

0 Сэтгэгдэл